Бригам Янгийн Их Сургууль (BYU)-ийн TESOL солилцооны хөтөлбөрийн хүрээнд багш нар Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод томилогдож богино хугацааны сургалт, хамтын ажиллагааны үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.
2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд доктор Грант Экстейн болон Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Бие даах чадвар хариуцсан менежер Ө.Мөнхжаргал нар англи хэлний солилцооны багш болох Рэйчел Боуден, Иветт Фуллер нарын хамт тус аймагт ажиллаж, орон нутгийн боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны эхлэлийг тавив.
Багш нар ойролцоогоор хоёр сарын хугацаанд Баруун-Урт хотын дөрвөн ерөнхий боловсролын сургууль болон нэг коллежид ажиллах бөгөөд англи хэлний багш нартай хамтран хичээл заах, ажиглах, зөвлөгөө өгөх, сургалтын шинэ арга барил нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мөн тэд насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний сургалтад оролцож, төрийн байгууллагын зарим албан хаагчдын хэлний чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн багш нарыг орлох бус, харин тэдний ажлыг дэмжих, туршлага солилцох зорилготойгоор хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын үеэр доктор Грант Экстейн орон нутгийн англи хэлний багш нар болон сайн дурын ажилтнуудад зориулан хоёр цагийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулсан юм. Тэрээр сургалтын үеэр орчин үеийн хэл заах арга зүйд өргөн хэрэглэгддэг schema theory (өмнөх мэдлэгтэй холбож суралцах онол) болон genre theory (бичвэрийн төрөлд суурилсан заах арга) зэрэг хандлагуудыг танилцуулж, эдгээрийг анги танхимд хэрхэн хэрэгжүүлэх талаар практик жишээгээр тайлбарласан нь багш нарт шинэлэг арга барил байв.
Download PhotoСургалтын хүрээнд оролцогч багш нарт доктор Экстейний удахгүй хэвлэгдэх номын эх, лекцийн бичлэгүүд, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хандах эрх зэрэг боловсролын нөөцүүдийг үнэ төлбөргүй олгосон байна. Энэ нь орон нутгийн багш нарт орчин үеийн судалгаанд суурилсан мэдлэгийг тогтмол ашиглах боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Орон нутгийн багш нарын ихэнх нь уламжлалт, олон арван жилийн өмнөх арга барилд тулгуурлан хичээл зааж байгаа бөгөөд шинэчлэл хийх эрэлт хэрэгцээ өндөр байгааг хэлж байсан юм.
Иймд энэхүү хөтөлбөр нь зөвхөн сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй багш нарын мэргэжлийн ур чадварыг шинэ шатанд гаргах, боловсролын чанарыг урт хугацаанд сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийв
Ажлын айлчлалын үеэр оролцогчид сургуулийн удирдлагууд, боловсролын байгууллагын төлөөлөгчид болон орон нутгийн захиргааны албан тушаалтнуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны зорилго, хэрэгжилтийн талаар санал солилцжээ.
Мөн тэд хотын хэмжээнд зохион байгуулагдсан мод тарих үйл ажиллагаанд оролцож, нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгуудад хувь нэмэр оруулсан билээ.