Download PhotoАхлагч Кларк Г.Гилбэрт нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын хамгийн шинэ гишүүн боллоо. Түүнийг 2026 оны 2-р сарын 11-ний лхагва гарагт дуудаж, 2-р сарын 12-ны пүрэв гарагт Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бусад гишүүн томилжээ.
Ахлагч Гилбэрт өдгөө 55 настай бөгөөд Калифорни мужийн Өүклэндэд төрж, бага насаа Аризона мужийн Финикс хотод өнгөрүүлжээ. Тэрээр 2021 оны 4-р сараас хойш Далын ерөнхий эрх мэдэлтнээр, мөн оны 8-р сараас хойш Сүмийн боловсролын системийн төлөөлөгчөөр үйлчилж байсан юм.
“Энэ бол хүмүүсийг Аврагч Есүс Христ рүү чиглүүлэх гайхалтай цаг үе юм. Бид тэгж чадвал Түүнээс баяр баясгалан, тайтгарал, амар амгаланг олж чадна. Ерөнхийлөгч [Рассэлл М.]Нэлсоны нэгэнтээ хэлсэнчлэн, байхгүй газраас аз жаргал хайх нь хамаагүй хэцүү байдаг. Есүс бол Христ мөн гэдгийг гэрчлэх энэхүү дуудлагыг хүлээн авсандаа би маш их талархаж байна. Хэрэв дэлхий даяарх хүмүүс Түүн рүү харах юм бол Тэр тэдний амьдралыг илүү сайн, илүү утга учиртай, илүү баяр баясгалантай болгох болно. Энэ бүхэн бидний Аврагч Есүс Христээр дамжуулан болдог билээ” гэж Ахлагч Гилбэрт пүрэв гарагт хэлэв.
Ахлагч Гилбэрт эцэг эх нь бага наснаас нь эхлэн Есүс Христийн сайн мэдээ, боловсрол хоёр хоорондоо салшгүй холбоотой гэх үзлээр түүнийг хүмүүжүүлсэн гэж хэлэв.
- df8f9638c9c1d31104940d8e9f8316f37b5a2ff2.jpeg
- 20260212_152018_Nilsson_DSC5093C1.jpg
- 20260212_152553_Nilsson_DSC5310C1-hk-chi.jpg
- 20260212_152537_Nilsson_DSC5297C1.jpg
- c1e87e0921277cda4c3ecc0620122ef4018e5af8.png
- Samoa-Principal-Conf-Elder-Clark-Gilbert-2924
- 8a869c52e6a611ec9461eeeeac1e71a205946435.jpeg
- LES_2755.JPG
- 38e575b884d011ee9ed1eeeeac1e0642442d0cb7.jpeg
- Cook-Worldwide-Devotional-for-Young-Adults-2023
- BYU-Pathways1409-2017.jpg
- Education-Initiative-Utah
- Gilbert-BYU-I-graduation
- LES_2859.JPG
- f3984c828518b37966ad2ed3b3fda4648d18ae9b.jpeg
- 20mgjxa93qq5yw55isbiwvao8u4nnkbwpbl6u4yj.jpeg
- pnlmo0ys6924jzf7yhbbzj5yr4lhqjde7berpio1.jpeg
- 52a086f6256411ec8887eeeeac1e5b9abc0ecb23.jpeg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэр 2021 онд “Тэд боловсрол, сайн мэдээ хоёрыг ямар нэгэн байдлаар тусдаа зүйл мэтээр хэзээ ч надад ойлгуулж байгаагүй. Таны итгэл их байх тусам та илүү их сурч, хөгжихийг хүсдэг, харин сурч хөгжих тусам итгэл тань улам бүр гүнзгийрэх болно” хэмээн хэлсэн юм.
Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд суралцаж байхдаа итгэлээрээ болон боловсролдоо хүчтэй ахиц гаргасан бөгөөд 1994 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ.
БЯИС-д өнгөрүүлсэн цаг хугацаа нь онцгой байснаас гадна тэрээр: “анх удаа Сүмийн өргөн цар хүрээтэй хүч нөлөөг мэдэрсэн төдийгүй энэ нь миний эрдмийн өсөлттэй шууд холбоотой байсан” хэмээн хэлсэн юм.
Ахлагч Гилбэрт цааш үргэлжлүүлэн сурч боловсрон, Стэнфордын их сургуульд (1995 онд Зүүн Ази судлалын чиглэлээр магистр) болон Харвардын их сургуульд (2001 онд бизнесийн удирдлагын докторын зэрэг) суралцаж төгсжээ. Тэрээр Харвардын их сургуульд багшилж эхэлсэн боловч БЯИС-д багшлахыг үргэлж мөрөөддөг байв.
Тэрхүү боломж өөр нэг БЯИС дээр тохиосон юм. Харвардад цуг ажиллаж, түүний ментор байсан Ким Б.Кларк Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч болсныхоо дараа ахлагч Гилбэрт, түүний гэргий Кристийн нарыг Айдахо мужийн Рэксбург хотод ирж авьяас чадвараа зориулахыг урьжээ. Ерөнхийлөгч Кларкийн урилгад “Сүмийн боловсролыг дэлхийн хэмжээнд шинэчлэн хүргэхэд туслах” ажил багтсан байв.
Гилбэртийн гэр бүл 2006 онд Харвардын бизнесийн сургуулийг орхиж, Айдахо дахь БЯИС руу нүүцгээсэн юм.
