Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН ШАШНЫ ӨДӨР 2026 – Энх тайвны төлөө нэгэн зорилго дор нэгдсэн нь

Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулгаас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн Шашны Өдрийн 2026 оны арга хэмжээ энэ оны 1-р сарын 18-нд “Энх тайвныг үйлдлээрээ илэрхийлэхүй” сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө.

Тус өдрийн зорилго нь шашин шүтлэг бүрийн нийтлэг үнэ цэнийг хүндэтгэн, хүн төрөлхтний эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршдог. Монголд уг арга хэмжээ 1999 оноос эхлэн уламжлал болон зохиогдож, шашин хоорондын яриа, залбирал, нийгмийн асуудлаар хамтран тунгаах талбар болж иржээ.

WRD1.jpgDownload Photo

Энэ жилийн арга хэмжээнд Хиндү, Христ, Буддын болон Бахай шашны төлөөллүүд илтгэл тавьж, сургаал, ёс зүйн зарчмаа энх тайвны төлөө хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцав. Мөн Монгол дахь шашны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцсон юм.

WRD2.jpgDownload Photo

Хүндэт зочдын дунд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Др. Б.Пүрэвсүрэн, Шашин судлаачдын Монголын нийгэмлэгийн тэргүүн Др. С.Цэдэндамба нар энэхүү өдөр нь шашин хоорондын харилцан хүндлэл, энх тайвныг түгээх чухал талбар болж буйг онцлон тэмдэглэж, нийгмийн оюун санааны боловсролыг нэмэгдүүлэх үйлсийг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг уриалав.

Арга хэмжээний төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс оролцсон бүх байгууллага, шашин шүтэгчид, иргэдэд талархал илэрхийлж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамтран хүчин чармайхыг уриалсан юм.