Ахлагч Жэралд Коссэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын шинэ гишүүн боллоо. Тэрээр 2025 оны 11-р сарын 6-ы пүрэв гарагт дуудагдан, мөн тэр өдрөө ерөнхийлөгч Даллин Х.Өүкс болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бусад гишүүнээр томилогджээ.
Ахлагч Коссэй: " Есүс Христийн тухай гэрчлэл надад байсаар ирсэн. Тэр миний амьдралын төвд үргэлж байсан. Тэр амьд гэдгийг мөн бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би мэднэ. Христийн гэрч байна гэдэг ямар гайхамшигтай хэрэг вэ. Энэ нь бидний амьдралд байж болох хамгийн өндөр үүрэг хариуцлагуудын нэг юм" гэж хэлжээ.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэралд Коссэй
-
Ахлагч Жэралд Коссэй эхнэр Валэритайгаа 2025 оны 11-р сарын 6-ы пүрэв гарагт Солт Лэйк Сити дэх Ариун сүмийн талбайн Иосеф Смитийн дурсгалын байрнаас Арван хоёр төлөөлөгчийн чуулгад шинээр дуудагдсан тухайгаа ярив.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх бишоп Жэралд Коссэй (дундах нь) 2025 оны 4-р сарын 17-ы пүрэв гарагт Ром дахь WFP-ийн төв байранд Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) гүйцэтгэх захирал Синди Маккэйн (улаан хувцастай) дээр айлчлав.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх бишоп Жэралд Коссэй 2024 оны 7-р сарын 21-ий ням гарагт Францын Версальд болсон онцгой цугларалтын өмнө Жиммэр Фрэдэттэй (АНУ-ын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Парисын Олимпод оролцсон) уулзаж буй нь.
-
Бишоп Жэралд Коссэй Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсонтой хамт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киншасад 2022 оны 11-р сарын 11-ий баасан гарагт хийсэн үйлчлэлийн аяллын үеэр.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх бишоп Жэралд Коссэй 2024 оны 7-р сарын 21-ий ням гарагт Францын Версальд болсон онцгой цугларалт дээр өсвөр үеийнхэнд хандан үг хэлж байна.
-
Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй 2023 оны 6-р сарын 8-ы пүрэв гарагт Ютагийн Солт Лэйк Сити дэх шинэ, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Дэлхий дахины хангамжийн төвийг онцгойлон адислах ёслол дээр уригдсан зочидтой ярилцаж байна.
-
Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй (зүүн талд), Piano Guys-ийн Жон Шмидт (баруун талд) нар 2025 оны 8-р сарын 29-ий баасан гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Юта бүсийн Ганц бие залуучуудын чуулганы нэг хэсэг болгон Ютагийн Солт Лэйк Сити дэх Солт Палас хуралдааны төвд төгөлдөр хуурын хоршил тоглож байна.
-
Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй 2025 оны 8-р сарын 29-ий баасан гарагт Ютагийн Солт Лэйк Сити дэх Солт Палас хуралдааны төвд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Юта бүсийн 2025 оны Ганц бие залуучуудын чуулганы хүрээнд мянга мянган ганц бие залууд хандан үг хэлжээ
-
Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй эхнэр Валэритайгаа 2023 оны 6-р сарын 8-ы Пүрэв гарагт Ютагийн Солт Лэйк Сити дэх Олон улсын хангамжийн шинэ төвтэй танилцаж байна
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх бишопын зөвлөл: бишоп Жэралд Коссэй (бишоп), бишоп В.Кристофэр Ваддэлл (нэгдүгээр зөвлөх), бишоп Л.Тодд Бадж (хоёрдугаар зөвлөх), албан ёсны хөрөг, 2020 оны 10-р сар
-
Зүүнээс баруун: Жэймс Макконки Врайт ах, Эйми А.Врайт эгч; Валэри Коссэй эгч болон тэргүүлэх бишоп Жэралд Коссэй; Вэнди Нэлсон эгч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон; ахлагч Квинтин Л.Күк, Мэри Күк эгч; Ахлагч Кэвин Р.Данкан, Нэнси Данкан эгч нар 2022 оны 8-р сарын 14-ий ням гарагт Вашингтоны ариун сүмийг онцгойлон адислах ёслол дээр
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх бишоп Жэралд Коссэй 2025 оны гуравдугаар сарын 25-нд Ютагийн Солт Лэйк Сити дэх Бишопын төв агуулахад 2024 оны Халамжийн хураангуй тайлангийн тухай ярилцах үйл ажиллагаанд оролцлоо.
