Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын амьдралыг дурсан санах нь 

“Миний бүхий л хариуцлага бол Есүс Христийн тухай гэрчлэх явдал юм”

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд 2025 оны 12-р сарын 27-ны бямба гаргийн өглөөний 3:15 цагийн орчимд (АНУ-ын УСЦ) бөөрний өвчний хүндрэлийн улмаас гэр бүлийнхнийхээ дунд таалал төгссөн харамсалтай мэдээг бид дуулгаж байгаадаа гүнээ харамсаж байна. Тэрээр 85 насыг зооглосон юм.

Ерөнхийлөгч Холланд 1994 оны 6-р сарын 23-нд төлөөлөгчөөр дуудагдсан. Тухайн үед тэрээр Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж (1989–1994) байв. Сүмийн бүрэн цагийн үйлчлэлд дуудагдахаасаа өмнө тэрээр Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч (1980–1989), Сүмийн Боловсролын Системийн комиссар (1976–1980) мөн БЯИС-ийн Шашны Боловсролын Коллежийн декан (1974–1976) зэрэг албыг хашиж байжээ. Тэрээр БЯИС-ийг англи хэлний бакалавр, шашны боловсролын магистр зэрэгтэйгээр төгссөн бөгөөд Йелийн их сургуульд америк судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан юм.

Би ерөнхийлөгч Холландыг залуу номлогч байх үеэс нь хайрлаж ирсэнхэмээн Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк дурссан байдаг. Тэд 1960-аад оны эхээр Англид хамт номлол хийж байжээ. Ахлагч Күк 20 настай ахлагч Холландын үг хэлэх онцгой чадвар, сайн мэдээг заахгайхамшигтайавьяас, “асар гүн сүнслэг чанарыгтэр үеэс л анзаарсан гэдэг. “Тэр үедээ ч үнэхээр сайн багш байсан, Сүм дотор заах тал дээр түүнээс илүү хүн байгаагүйгэж ахлагч Күк хэлсэн байна.

Ерөнхийлөгч Холландын гэргий Патриша Тэрри 2023 оны 7-р сарын 20-нд таалал төгссөн бөгөөд тэрээр гурван хүүхэд, 13 ач зээ мөн хэд хэдэн ачинцар зээнцрээ үлдээн оджээ.

Үргэлж хайраар дүүрэн орчинд өссөн нь

Ерөнхийлөгч Холландтай анх уулзахад л түүнийг насан туршдаа таньдаг байсан мэт санагддаг байв. Тэр таны гарыг бат атган, мөрөн дээр тань нөхөрсөг алгадаж, дулаахан инээмсэглэн, чин сэтгэлээсээСайн байна уу?” хэмээн мэндэлдэг хүн байлаа.

Бусдыг гэсэн чин үнэнч хайр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэ төлөөлөгчийн Бурханы Хүүгийн сайн мэдээг тунхаглахад онцгой үр нөлөөтэй болгосон чанаруудын нэг байв. Сүмийн Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) түүний талаар: “Ерөнхийлөгч Холланд гүн сүнслэг чанарыг онцгой мэдрэмжтэй хослуулсан хүн. … Тэр үргэлж хүмүүсийг урамшуулж, өргөж, өөртөө татдаг. Хүн бүрийг өөрийн хамгийн дотно найз мэт мэдрүүлэх гайхамшигтай чадвартайгэж хэлсэн байдаг.

Жэффри Р.Холланд 1940 оны 12-р сарын 3-нд Юта мужийн Сэнт Жорж хотод Фрэнк Д. болон Алиса Бэнтли Холландын гэр бүлд төржээ. Тэрээр бага насаа бүгд бие биеэ таньдаг, нам гүм, сайхан жижиг хотод өнгөрүүлсэн аз жаргалтай үе хэмээн дурсдаг байв. “Хэрвээ би асуудал тарьсан ч гэртээ очихоосоо өмнө ээж минь мэдэх байсан,” хэмээн тэрээр хошигнодог байлаа.

