Удирдагчийн намтар

Кларк Г.Гилбэрт

Ахлагч Кларк Г.Гилбэрт 2026 оны 2-р сарын 11-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан.

Screenshot-2026-05-01-151850.pngDownload Photo

Ахлагч Кларк Г.Гилбэрт 2026 оны 2-р сарын 11-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан. Тэрээр дуудагдах үедээ Далын ерөнхий эрх мэдэлтнээр мөн Сүмийн боловсролын системийн удирдагчаар үйлчилж байв.

Ахлагч Гилбэрт Сүмийн боловсролын системийн удирдагчаар үйлчилж эхлэхийн өмнө BYU–Pathway Worldwide -ын анхны ерөнхийлөгчөөр, мөн Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Тэрээр Бригам Янгийн их сургуульд бакалавр, Стэнфордын их сургуульд магистр, Харвардын их сургуульд докторын зэргээ тус тус хамгаалсан. Мөн ахлагч Гилбэрт Харвардын их сургуульд бизнес эрхлэлт, менежментийн чиглэлээр профессороор ажиллаж байв. Тэрээр дараа нь Дэзэрэт Ньюс болон Дэзэрэт Дижитал Мэдиа компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Кларк Гордон Гилбэрт 1970 оны 6-р сарын 18-нд Калифорни мужийн Окланд хотод төрсөн. Тэрээр Японы Кобе номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн. Тэр 1994 онд Кристин Калдэртай гэр бүл болсон ба одоо тэд найман хүүхдийн эцэг эх юм.