Download PhotoАстрофизикчид сансрын гайхамшгийг илүү гүнзгий нээхийг эрэлхийлдэг шиг залуучууд насан туршийн шавийн замд хөтлөх Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө улам гүнзгийрүүлэхийг эрэлхийлдэг байх хэрэгтэй.
Энэ бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон болон түүний эхнэр Лиса нарын 2026 оны 5-р сарын 3-ны өдөр дэлхий даяарх онцгой цугларалтаар дамжуулан хэлсэн захиас байлаа. Сүмийн Боловсролын системийн бүрэн эрхт төлөөлөгч, ахлагч Жэймс Р.Расбанд цугларалтыг хөтлөн явуулав.
Сансрын сэдэвт уг арга хэмжээний онцлох үйл явдал нь ахлагч Стивэнсон, Стивэнсон эгч хоёр Бригам Янгийн Их Сургууль дахь Орсон Праттын нэрэмжит одон орон судлалын төв болон Солт Лэйк Сити дэх Кларкийн нэрэмжит гараг эрхсийн ордонд зочилсон явдал байв.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагч хяналтын төв сансрын хөлгийн нислэгт дэмжлэг үзүүлдгийг дурдан, "та нарт ч бас [Есүс Христийн насан туршийн шавь болох] эрхэм зорилгод тань чин сэтгэлээсээ анхаарч, тусалдаг баг бий" хэмээн залуучуудад хандан ярив.
- PlanetariumDevotional-2138_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2196_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2524_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2457_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2221_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2882_LowRes.jpg
- PlanetariumDevotional-1591_LowRes.jpg
- PlanetariumDevotional-2431_LowRes.jpg
- PlanetariumDevotional-1371_LowRes.jpg
- PlanetariumDevotional-320_LowRes.jpg
- PlanetariumDevotional-182_LowRes.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэрээр цааш нь "[Христ], амьд бошиглогч, Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас авхуулаад, таныг дэмжихээр томилогдсон удирдагчид, гэр бүл, хайртай хүмүүс тань байгаа тул та ганцаараа биш” гэв.
Стивэнсон эгч “Хэрэв бид хэзээ нэгэн цагт өөрсдийгөө бүрэн хөрвөгдсөн, одоо боллоо гэж бодвол Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, хөрвөлтөө үргэлж гүнзгийрүүлэх боломж байдгийг олж мэдэн, ухаарах хэрэгтэй гэдгээ өөрсдөдөө сануулцгаая” хэмээн хэлсэн.
Ахлагч Стивэнсон хүн хөрвөлтөө үргэлж гүнзгийрүүлэх боломжтой гэж нэмж хэлсэн.
Хосууд дэлхий даяарх залуучуудаас Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх санаануудаа хуваалцахыг хүссэн. Тэд Филиппин, Ангол, Индонез, Мексик, Финланд улсын залуучууд болон Солт Лэйк Сити дэх үзэгчдийн төлөөллүүдийн сэтгэгдлийг онцлон хүргэв. Эдгээр сэтгэгдлээс дор оруулав:
Ариун сүмд шүтэн бишрэх нь
Филиппинд амьдардаг Лэа Флорэс ариун сүмд тогтмол орох нь Аврагчид илүү гүнзгий хөрвөгдөхөд тусалсан хэмээн ярив.
“Номлолоосоо буусны дараа өдөр тутмын амьдралдаа автах нь ямар амархан болохыг би ойлгосон. Нэг удаа сүнслэг байдлын хувьд нэлээн хямарсан байдалтайгаар ариун сүмд орсноо санаж байна. Амьдралын төлөө цаг наргүй зүтгэж, Есүс Христтэй өөрийн хүссэн шиг ойр байж чадахгүй байгаа мэт надад санагдаж байв. Гэвч тэнд сууж байхдаа би ойрд мэдрээгүй нам гүм амар тайван, тодорхой мэдрэмжийг мэдэрсэн. Энэ нь надад Бурханы хайрыг болон номлолын хугацаанд тохиолдсон сүнслэг явдлуудыг маань сануулсан.”

PlanetariumDevotional-1591_LowRes.jpg
Ахлагч Гари Э.Стивэнсон болон түүний эхнэр Лиса нар 2026 оны 4-р сарын 12-нд залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтын дараа Солт Лэйк Сити дэх Кларкийн нэрэмжит гараг эрхсийн ордонд залуучуудтай уулзаж байна.© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Институтэд хамрагдах
Индонезид амьдардаг Синта эгч орон нутгийн Шашны институтэд хамрагдсанаар өөртэй нь адил итгэл нь сулрах вий гэсэн айдас зэрэг амьдралын сорилт бэрхшээлтэй тулгардаг бусад залуучуудтай хамт байх орчин бүрдсэн бөгөөд энэ туршлага нь түүнийг сүнслэгээр өсөж хөгжихөд тусалсан гэж хэлэв.