Шинэ төлөөлөгчийн ажил мэргэжлийн туршлага нь оюутнуудад зөвлөх, байнга өөрчлөгдөж буй харилцаа холбооны технологитой хөл нийлүүлэх, томоохон байгууллагуудыг байгуулж, удирдах ажил зэрэгт суурилсан байв. Тэрээр Айдахо дахь БЯИС-д оюутнуудад тусалж гурван жил ажилласныхаа дараа Дэзэрэт Дижитал Медиагийн гүйцэтгэх захирал (2009), Дэзэрэт Ньюсийн ерөнхийлөгч (2010), Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч (2015) зэрэг ажил үүргийг гүйцэтгэжээ. Сүмд бүрэн цагаар үйлчлэх дуудлагаа хүлээн авах хүртлээ тэрээр БЯИС-ийн Патвэй Уорлвайд (2017) хэмээх дэлхийн хэмжээний онлайн сургалтын байгууллагын анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Тэрээр Сүмийн боловсролын системийн төлөөлөгчөөр үйлчлэх хугацаандаа БЯИС, Айдахо дахь БЯИС, Хавай дахь БЯИС, Энсайн коллеж, БЯИС-ийн Патвэй Уорлдвайд болон Шашны институт, семинаруудад хяналт тавин ажилласан юм.
Бостонд амьдарч байхдаа хотын төвийн хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнтэй ажилласан туршлага нь түүнийг Сүмийн ивээн тэтгэдэг шинэлэг, сүнслэг суурьтай боловсролын санаачилга болох БЯИС-ийн Патвэй Уорлдвайдын анхны ерөнхийлөгчийн хувьд боловсролын боломжийг илүү өргөн хүрээнд хүргэхэд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Бостоны тэрхүү өсвөр үеийнхэн Сүм болон Сүмийн сургаалын хувьд төдийгүй тэднээс хүлээж байсан хүлээлтэд шинэ байсан ч тэднийг хөгжүүлэхэд туслах гол түлхүүр нь тэдний чадавхад анхаарах явдал гэдгийг сурч мэдсэн гэж тэрээр хэлэв.
Ерөнхий чуулган дээр ахлагч Гилбэрт тэдний талаар: “Тэд сайн мэдээнд аажуу бөгөөд тогтмол өсөж байсан. Өдгөө тэд номлолд үйлчилж, их сургууль төгсөж, ариун сүмд гэрлэсэн бас хувийн амьдрал, ажил мэргэжлээ гайхалтай сайн авч яваа” хэмээн дурдсан юм.
Хэдэн жилийн өмнө ахлагч Гилбэрт улсын хэмжээний нэр хүндтэй боловсролын зүтгэлтэнтэй БЯИС-ийн Патвэй хөтөлбөрийн амжилтын талаар ярилцаж байхдаа, тус хөтөлбөрийн үр дүн нь оюутан бүрийн бурханлаг чадавхад анхаардагт оршдог хэмээн тайлбарлажээ. БЯИС-ийн Патвэй хөтөлбөр 2009 онд байгуулагдсанаасаа хойш 180 гаруй орны 288000 гаруй оюутанд хүрч үйлчилсэн юм.
Боловсролын салбарт удирдагчаар ажиллахдаа ахлагч Гилбэрт суралцагч бүрийг Христ дотор өсөж хөгжихөд нь туслах явдлыг онцолсоор ирсэн. Тэрээр: “Энэ Сүмд бид Бурханы бүх хүүхдийн бурханлаг чадавх болон Христ дотор илүү агуу нэгэн болох чадварт итгэдэг” хэмээн заасан юм. Хүмүүс амьдралыг өөр өөр нөхцөл байдалд эхлүүлдэг ч “Их Эзэний цаг хугацаанд хаанаас эхэлсэн нь бус, харин хаашаа чиглэж байгаа нь хамгийн чухал” хэмээн хэлсэн нь түүний дэлхий даяарх оюутнуудтай ажиллах зарчмыг тодорхойлсон байна.
“Их Эзэний Сүмийн нэгэн гайхамшиг бол бидний хүн нэг бүр Христ дотор одоо байгаагаасаа илүү нэгэн болж чадах явдал юм. Гишүүддээ илүү их үйлчлэх, бусдад өгөх, наманчлах, илүү сайн хүн болох зэрэг боломжуудыг өгдөг өөр бүтэц зохион байгуулалтыг би мэдэхгүй. Бид элбэг хангалуун эсвэл хүнд хэцүү, ямар ч нөхцөл байдлаас эхэлсэн бай, бүгд өөрсдийн харцыг мөн өгсөх налуу шугамаа тэнгэрийн зүгт дээш хандуулцгаая. Ийн үйлдсэнээр, Христ биднийг илүү өндөрлөг газарт өргөн аваачих болно” хэмээн ахлагч Гилбэрт хэлэв.
Ажил мэргэжил болон боловсролын салбарт удирдах албан тушаалд ажиллахын сацуу ахлагч Гилбэрт Сүмийн олон дуудлагад үйлчилжээ. Тухайлбал: Японы Кобэ номлолд бүрэн цагийн номлогч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп болон Бүсийн дал зэрэг юм.
Тэрээр Кристийнтэй 1994 онд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн. Тэд найман хүүхэдтэй.