Мэдээ мэдээлэл

Ахлагч Гонг болон Гонг эгч тавдугаар сард хүүхдүүдэд зориулсан “Найзаас найзад” видео дээр сүнслэг захиас хуваалцах болно 

‘Найзаас найзад: Бошиглогчид биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хөтөлдөг' видео 2026 оны 5-р сарын 24-нөөс эхлэн нийтлэгдэх болно

Friend-to-Friend-May-2025
Friend-to-Friend-May-2025
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг, Сюзан Гонг эгч болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 2026 оны 5-р сарын 24-нд нийтлэгдэх "Найзаас найзад" видеогоор дамжуулан хүүхдүүдэд зориулсан захиаснуудыг хуваалцах болно. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргаж буй хүүхдүүдэд зориулсан “Найзаас найзад: Бошиглогчид биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хөтөлдөг” нэртэй шинэ видео 2026 оны 5-р сарын 24-ний ням гаргаас эхлэн шууд цацагдах болно.

Видеонд Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг, Сюзан Гонг эгч болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл-өөс хүүхдүүдэд зориулан хуваалцах онцгой захиаснууд багтсан болно. Хөгжим, захиас, үйл ажиллагаагаар дамжуулан видео нь бошиглогчид биднийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ рүү хэрхэн хөтөлдөгийг заахад тусална.

Видео бичлэгийн туршид "Найзаас найз" видео дээрх хүүхдүүд болон танил дүрүүд нь "Бошиглогч гэж хэн бэ?", "Бошиглогчид юу хийдэг вэ?", "Бошиглогчид яагаад өнөөдөр чухал вэ?" гэх мэт асуултуудыг судлахад тусална. Ахлагч Гонг, Гонг эгч нар Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран хөгжим, дүрслэл бүхий өгүүлэмж, гар урлал зэрэг хамтдаа хийх сургалтын туршлагуудаар дамжуулан хүүхдүүдийг удирдан чиглүүлэх болно. Гар урлалын зааврыг онлайнаар болон “Найз” сэтгүүлийн 2-р сарын дугаар дахь Бошиглогчийг дагаарай: Ноагийн хөвөгч авдрын оригами сэдэв доор нийтлэх болно.

Энэхүү шинэ видео нь хүүхдүүдэд бошиглогчийг дагах нь тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлж, Есүс Христэд илүү ойртоход тусалдагийг илүү сайн ойлгоход нь туслах болно. 

"Найзаас найзад" видеог гэрт эсвэл Хүүхдийн ангид сайн мэдээг сурах, заахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглаж болно. Хүүхдийн хэсгийн удирдагчид Хүүхдийн хэсгийн хичээлийн үеэр видеог үзүүлж болно. Мөн эцэг эх, багш нар тодорхой заах боломжуудыг дэмжих зорилгоор уг агуулгыг ашиглаж болно. 
 
Энэ видеог нийтэлсний дараа хүссэн үедээ  Gospel for Kids YouTube channel, Gospel Library  мөн ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой. 

Видеог монгол хэлээр үзэх боломжтой.