Мэдээ мэдээлэл

Ахлагч Гонг шинэ видеондоо хиймэл оюун ухаан хүний харилцааг орлох биш, дэмжих ёстой гэж зааварлав

“Платформууд болон технологиуд Бурхантай болон хүмүүстэй тогтоох жинхэнэ харилцааг холбоог орлож чадахгүй” хэмээн ахлагч Гонг сайн мэдээний сургалтын видеондоо хэлжээ

Gong-AI
Gong-AI
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Итгэл, нэр тө ба хүний хөгжил цэцэглэл: Хиймэл оюун ухааны эрин үед бурханы дуу хоолойг сонсох нь” видео дээр технологийн ухаалаг хэрэглээний талаар ярив. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан шинэ видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн ахлагч Гэррит В.Гонг “хиймэл оюун ухааны (AI) эрин үед Бурханы дуу хоолойг хэрхэн илүү тод сонсож болох мөн энэ ялгаа яагаад урьд урьдаас илүү чухал болсон” талаар тайлбарлажээ.

“Итгэл, нэр төр ба хүний хөгжил цэцэглэл: Хиймэл оюун ухааны эрин үед бурханы дуу хоолойг сонсох нь” нэртэй энэхүү видео нь үзэгчдэд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээс гүн гүнзгий сайн мэдээний сургалт авах боломжийг олгож байна.

Ахлагч Гонг YouTube болон Gospel Library дээр тавигдсан нэг цагийн турш үргэлжлэх сайн мэдээний сургалтын видео дээр “Хиймэл оюун ухаан Бурханыг орлож чадах уу?” гэж асуужээ. “Энэ асуулт хурц шулуун мэт сонсогдож болох ч бид хариулт, удирдамж, бүр тайвшралыг хүртэл алгоритмаас эрж хайдаг болсон энэ эрин үед уг асуулт маш чухал ач холбогдолтой юм.”

Ахлагч Гонг хиймэл оюун ухаан болон чатботууд хүмүүсийн Бурхантай, нийгэмтэй, байгаль дэлхийтэй болон өөртэйгөө харилцах харилцааг дэмжиж болох ч хэзээ ч орлож чадахгүй гэж тайлбарласан.

Gong-AI
Gong-AI
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Итгэл, нэр тө ба хүний хөгжил цэцэглэл: Хиймэл оюун ухааны эрин үед бурханы дуу хоолойг сонсох нь” видео дээр технологийн ухаалаг хэрэглээний талаар ярив. 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“Хиймэл оюун ухаан асуултад хариулж чадна. Гэхдээ залбиралд хариулж чадахгүй. Мэдээллийг зохион байгуулж чадна. Гэхдээ илчлэл, гэрээний холбоо эсвэл тэнгэрлэг үнэнийг өгч чадахгүй.”

Гэсэн хэдий ч хожмын үеийн гэгээнтнүүд бусад бүх технологийн адил хиймэл оюун ухааныг Есүс Христийн шавийн хувьд чухал дөрвөн үндсэн харилцаагаа бэхжүүлэх хэрэгсэл болгон мэргэн ухаанаар ашиглаж чадна.

Тэрээр “AI-ыг Бурхантай (Та), өөртэйгөө (би), бие биетэйгээ (тэд) мөн байгаль орчинтой (тэр)” харилцах харилцааг маань сулруулах биш хүчирхэгжүүлэх арга хэрэгсэл болгон ухаалгаар ашиглацгаая” хэмээн уриалжээ.