Түүний гэр бүлд хошин зан, чин сэтгэлийн хайр хамгийн чухал зүйл байв. “Би үргэлж хайрлагдаж ирсэн. Ямар ч хүүхэд үүнээс илүү хайрыг хүсэхийн аргагүй байсангэж тэр хэлсэн байдаг.

Түүний хүмүүсийг болон амьдралыг хайрлах хайр нь залуу Жэффригийн амьдралд спортод дурлах хүсэл тэмүүлэл болон илэрсэн юм. Тэрээр Сэнт Жорж хотод байгуулагдсан бараг бүх төрлийн багт тоглож, Дикси ахлах сургуулийн мужийн аварга шалгаруулах хөлбөмбөг, бейсболын багийн гишүүн байсан бөгөөд хөлбөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, бейсболын төрлөөр амжилт гаргаж байв.

Би өсөж торних хугацаандаа амьдралынхаа хамгийн том баяр баяслыг спортоос мэдэрсэнгэж Ерөнхийлөгч Холланд хэлсэн байдаг. “Байгуулж болох бүх л төрлийн багт би тоглож явсан.”

Патриша Тэрритэй гэр бүл болсон нь

Гэвч түүний спортод дурлах хүсэл нь талбайн захад дэмжин уухайлж байсан Патриша Терриг анзаарахгүй өнгөрөхөөр их байгаагүй юм. Тэд ахлах сургуульд байхдаа болзож эхэлсэн бөгөөд 1963 оны 6-р сарын 7-нд гэрлэсэн. Тэдний харилцаа онцгой байсан бөгөөд Сүм дэх үүрэг хариуцлагыг нь төлөвшүүлж, бэхжүүлэхэд хэн хэнд нь чухал нөлөө үзүүлсэн юм.

Патриша Холланд чадварлаг дуучин, зохиолч, илтгэгч хүн байв. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Холландын хэлснээр түүний анхаарлын төвд үргэлж гэр бүл нь байжээ. Энэ нь ялангуяа Ерөнхийлөгч Холланд их сургуулийн ерөнхийлөгчөөр завгүй ажиллаж байх үед БЯИС-ийн байранд гурван өсвөр насны хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан цаг үед онцгой ач холбогдолтой байсан юм.

Гэр орны тал дээрх бүх гавьяаг би Патад өгдөгхэмээн нийт арав гаруй ном бичсэн зохиогч Ерөнхийлөгч Холланд хэлжээ. Тэрээр Паттай хамтран хоёр ном бичсэн юм. Бид амьдралынхаа нэлээд эрт үеэс маш завгүй байсан бөгөөд хийх ёстой зүйлсийг нас, туршлага, ухаан бодол маань бүрэн гүйцэд болоогүй байхад л биднээс хүсэж байна гэж үргэлж мэдэрдэг байв. … Тэр [хүүхдүүдийнхээ хувьд] амьдралыг аль болох энгийн, хэвийн байлгахын төлөө үнэхээр хичээж, гэр бүл ямар байх ёстой, гэр бүлд юу хэрэгтэй байдаг, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хувьд ямар байх ёстойг онцлон харуулахын төлөө ихэд зүтгэсэн. … Тэр миний төлөө, Сүмийн төлөө, Их Эзэний төлөө, хүүхдүүдийнхээ төлөө ямар ч золиосыг гаргахад бэлэн байдагт нь би гайхширч, бахаддаг. Тэр үүнийг үргэлж хийсээр ирсэн.”

