Мэдээ мэдээлэл

Ахлагч Күк БЯИС-ийн оюутнуудад хандан хиймэл оюуны эринд бошиглогчдыг дагахыг уриаллаа

Тэрээр “шинээр үүсэж буй ‘Хиймэл оюуны эрин’-д сэргээгдсэн сайн мэдээ бүр ч илүү чухал болно” хэмээн заав.

Квинтин Л.Күк мягмар гарагт БЯИС-ийн оюутнуудад хандан, хиймэл оюуны ертөнцөд зөв чиг баримжаатай амьдрахын тулд сүнслэг байдлаа нэмэгдүүлэхийг уриалав.

Тэрээр 2026 оны 3-р сарын 3-ны мягмар гарагт Юта мужийн Прово хот дахь Марриот төвд цугларсан оюутнуудад хандан “Худал хуурмагт автахад амархан болсон цаг үед үнэнийг сонгохэмээгээд,Сүнсний дуу хоолойг сонсож, Түүгээр өөрсдийгөө удирдуулахын тулд хурдаа хангалттай удаашруул. Бид бүгд технологийг эзэн биш, харин үйлчлэгч болгон ашиглаж сурах ёстой. Сүмийн ирээдүй, цаашлаад манай соёл иргэншлийн хувь заяа гүн гүнзгий итгэлтэй, ёс суртахууны хувьд эр зоригтой, улам бүр төвөгтэй болж буй дэлхийд замаа олох чадвартай гишүүд, хувь хүмүүсээс хамаарна гэдгийг дурдлаа.

Ахлагч Күк 2018 онд Рассэлл М.Нэлсоны заасан сургаалыг онцлон тэмдэглэлээ. Тэрхүү сургаалыг өнгөрсөн сард БЯИС-ийн индэр дээр түүний залгамжлагч Даллин Х.Өүкс: Ирэхөдрүүдэд Ариун Сүнснийзаанчиглүүлж, удирдан, тайтгаруулжмөнТүүнийбайнгахамтбайхнөлөөгүйгээрсүнслэгээроршинтогтнохболомжгүйбайхболно хэмээн дахин бататган хэлсэн.

Ахлагч Күк: Бошиглогчийг сонсож, дага. Чимээ шуугиантай, будлиантай мэдээллийг шүүн тунгааж, Сүнсийг дагамөн Хиймэл оюуны ертөнцөд хөл тавьж буй энэ онцгой сорилттой цаг үед та нар судруудыг судалж, Их Эзэний бошиглогчийг дагах нь ухаалаг хэрэг болно гэж хэллээ.

Тэрээр өөрийн зөвлөгөөг нийгэмд өрнөж буй хурдацтай өөрчлөлтийн өргөн хүрээнд тайлбарлаж; БЯИС-ийн 150 жилийн түүх хөдөө аж ахуй, аж үйлдвэр, мэдээллийн эрин үеийг дамнан өнгөрсөн бол өнөөгийн оюутнуудхиймэл оюуны эринхэмээх шинэ шатанд шууд хөл тавьж байгааг дурдлаа. Энэ шинэ эрин нь зөвхөн дэвшилтэт тооцооллын хүчин чадлаар бус, харин хүний анхаарал, итгэл үнэмшил, зан төлөвт нөлөөлөх чадвартай систем, алгоритмуудаар тодорхойлогдоно гэж тэр хэлэв.

Ийм нөхцөл байдалд сүнслэг тодорхой байдал, ёс суртахууны сонголтод тулгуурласан шавь байх явдал улам чухал болж буйг тэрээр онцоллоо.

