Мэдээ мэдээлэл

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд бэлтгэх нь

Үйлчлэхээр бэлтгэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

6v0f6bow6vhw2vasrdxs597h84fvrn0qqwgm8s0x.jpegDownload Photo

2026 оны шинэ номлогчийн удирдагчдын семинар дээр ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дэлхий даяар үйлчилж буй бүрэн цагийн номлогчдын тоо тасралтгүй өсөж байгааг онцлон тэмдэглэв. Сүмийн удирдагчдын тооцоолж буйгаар ойрын хэдэн долоо хоногийн дотор бүрэн цагийн номлогчдын тоо урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхэн дэх бүх дээд үзүүлэлтийг давах төлөвтэй байна.

Энэхүү түүхэн үйл явдал ойртож буйтай холбогдуулан улам олон залуу эрэгтэй, эмэгтэй номлолын үйлчлэлээ эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү өсөлтийг харгалзан Сүмийн удирдагчид номлолд үйлчлэхээр бэлтгэж буй болон бэлтгэх талаар бодож буй хүмүүст зориулан хэрэгтэй удирдамж, мэдээллийг хүргэж байна.

missionary-preparation-graphic-2026.jpeg

Та үүнийг мэдэх үү? Ирээдүйн номлогчид үйлчлэх боломжтой болох өдрөөсөө 150 хүртэл хоногийн өмнө орон нутгийнхаа Сүмийн удирдагчаар дамжуулан өргөдлөө илгээх боломжтой.

Энэхүү урт хугацаа нь ирээдүйн номлогчид болон тэдний гэр бүлийнхэнд утга учиртай адислал болж чадна. Өргөдлөө эрт илгээх нь амьдралын чухал төлөвлөгөөгөө гаргах, шаардлагатай эрүүл мэндийн болон шүдний үзлэгт хамрагдах, паспорт, визтэй холбоотой шаардлагуудаа хангах, сүнслэг болон сэтгэл санааны хувьд бэлтгэхэд хангалттай хугацаа гаргахад тусална. Сүмийн удирдагчид ирээдүйн номлогчдыг 150 хоногийн хугацаа эхлэхээс нэлээд өмнө бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгээ хамтран ажиллаж эхэлж, өргөдлөө бүрэн гүйцэд бэлтгэх хангалттай хугацаа гаргахыг зөвлөдөг.

Та үүнийг мэдэх үү? Ирээдүйн номлогчдыг номлолын үйлчлэлдээ бэлтгэх зорилгоор эрүүл мэндийн болон шүдний үзлэгт хамрагдахыг урьдаг.

Энэ үйл явцын хүрээнд эмнэлгийн болон шүдний эмчийн үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Эдгээр мэргэжилтэн номлолын ажил эхлэхээс өмнө анхаарах шаардлагатай эрүүл мэндийн аливаа асуудлыг тодорхойлж, номлолын талбарт байх хугацаандаа эрүүл мэндээ хамгаалахад тустай зөвлөгөөг өгнө. Мөн олон улс орон аливаа өвчнөөс сэргийлэх зорилгоор тодорхой вакцинд хамрагдахыг шаарддаг.

b945bf93091811ecbb5eeeeeac1e9b2a290ec82a.pngDownload Photo

Та үүнийг мэдэх үү? Эрүүл агт арааг заавал авхуулах шаардлагагүй.

Шүдний арчилгаатай холбоотой Сүмийн удирдамж шинэчлэгдсэн болно. Эрүүл агт арааг номлолд гарахаас өмнө заавал авахуулах шаардлагагүй болсон. Харин агт араанд өвчний шинж тэмдэг илэрсэн эсвэл ирээдүйд ноцтой эрсдэл үүсгэх магадлалтай тохиолдолд авхуулах талаар авч үзнэ. Энэхүү өөрчлөлт нь шаардлагагүй эмчилгээ хийхээс зайлсхийхийн зэрэгцээ номлогчид болон тэдний гэр бүлийн зардлыг бууруулахад тусалдаг.

Та үүнийг мэдэх үү? Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлол бүрийн даалгаврыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн биечлэн гаргадаг.

Бүх номлогчийг бошиглогч дууддаг бөгөөд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын нэг гишүүн сүнслэг өдөөлтийн дагуу аль номлолд үйлчлэхийг томилдог.

Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд болон бусад холбогдох мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх нь маш чухал. Энэ нь номлогчийг үйлчлэх хугацаанд нь адислах болно.

Та үүнийг мэдэх үү? Залуу үйлчлэлийн номлогчид дуудлагаа Сүмийн ерөнхийлөгчөөс хүлээн авдаг.

Бошиглогч залуу үйлчлэлийн номлогчдыг дууддаг бөгөөд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн томилдог. Тэдний үйлчлэлийн үүрэг даалгаврыг хувийн хэрэгцээнд нь тохируулдаг. Тэд гэртээ амьдарч, номлолын нэг хэсэг байдаг бөгөөд бүсийн чуулган болон номлолтой холбоотой бусад цуглаанд оролцдог. Үйлчлэх томилгооноос гадна тэд номлолын ерөнхийлөгчийн удирдлаган доор бусад номлогчтой хамт сайн мэдээг заах ажилд мөн оролцож болно.

Үйлчлэлийн номлогчийн зөвлөхүүд өдөр тутмын дэмжлэг, удирдамж үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, үйлчлэлийн номлогч бүрд дуудлагадаа бүрэн дүүрэн хувь нэмэр оруулж байгаагаа мэдрэхэд тусалдаг.

Та үүнийг мэдэх үү? Дэлхий даяар бүрэн цагийн ахмад номлогчид хэрэгтэй байна.

40 ба түүнээс дээш насны, тэжээн тэтгүүлэх хүүхэдгүй гэрлэсэн хосууд болон ганц бие эрэгтэй, эмэгтэй ахмад номлогчоор дуудагдаж болно. Бошиглогч бүх бүрэн цагийн ахмад номлогчийг дууддаг бөгөөд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын нэг гишүүн томилдог. Тэд ихэвчлэн гэрээсээ хол 6–23 сарын хугацаанд үйлчилдэг. Ахмад номлогчид Их Эзэний ажилд адислал болдог. Ахмад номлогчоор үйлчлэх талаар сонирхож буй хүмүүс боломж болон хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол SeniorMissionary.ChurchofJesusChrist.org сайтад хандана уу.

Та үүнийг мэдэх үү? Сүмийн 11 номлогчийг бэлтгэх төвд 50 гаруй хэл заагддаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Номлогчийг бэлтгэх төвүүд дэлхийн олон оронд байрладаг бөгөөд олон хэлээр сургалт явуулж, дэлхийн янз бүрийн бүс нутагт томилогдсон номлогчдыг бэлтгэдэг. Номлогчийг бэлтгэх төвүүд Бразил, Англи, Гана, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексик, Шинэ Зеланд, Перу, Филиппин, Өмнөд Африк, Тайланд болон АНУ-ын Юта мужийн Прово хотод байрладаг. Эдгээр НБТ-үүд нь Сүмийн номлогчийн ажил дэлхий дахинд улам бүр өргөжин тэлж буйг илэрхийлдэг.

Бүрэн цагийн номлолд үйлчлэх нь танд болон таны үйлчилж буй хүмүүст адислал авчирна. Их Эзэнд үйлчлэх болон Түүний сайн мэдээг хуваалцахад бэлтгэхэд туслах нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энэхүү Түгээмэл асуулт, хариулт (FAQ) гэсэн хуудсаар зочилно уу.

Зургийн тайлбар - Номлогчид Гана улсын нэгэн гэр бүлд хичээл зааж байгаа нь