-
Сүмийн одоогийн болон өнгөрсөн тэргүүлэх бишопууд. Урд эгнээнд зүүнээс баруун, Робэрт Д.Хэйлс (1985-1994), Мэррилл Ж.Бэйтман (1994-1995), Х.Дэвид Бөртон (1995-2012). Дээд эгнээнд зүүнээс баруун, Гари Э.Стивэнсон (2012-2015), Жэралд Коссэй (2015-2025). Зургийг 2017 оны 3-р сард авсан.
-
Жэралд Коссэй Францын Полинезийн ерөнхийлөгч Эдуард Фритчтэй 2017 оны 2-р сарын 23-ы пүрэв гарагт уулзав.
| 1 / 2 |
Төлөөлөгчид бол Христийн нэрийг дэлхий даяар гэрчлэх онцгой гэрчүүд юм. Түүнчлэн тэд дэлхий дахиныг хамарсан Сүмийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилд хяналт тавьж, удирдаж чиглүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулга бол Сүмийн засаглалын хоёр дахь хамгийн дээд тэргүүлэх зөвлөл юм. Тэд Сүмийн ерөнхийлөгч болон хоёр зөвлөхийг багтаасан Тэргүүн зөвлөлийн удирдлага дор үйлчилдэг.
62 настай ахлагч Коссэй бол Францын Борду хотын уугуул юм. Тэрээр энэ дуудлагыг авах үеэр Сүмийн Тэргүүлэх бишопоор 11 дэх жилдээ үйлчилж байжээ. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсаас өөр улсад төрсөн гурав дахь тэргүүлэх бишоп бөгөөд англи хэлээс өөр төрөлх хэлтэй анхны бишоп юм. Тэргүүлэх бишопын зөвлөл хүмүүнлэгийн тусламж, халамжийн хөтөлбөрүүд, аравны нэг болон мацгийн өргөл, барилга байгууламж, гишүүнчлэлийн бүртгэлийг зохион байгуулах зэрэг асуудлыг хариуцдаг. Тэд бас дэлхий даяарх Сүмийн гишүүдэд үйлчлэхээр ойр ойрхон аялдаг.
Ахлагч Коссэй түүнчлэн Тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөх (2012–2015) болон Ерөнхий эрх мэдэлтэн далаар (2008–2012) үйлчилж байсан.
Ахлагч Коссэй 1963 оны тавдугаар сарын 20-д Жан Коссэй, Мари-Бланш Боннэй Коссэй нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 19 настайдаа Парис руу нүүж, нэг жил цэргийн алба хаасан байна. Тэр Парисын тойрогт хүүхэд байхаасаа таньдаг байсан Валэриэ Бабинтай болзож эхэлсэн байна. Тэд хоёулаа хоёр дахь үеийн Хожмын үеийн гэгээнтэн юм. Ахлагч Коссэйг зургаан сартай байхад харин Валериг 3 настай байхад эцэг эх нар нь сүмд нэгдсэн байна.
Тэд 1986 оны 8-р сарын 5-д Швейцарийн Берн ариун сүмд гэрлэж, таван хүүхдийн эцэг эх болжээ.

