Мэдээ мэдээлэл

Бурханы хайрыг энэ Христийн амилсны баяраар мэдрэгтүн: Далдуу модны ням гараг ба Ерөнхий чуулганы урилга

Тэргүүн зөвлөл дэлхийд онцгой захиас хуваалцав

Энэ Христийн Амилалтын баярыг тохиолдуулан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг 2026 оны 4-р сарын 5-ны Ням гарагт болох орон нутгийн нэг цагийн цуглаандаа найз нөхөд, гэр бүлийнхэн, хөршүүдээ урин хамт шүтэн бишрэхийг уриалж байна. Мөн дараагийн долоо хоногт буюу 4-р сарын 12-нд болох Ерөнхий чуулганыг хамтдаа үзэхийг урьж байна.

Видеоны төгсгөлд Тэргүүн зөвлөлийн гишүүн бүр Есүс Христийн талаарх товч гэрчлэлээ мөн биднийг гэх Түүний хайрыг хуваалцсан болно. Видео болон тэдний гэрчлэл бүрийг доор хавсаргав.

Ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон

Тэнгэрлэг Эцэг маань биднийг төгс хайрладаг. Ийн хайрладаг учраас Тэрээр [биднийг] мөнх амьдралтай байж болохын тулд Төрсөн Ганц Хүүгээ бидэнд өгсөн юм….’ Бид уг Христийн амилсны баяраар Есүс Христийн амьдрал, тохинуулал, Амилалт дээр төвлөрснөөр Түүнийг өөрсдийн төгс Өмгөөлөгч, Гэтэлгэгч гэдгийг санацгаая. Түүний цагаатгагч золиосны ачаар бид үхэшгүй байдал, мөнх амьдралыг төдийгүй Түүний хайр, амар амгалан, баяр баяслыг хүртэх болтугай.”

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Есүс Христ үхлийн хүлээсийг тасчсан. Үүний ачаар Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр төгс, амилуулагдсан буюу үхэшгүй бие махбодод амилах болно. Энэ бат амлалт нь хайртай хүнээ алдсан уй гашууг найдвар болгож, бидний зүрх сэтгэлийг эргэн нэгдэхийн аз жаргалт хүлээлтээр дүүргэх болно. Түүний золиосны ачаар бид амилуулагдаж, Түүгээр цэвэршигдэх болно.”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Энэ Христийн амилсны баяраар бид Есүс Христ амилсан гэдгийг гэрчилж байна. Тэр амьд. Тэр бол зам. Есүс Христийн цагаатгагч золиос болон Амилалт Бурханы хайрын төгс нотолгоо юм. Тэрээр биднийг анд нөхөд хэмээн дуудаад, Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүйхэмээн тунхагласан юм. Түүний Цагаатгал бол Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн хайраар дамжин боломжтой болсон дэлхий ертөнцийн бэлэг билээ.”