Gong-AI
Gong-AI
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Итгэл, нэр тө ба хүний хөгжил цэцэглэл: Хиймэл оюун ухааны эрин үед бурханы дуу хоолойг сонсох нь” видео дээр технологийн ухаалаг хэрэглээний талаар ярив. 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“Хувийн амьдралдаа хиймэл оюун ухааныг төлөвлөлт, зохион байгуулалт болон ноорог боловсруулахад ашиглаарай. Харин итгэл хүлээсэн харилцааг орлох зүйл бүү болгоорой. Хил хязгаар тогтоогоорой. Хэрэв та эцэг эх, удирдагч эсвэл найздаа хэлэхээсээ илүү чатботод сэтгэлээ уудлан яримаар санагдаж байвал таныг мэддэг, хайрладаг бодит хүнтэй өнөөдөр, яг одоо холбоо тогтоохыг урьж байна” хэмээн ахлагч Гонг хэлжээ.
Тэрээр зарим хүн амьдралын шийдвэр, хувийн сонирхол, тэр ч бүү хэл зүрх сэтгэлийн асуудлаар хиймэл оюун ухаанаас зөвлөгөө эрэлхийлдэг болохыг дурдаад “Юуны өмнө Бурханы танд зориулсан төлөвлөгөөг мэдэж аваарай. Та бол хүйтэн хөндий алгоритмын дунд орших санамсаргүй нэгэн өгөгдөл биш юм” хэмээн уриалав.
Ахлагч Гонг хиймэл оюун ухааныг ашиглах “сайн мэдээнд төвлөрсөн гурван замыг тэмдэг”-ийг хуваалцав:
1. Сүнсэнд найдах
2. Мэргэн ухааныг хэрэгжүүлэх
3. Найдвартай эх сурвалжуудыг сонгох
Тэрээр “технологи бидэнд мэдээлэл өгч чадна. Гэхдээ Сүнсгүйгээр биднийг өөрчилж чадахгүй. Бид бүхий л хэрэгслүүдийг ухаалгаар ашигласнаар итгэлийг бэхжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, Бурханы дэлхийг илүү хайрлаж бишрэхэд хүргэх туршлагууд руу хөтлөгдөх болтугай” гэжээ.

Gong-AI-Workshop-Video
Gong-AI-Workshop-Video
 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг 2026 оны 6-р сарын 7-ны ням гарагт нийтлэгдэх “Итгэл, нэр тө ба хүний хөгжил цэцэглэл: Хиймэл оюун ухааны эрин үед бурханы дуу хоолойг сонсох нь” видео дээр хиймэл оюун ухааныг хэрхэн аюулгүй ашиглах талаар ярив. 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Хэрхэн үзэх вэ?

Видео бүрэн эхээрээ YouTube болон Gospel Library дээр англи хэлээр тавигдсан бөгөөд удалгүй франц, португали, испани хэл дээр тавигдах болно.

Видеоны хэсгүүд

Ахлагч Гонгийн YouTube суваг зэрэг Сүмийн сувгуудаар энэхүү видеоны богиносгосон хэсгүүдийг ойрын өдрүүд болон долоо хоногуудад хүргэх бөгөөд “Ирээд, Намайг дага”-ыг заах эх сурвалж болгон холбоосоор оруулах болно.

1-р хэсэг: Бидний үеийг тодорхойлж буй асуудал

2-р хэсэг: Хиймэл оюун ухаан ба Бурхантай (Та) харилцах харилцаа

3-р хэсэг: Хиймэл оюун ухаан ба өөртэйгөө (би) харилцах харилцаа

4-р хэсэг: Хиймэл оюун ухаан ба бусадтай (Тэд) харилцах харилцаа

5-р хэсэг: Хиймэл оюун ухаан ба хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэй (Тэр) харилцах харилцаа

6-р хэсэг: Хиймэл оюун ухааны эрин үед Бурханы дуу хоолойг сонсох тухай төгсгөлийн бодрол

Нэмэлт ойлголтууд: Хиймэл оюун ухааны эрин үед Бурханы дуу хоолойг сонсох нь

Холбогдох эх сурвалжууд

Ахлагч Күк БЯИС-ын оюутнуудад хандан хиймэл оюуны эринд бошиглогчдыг дагахыг уриаллаа

Сүмийн гарын авлага хиймэл оюун ухааны талаар мөнхийн удирдамжаар хангадаг

Төлөөлөгч Ром хотод болсон уулзалтын үеэр хиймэл оюун ухааны загваруудыг итгэл ба ёс зүйн үүднээс үнэлэн дүгнэхийг уриалав

Хиймэл оюун ухааныг ашиглах Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан удирдах зарчмууд

Ахлагч Гонг хиймэл оюун ухааныг сайн мэдээний хүрээнд тайлбарлав

Төлөөлөгчийн урилга: Хиймэл оюуны ухааны эрин үед ёс суртахууны сонгох эрх, зөв шударга ажлыг эн тэргүүнд тавих