Elder-Holland-Family-MONG.jpeg
Elder-Holland-Family-MONG.jpeg
Жэффри Р.Холландын гэр бүлийн гэрэл зураг (залуу Жэффри ахынхаа өмнө байгаа нь), ойролцоогоор 1944 он.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Үүнийг Ерөнхийлөгч Холландын хувьд ч мөн адил хэлж болох юм. Тэрээр гурван хүүхэд болох Мэттью, Мэри Элис, Дэвид нартайгаа өнгөрүүлэх цагаа нямбайлан төлөвлөдөг байжээ. МэттХүүхэд наснаас минь үлдсэн хамгийн дурсамжтай мөчүүд бол оройн хоолны ширээний ард өнгөрүүлсэн цагууд. Орой бүр инээд хөөр, сайшаал магтаал, урам зориг, сонирхолтой яриа, гэрчлэл, заавар сургаал, хайр энэрлийн илэрхийллээр дүүрэн нэг төрлийн гэр бүлийн үдэш болдог байлаа. Аав маань гэр бүлтэйгээ хамт гэртээ байхдаа л хамгийн жаргалтай байдаг нь үргэлж мэдрэгддэг байсанхэмээн дурсан ярьжээ.

elder-Holland-Newsbio-with-son-mong.jpg
elder-Holland-Newsbio-with-son-mong.jpg
Жэффри Р.Холландын хүү Мэттью Холланд 1983 оны дөрөвдүгээр сард болсон Ерөнхий чуулганаар. Мэттью санваарын хуралдаанаар гишүүдэд үг хэлсэн.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Холланд сайн эцэг эх байх талаарх өөрийн хандлагыг энгийн, суурь зарчимд тулгуурласан гэж хэлсэн байдаг. “Хэрэв таны амьдралд Их Эзэний хайр оршиж, амьдрал утга учир, зорилготой гэдгийг мэддэг, уучлал бодит гэдгийг ойлгодог мөн хайр бол орчлон ертөнц дэх хамгийн хүчирхэг хүч гэдэгт итгэдэг бол өөрөө аз жаргалтай байх нь ч, бусдыг аз жаргалтай байлгах орчныг бүрдүүлэх нь ч хамаагүй амархан болдог.”

Жинхэнэ ноёнтон, эрдэмтэн, дипломатч мөн ямагт багш

Түүний хүчтэй, сэтгэлд гүн шингэсэн итгэл хамгийн анх 19 настайдаа Англид Сүмийн төлөө хийсэн номлолын үйлчлэлээр цэцэглэж эхэлсэн юм. Тэрээр номлолоо амьдралынхаа эргэлтийн цэг хэмээн нэрлэж, энэ хугацаанд Бурханд итгэх итгэлээ бататган, Мормоны номыг гүнзгий судалж, үнэлэмжийг нь ойлгож эхэлсэн байна. Үүний үр дүнд ерөнхийлөгч Холланд хэлэхдээ, түүний номлолын үйлчлэл тавьж байсан зорилго, мэдрэмж, хүсэл тэмүүллийг нь бататгасан эсвэл сайн утгаараа томоохон өөрчлөлт оруулсанявдал бөгөөд үүнд гэртээ Ютад эргэж ирснийхээ дараа анагаах ухааныг судлахын оронд багшийн мэргэжил сонгох шийдвэр ч багтжээ.

Дараа нь ерөнхийлөгч Холланд Йелийн их сургуульд америкийн судлалын магистр, докторын зэрэг хамгаалсан. Төгссөний дараа тэрээр олон ашигтай боломжийг орхиж, харин Сүмийн боловсролын системд буцаж ирж хамгийн дуртай зүйлээ буюу Есүс Христийн сургаалыг заахаар шийдсэн юм. Багшлах нь зөвхөн хийх зүйл бус өөрийнх нь мөн чанар байв.

Ерөнхийлөгч Холландын нэгэн номлолын удирдагч, ахлагч Марион Д.Ханкс (1921–2011) “Жэффри Холланд нь төрөлхийн багш хүн. Тэрээр жинхэнэ ноёнтон, эрдэмтэн, дипломатч бөгөөд эдгээр бүх тал дээрээ тэр багш хүн юмгэж хэлжээ.

Ерөнхийлөгч Холланд багшлах авьяас нь ирээдүйд Сүмд гүйцэтгэх үүргийнх нь суурь болохыг огт төсөөлөөгүй байв. Түүний ах Дэннис хэлэхдээ, “Жэффийн ганц хүсэл нь ангид оюутнуудад сургаалыг заах явдал байсан. Би үргэлж Их Эзэн түүнд яг ижил зорилгыг тавьсан гэдэгт итгэлтэй байсан ч, ангийн хэмжээ, оюутнуудын тоо нь Жэффийн төсөөлснөөс илүү өргөн цар хүрээтэй байсныг би мэдэж байсангэжээ.

