Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хандив өгөв. 

 

Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм COVID-19 коронавирусийн аюулт цар тахлын үед Онцгой байдлын тусламжуудыг дэлхийн олон өнцөг бүрт хүргэсээр байгаа бөгөөд 40 сая төгрөгийн үнэ бүхий 4,000 ширхэг ариутгалын багц, 100 ширхэг дулаан хөнжил болон 30 нярайн өлгий бэлдэж Эрүүл Мэндийн Яаманд хандивлав.

 Нэг мянган ширхэн ариутгалын багцыг UNICEF-ээр дамжуулан асрамжийн газар дахь зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөн хүргүүлсэн юм.

Монгол Улсад 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЕХХҮГСүм нь гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг уриалдаг тул гишүүд маань сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсэд оролцдог билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.