"Би Есүс Христэд ирэх итгэл маань үргэлж төгс байх албагүй гэдгийг ойлгосон. Биднийг Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэхээрд даруухнаар хичээх үед бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг. Есүс Христ амьд. Тэр бидэнд маш их хайртай гэдгийг би мэднэ. Бид өчүүхэн итгэлтэй байсан ч Түүнд ирэхийг хичээсээр байх үед Тэр биднийг өсөж хөгжихөд туслах болно” гэж тэр хэлсэн.

PlanetariumDevotional-2457_LowRes.jpg
Залуучууд 2026 оны 4-р сарын 12-ны өдөр Солт Лэйк Сити дэх Кларкийн нэрэмжит гараг эрхсийн ордонд ахлагч Гари Э.Стивэнсон болон түүний эхнэр Лиса нартай хамт дэлхий даяарх онцгой цугларалтад оролцож байна. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Есүс Христийн Цагаатгалд төвлөрөх нь
Финландад амьдардаг Аатос Айрто Есүс Христийн Цагаатгалд төвлөрсөн нь бүрэн цагийн номлогч байхдаа мэдэрсэн сүнслэг хүч чадлаа хадгалахад тусалсан гэв.
“Өнгөрсөн хоёр жилийн турш бусдад заасан Христийн Цагаатгал надад ч бас зориулагдсан бөгөөд энэ нь бодит, би үүнээс зуурч, өсөж хөгжин, шинэ оргил, шинэ өндөрлөг өөд тэмүүлж чадна гэдгээ санасан. Мэдээж Христ дээр төвлөрөх нь тэрхүү уулын оргил руу авирахад надад тусалдаг” гэж тэр хэлэв.
Бүх зүйлд Христийг үлгэрлэн дуурайх нь
Юта мужид амьдардаг Викториа Барлөү бид хийж буй бүх зүйлээ Аврагчийн загвараар хийвэл илүү гүн гүнзгий хөрвөгдөж чадна гэсэн юм.
“Би хэрхэн судар судлах, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах, сайн мэдээнээс суралцахыг сонгох, ариун сүмд очих зэрэг хийж байгаа бүх зүйлээрээ Түүнийг үнэн голоосоо үлгэрлэн дуурайж чадна. Бид энэ бүхнийг чин сэтгэлээсээ хийж, бусдад үйлчилж, бусдыг ийн үйлдэхэд хөтлөх нь Христэд хөрвөх хөрвөлтийг маань жинхэнэ утгаар нь гүнзгийрүүлж, Тэрээр хэн болохыг бас намайг хэн болоосой гэж хүсдэгийг мэдэж авах боломж юм” хэмээн тэр хэлэв.
Ахлагч Стивэнсон дэвшилтэт технологийн хөгжлийн ачаар сансар огторгуйг илүү гүнзгийрүүлэн харж сансар огторгуйн гайхамшигт, сэтгэл хөдөлгөсөн зургуудыг авч чадсан гэдгийг сануулж, үгээ өндөрлөв. Үүнтэй адилаар, тэр"Есүс Христэд гүнзгий хөрвөгдөхийг хичээх үед залуу хүн бүрд адислал ирэх болно.
“Бид та нарт хайртай! Бид таны бүтэлгүйтэлд хамт уйлж, амжилтад тань хамтдаа баярлаж, уухайлдаг. Би Тэнгэрлэг Эцэг болон Түүний хязгааргүй хүч чадлын талаар гэрчилж байна. Түүний гайхамшигт бүтээлүүдийг, Өөрийн Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Өөрийн зорилгын төлөө бүтээсэн тоолж баршгүй олон ертөнцийг хараад би биширдэг. Тэр тэдгээрийг бүтээсэн. Есүс Христийн Цагаатгал хязгааргүй бөгөөд мөнхийн гэдгийг би нэмээд гэрчилж байна. Бид Эцэг рүүгээ эргэж очихыг хичээхдээ Түүнийг алдаршуулдаг. Энэ бүхэн Эцэгийн өмнөх бидний өмгөөлөгч, Аврагч, Гэтэлгэгч болох Есүс Христийн ачаар боломжтой болсон. Тэрээр та нарыг нэг бүрчлэн мэддэг бөгөөд Түүнийг таньж мэдэхийг эрэлхийлэх үед Тэр баярладаг” хэмээн хэлсэн.
Та ахлагч Стивэнсон болон Стивэнсон эгч нарын дурдсан үгний цуглуулга болон дагалдах слайдуудыг татаж авч болно.