Ерөнхийлөгч Холландын анги өргөжсөн нь 1976 онд Сүмийн боловсролын системийн комиссар мөн 1980 онд Бригам Янгийн Их Сургуулийн есдүгээр ерөнхийлөгчөөр томилогдсоноор илэрсэн юм. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэрээр 100,000,000 ам.долларын санхүүжилтийн кампанит ажил удирдаж, сургуульд спортын амжилтаа тэмдэглэж, зохицуулахад тусалж (үүнд 1984 оны БЯИС-ийн хөлбөмбөгийн багийн улсын аварга шалгаруулах амжилт ч багтана) мөн БЯИС Иерусалим төвийн барилгын эсрэг хүчтэй эсэргүүцлийг намжаахад тусалснаараа олон хүний хүндэтгэлийг хүлээсэн (барилга 1989 онд дууссан).

Ерөнхийлөгч Холланд Америкийн бие даасан коллеж, их сургуулийн ерөнхийлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Үндэсний бие даасан коллеж, их сургуулийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн мөн Үндэсний коллежийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчдийн комиссын гишүүнээр ажиллаж байв. Христийн шашинтнууд болон еврейчүүдийн хооронд ойлголцлыг сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд B’Nai B’rith-ийн “Torch of Liberty” шагналыг олгожээ. Мөн тэрээр олон нийтийн болон бизнесийн чиглэлийн хэд хэдэн корпорацийн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллаж байв.

Христийн онцгой гэрч байхаар дуудагдсан нь

БЯИС-ийн ерөнхийлөгч Жэффри Р.Холланд болон түүний эхнэр Патриша оюутнуудтай уулзаж ярьж байна. Жэффри Р.Холланд 1980–1989 онд Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байсан.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Холланд 1989 онд Далын ерөнхий эрх мэдэлтэн болж, таван жилийн дараа Есүс Христийн Сүмийн төлөөлөгч болох насан туршийн дуудлагыг хүлээн авсан юм. Төлөөлөгч болсон яг тэр өдөр нь Ариун сүмийн талбайд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Холланд үлдсэн амьдралаа Христийн үйлсэд бүрэн цагийн албан ёсны үйлчлэлд зориулах дуудлага гэнэтхэн ирснийг тайлбарлав.

“Сүүлийн хэдэн цаг бараг тэсвэрлэшгүй байсан” гэж тэрээр 1994 оны 6-р сарын 23-нд хэлжээ. “Би энэ дуудлагыг өнөө өглөөний 7:30-д хүлээн авсан. … Ерөнхийлөгч [Ховард В.] Хантэр дуудлагыг гаргаж, ариун сүмд бүх үйл ажиллагааг удирдан, надад заавар өгсөн бөгөөд адислалаа үлдээсэн. Бүх зүйлийг тэрээр хийсэн. Түүний зөвлөгөө, удирдамж, адислал надад ямар гүн сэтгэгдэл төрүүлсэн гээч. … Одоо миний гол хариуцлага мөн үндсэн хариуцлага, нэг талаас, миний бүх хариуцлага бол Их Эзэн Есүс Христийг гэрчлэх явдал юм. Би өөрийгөө хангалтгүй гэж мэдэрч байгаа ч энэ нь хүн дэлхий дээр авч чадах хамгийн тааламжтай, хамгийн сэтгэл хөдөлгөм, хамгийн үр өгөөжтэй үүрэг юм. Би амьдралаа энэ үйлсэд зориулахыг амлаж байна.”

Түүнд үргэлж урам хайрладаг Пат хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Холландын Есүс Христэд итгэх итгэл нь төлөөлөгчийн хувьд хамгийн том давуу тал нь болохыг тэмдэглэжээ.