MNGCausse2.jpg
Ахлагч Жэралд Коссэй эхнэр Валэритайгаа 2025 оны 11-р сарын 6-ы пүрэв гарагт Солт Лэйк Ситигийн Ариун сүмийн талбай дахь Иосеф Смитийн дурсгалын байрнаас Арван хоёр төлөөлөгчийн чуулгад шинээр дуудагдсан тухайгаа ярив. 2025 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Ахлагч Коссэй ерөнхий эрх мэдэлтний томилолтоор Валери болон гурван хүүхдийнхээ хамт эхлээд Германд, дараа нь Америкийн Нэгдсэн Улсад очсон байна Тэд нүүдэл суудлын энэ их ажлыг тэвчээртэй давсанд нь хүүхдүүдээ магтжээ.
Ахлагч Коссэй: "Үүнийг хийхэд тийм ч амар зүйл байгаагүй. Бид тэднийг өөрсдийгөө дайчилсанд нь бахархдаг. Тэд хэзээ ч гомдоллоогүй. Тэд бидэнтэй хамт нүүж, амьдралаа өөрчилсөн. Францад үлдсэн хүүхдүүд маань 17 жил эцэг эхээсээ хол амьдарч чадсанд нь бид бахархдаг" гэжээ.
Коссэй эгч: "Тэд бидэнд урам хайрласан. Тэдний нэг нь орой бүр уйлдаг байснаа дурсан хэлсэн ч бидэнд урам зоригоос өөр юу ч хэлдэггүй байсан. Бид тэднээрээ маш их бахархдаг" гэжээ.
Ерөнхий эрх мэдэлтний хувьд ахлагч Коссэйн тохинууллын нэг хэсэг нь өсөж буй үеийнхэн байсан юм. Жишээ нь: 2025 оны 8-р сард тэрээр залуучуудад Израилыг цуглуулах ажил бол өнөөдөр явагдаж байгаа хамгийн чухал зүйл бөгөөд Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд тэд үүний нэг хэсэг байхаар дуудагдсан гэдгийг сануулсан юм.
"Та нарын хэн гэдгээс үл хамааралгүй, харин хэн бэ гэдгээс чинь шалтгаалан Сүмд та бүхэн хэрэгтэй байна. Та нарын хүн нэг бүр Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхэд зайлшгүй шаардлагатай онцгой бэлгүүд болон амьдралын туршлагуудыг авчирдаг" гэж ахлагч Коссэй хэлжээ.
Шинэ төлөөлөгч маань Бурханы бүтээлүүдэд анхаарал тавихын ач холбогдлын талаар чухал үгсийг хэлсээр ирсэн. Жишээ нь: 2023 онд Бразилд болсон чуулган дээр тэрээр 100 хожмын үеийн гэгээнтэн мэргэжилтэнд байгаль орчны тогтвортой байдлыг хангах Сүмийн арга барилын талаар ярьсан юм.
Ахлагч Коссэй: "Бурхан бидэнд Өөрийн бүтээлүүдийг, түүний дотор Өөрийн хүүхдүүд болох бидний ах эгч нарыг халамжлах ажлыг хариуцуулсан юм. Энэхүү үүргээ биелүүлэх нь Бүтээгчийн бидэнд үзүүлдэг хайрыг хуваалцах нэг арга зам юм. Христийн шавь бүр гэр бүлээ болон амьдарч буй нийгмээ адислахын чухлыг мэдрэх ёстой" гэжээ.
Есүс Христээс ирэх найдварт төвлөрсөн нь хамгийн чухал байсан ба тэрээр энэ сэдвээр хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ дурдсан юм.
"Найдвар, тайтгарлын энэхүү захиас Бурханы хүүхэд бид бүхэнд зориулагдсан. Бидний хэн нь ч мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, хязгаарлалтаас зугтааж чадахгүй. Эцэст нь хэлэхэд, бид бүгд өөрсдийгөө аврах чадамжгүй байдлыг өвлөн төрсөн. Гэхдээ биднийг хайрладаг Аврагч бидэнд бий бөгөөд ‘бид [Түүний] ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу’ (2 Нифай 25:23)" гэж ахлагч Коссэй 2025 оны 4-р сард хэлжээ.