Тэрээр мөн шавь нар технологийг Их Эзэний ажлыг урагшлуулахад ашиглах үед нээгдэх боломжуудын талаар ярив. Дижитал хэрэгслүүд сайн мэдээг хуваалцах, амьд хүмүүс болон нас барагсдын дундах Израилыг цуглуулах ажлыг хөнгөвчилснөөр номлолын болон ариун сүмийн ажилбараг л илтгэгч функцийнхурдаар өссөн гэж хэлэв. Мэдээллийн технологийн шинэчлэлүүдийг Сүнсний нөлөөн доор ашигласнаар итгэлийг хүчирхэгжүүлж, үйлчлэлийг өргөжүүлэн, тэнгэрээс томилогдсон үүргүүдийг биелүүлэхэд тусална гэдгийг ахлагч Күк онцолсон юм.

Гэвч сайн сайхныг өсгөн үржүүлж чаддаг технологи нь будлианыг ч, сүнслэг мэдрэмжийн алдагдлыг ч мөн адил нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр өнгөрсөн үеийн жишээнүүдийг, тухайлбал кино урлагт архи, тамхины хэрэглээг хэвийн мэт харуулж ойлгуулж байсныг дурдан, соёл мэт түгэх сургаалд харш зан үйлийг аажмаар, хэрхэн хэвийн зүйл мэт болгодог тухай тайлбарлав.

Мөн тэрээр бошиглогчдын удирдамж гэгээнтнүүдэд ийм аюулыг эрт таньж мэдэхэд үргэлж тусалсаар ирсэн гэдгийг зааж; хиймэл оюуны эринд ч мөн адил шавь нар мөнхийн үнэнийг бүдгэрүүлэх дуу хоолой, нөлөөллийг ялган таних чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж нэмж хэлсэн юм.

Ахлагч Күк энэ цаг үе нь Сүнсээр удирдуулсан шавь байх явдлыг зориуд шаардаж байгааг онцлохын сацуу оюутнуудад зан чанараа төлөвшүүлж, Бурханы өмнө хариуцлагаа гүнзгийрүүлэхийг уриаллаа.

Би тодорхой хэлье. Бид та нарыг итгэл, гэр бүлээ алдахгүйгээр амьдралынхаа бүхий л талбарт амжилттай байгаасай гэж хүсэж байна хэмээн онцлон хэлсэн юм.

Ахлагчийн захиас Сүмийн хиймэл оюуны талаарх сүүлийн үеийн зөвлөгөөтэй нийцэж байна. “Ерөнхий гарын авлага”-д хиймэл оюуныг хариуцлагатай, ил тод ашиглахыг уриалсан бөгөөд энд төөрөгдүүлж болзошгүй эсвэл итгэлийг сулруулах хэрэгсэл, зуршлаас сэрэмжлүүлэх шинэчлэлтүүд орсон болно. “Худал хуурмагт автахад амархан болсон цаг үед үнэнийг сонгомөнтехнологийг эзэн биш, үйлчлэгчээ болгогэсэн ахлагч Күкийн урилга энэ удирдамжийг бататгаж байна.

Ахлагч Күк төгсгөлд нь оюутнуудыг бэрхшээл дунд шантрахгүй байж, шавь байхаа замналаа гүнзгийрүүлэн, зан чанараа төлөвшүүлж, Сүнсэнд найдахыг мөн улам бүр төвөгтэй болж буй дэлхийд Их Эзэний ажилд итгэлтэйгээр хувь нэмрээ оруулахыг уриалав.

Тэрээр: Эдгээр онцгой цаг үед бид бүгдэд тулгарч буй сорилтуудаас болж бүү шантархэмээгээд,Би энэ эрин үед амьдарч байсан эртний гишүүдийн Көртланд, Миссури, Науву хотуудад тулгарч байсан сорилтууд, мөн тэгш тал нутгийг гатлан нүүдэллэсэн үеийг байнга боддог. Үүнээс ч илүүтэйгээр, Аврагчид маань дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлд, Цагаатгалыг гүйцэлдүүлэх тэрхүү эцсийн мөчид ороо бусгаа энэ дэлхийд амьдрах амар байгаагүй гэдгийг хэзээ ч бүү мартаарай гэж хэлсэн юм.