Энэ хүний итгэл ямар гүн гүнзгий болохыг надаас өөр хүн мэдэхгүй. Энэ бол цэвэр ариун итгэлгэж тэр цугларсан сэтгүүлчдэд хэлжээ. “Тэр бол Их Эзэн Есүс Христийн даруу үйлчлэгч юм.”

Тэр үнэхээр л амьдралынхаа үлдсэн хэдэн арван жилд ийм байжээ. Бүх төлөөлөгчийн адил тэр дэлхийгээр аялж, үйлчилсэн. Үүнд 2002–2004 онд хоёр жилийн турш Чилид Сүмийн ажил хариуцан удирдах ховор үүрэг ч багтаж байв. “Бид Чили улсыг, Чилийн хүмүүсийг үнэхээр хайрласан бөгөөд биднийг явахад тэд уйлж, нулимсаа урсгасан,” гэж тэр хэлсэн. “Сүмд байдал яг ийм байдаг. Энэ бол хүмүүс, итгэл, сүнслэг туршлага бас бусдын төлөө золиосолсноор бий болсон холбоо юм.”

Ерөнхийлөгч Холландын бусад олон үүрэгт ажилд 2018 онд Сүмийн удирдагч болж буй бошиглогч, ерөнхийлөгч Рассэл М.Нэлсонтой хамтран түүний анхны томоохон аялалд оролцох (Европ, Африк, Азийн найман хотыг 11 хоногийн турш тойрон аялах) зэрэг багтаж байв. Мөн 2023 оны 11-р сард ерөнхийлөгч М.Рассэл Баллардыг нас барсны дараа Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Дараа нь ерөнхийлөгч Нэлсоныг нас барсны дараа ерөнхийлөгч Холланд Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч болсон.

Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон ба ахлагч Жэффри Р.Холланд 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд БЯИС Иерусалим төвөөс Иерусалимыг ажиж байгаа нь.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Холланд Есүс Христийнхаад болон захирагчдын өмнөүйлчлэх үүргийг (Сургаалт ба Гэрээнүүд 1:23) өөрийн онцгой хувийн байдлаар гүйцэтгэж байв. Жишээлбэл, Лондонд байрлах Уиндзорын ордонд олон удаа Британийн Лордсын танхимын гишүүн, AMAR сангийн үүсгэн байгуулагч, дарга Баронэсс Эмма Николсоны урилгаар оролцож, орчин үеийн дүрвэгсдэд амьдралын хүнд нөхцөлөөс давж гарахад хэрхэн туслах тухай ярилцаж байжээ. Баронэсс хэлэхдээ, “Тэр бол багш хүн тул ерөнхийлөгч Холландтай шашин судлалын талаар ярилцлага хийх нь түүний хэлснээрмаш чухалажлын нэг хэсэг байсан гэв.

Хожмын үеийн гэгээнтнүүд ерөнхийлөгч Холландын олон сэтгэл хөдөлгөм, тодорхой бас үргэлж найдвар дүүрэн номлолыг санан дурсах болно. Тэрээр COVID-19 цар тахлын үеийн тодорхойгүй, харанхуй байдалд зовж буй хүмүүст гэрэл авчирсан. Тэрээр сэтгэцийн өвчнөөр зовж шаналж буй хүмүүсийг ойлгож, өрөвч сэтгэлээр хандсан бөгөөд өөрийн амьдралд тохиолдсон гэнэтийнсэтгэлзүйн цохилт”-ын талаар ч нээлттэй ярьсан. Тэрээр дэлхий дээрх хэн ч Мормоны номоос амар амгаланг олж чадахыг тодорхой дурдаж, сүүлийн үеийн олон нийтэд хандсан илтгэлүүд нь Есүс Христэд найдах тухайд төвлөрсөн байв.

Та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстойгэж ерөнхийлөгч Холланд 2023 оны 1-р сард дэлхий даяарх залууст хандан Мормоны Номоос эш татан хэлжээ. “Бурхаыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулах найдварын төгс гэрэл нь шинэ онд бид бүгдийн та бүхнээс хүсэж буй зүйл юм. Энэ найдварын төгс гэрэл нь Бурхан таныг хайрладаг, Христ таны Өмгөөлөгч, сайн мэдээ үнэн гэдгийг мэдрүүлдэг нам гүм шивнээг дагуулах болно. Үүний гэрэл нь танд сайн мэдээнд өдөр бүр, цаг бүрд шинэ боломж, шинэ амьдрал, шинэ он байдаг гэдгийг сануулна. Ямар гайхамшигтай юм бэ! Ямар сайхан бэлэг вэ! Мөн Христийн бэлгийн ачаар, бид итгэлээ алдалгүй, оролдсоор, найдсаар байвал амьдралын хамгийн сайхан зүйлс биднийх юм.”

Төлөөлөгчийн хувиар өнгөрсөн дөрвөн арван жилд түүний өгсөн бүх найдварын захиас нь Есүс Христийн сайн мэдээнд төвлөрдөг байсан.

Амьдрал таныг сорино. Хүнд хэцүү үе ирнэ. Зүрх сэтгэл шархлах болно,” гэж ерөнхийлөгч Холланд 2020 оны 3-р сард COVID-19 цар тахал эхэлсний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх дагагчдадаа заажээ. “Тиймээс хаашаа явж байгаагаас үл хамааран, эхлээд Христ рүү замаа чиглүүл. Түүнтэй хамт гэрээ байгуулж, аяллынхаа туршид тэдгээрийг сахиж байгаарай.”

Баронэс Эмма Николсон 2015 оны зургаадугаар сарын 10-ны лхагва гарагт ахлагч Жэффри Р.Холландыг Лорд нарын танхимд ирэхэд угтаж байна. Ахлагч Холланд Парламентын танхимд үг хэлсэн анхны хожмын үеийн гэгээнтэн төлөөлөгч болсон.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Холланд хүн бүртэй биечлэн, илтгэл тавихдаа эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж ойр дотно, хүн чанартай харьцдаг урам зориг нь түүний хамгийн дуртай судрын эшлэл болох Сургаалт ба Гэрээнүүд 81:5-д байдагИймийн тул, үнэнч байгтун; миний чамайг томилсон албан тушаалдаа зогсогтун; сул доройчуудад тусал, доош унжсан гаруудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун гэдэгт суурилсан байж болох юм.

Ерөнхийлөгч Холланд өнөө үед бидэнд тулгарч буй хамгийн том сорилт нь сонирхолгүй байдал болон Бурханы бэлгүүдийг буруу ойлгох явдал гэж үздэг байв. Үүний улмаас тэрээр бусдад Итгэлтэй, даруу, дуулгавартай бай, Түүний хүсэл, замыг эрэлхийл, ингэснээр чи гэрлийн ирмэгт дараагийн алхмаа хийхэд хангалттай мэдлэг олж авна, магадгүй харанхуйн дунд нэг хоёр алхам ч хийх хэрэг гарна, тэгээд дараагийн алхамд гэрэл ирдэгийг мэдрэх болногэж заадаг байв.

Ерөнхийлөгч Холланд хүмүүсийг сургаалын гэрэлд алхам алхамаар удирдаж байх үедээ Хэнри Адамсын дүрсэлсэн багшийн төрлийг илэрхийлж байв. ТэрээрБагш нь мөнхөд нөлөөлдөг; түүний нөлөө хаана зогсохыг хэзээ ч мэдэж чадахгүй гэж бичсэн билээ.

Эмгэнэл илэрхийлэх э-мэйл: sendcondolences@churchofjesuschrist.org

Есүс Христийн Хожмын Үеийн Ариун Сүмийн Сүмийн Арван Хоёр Элчийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жеффри Р. Холланд нь 2025 оны 10-р сарын 14-ний Мягмар гарагт Юта мужийн Солт Лэйк Сити хотын Конференцийн Төвд шинэ Ерөнхийлөгчийн Зөвлөлийг зарласан нэвтрүүлгийн үеэр.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo