Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христэд илүү ойртох дөрвөн арга замыг хуваалцав 

БЯИС-ийн онцгой цугларалт дээр бошиглогч итгэл, даруу зан, найдвартай эх сурвалжаас тусламж эрэлхийлэх болон сүнслэг сорилтуудын дунд тэвчээртэй байхыг урамшуулав

_E2_5461.jpgDownload Photo

Даллин Х.Өүкс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийн хувиар хийж буй анхны олон нийтийн илтгэл, Бригам Янгийн Их Сургууль (БЯИС) дээр хэлсэн үгэндээ Есүс Христэд илүү ойртох дөрвөн арга замыг хуваалцлаа.

2026 оны 2-р сарын 10-ны мягмар гарагт болсон их сургуулийн долоо хоног тутмын онцгой цугларалтын үеэр ерөнхийлөгч Өүкс өмнөх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 4-р сард хуваалцсан олны мэдэх нэгэн сануулгыг эхлээд онцлов.

Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болнохэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн юм.

“Би [энэхүү] анхааруулгыг онцолмоор байна. Та бүхэн дайсан үнэнийг хувиргахдаа маш гаргууд болсон тийм цаг үед амьдарч байна. Хэрэв та нарт Ариун сүнс байхгүй бол та нар мэхлэгдэх болно. Бидний өмнө олон саад бэрхшээл байна. Анхаарал сарниулах зүйлс ч олон байна. Сүмийн идэвхтэй гишүүдэд хүртэл Сүмтэй холбоотой түүхэн, сургаалын эсвэл нийгмийн зарим асуудлуудын талаар хааяа санаа зовох зүйлс гарч магадгүй” гэж тэрээр хэлэв.

Бүх хожмын үеийн гэгээнтнүүдэд “Одоогийн эсвэл ирээдүйн эргэлзээг даван туулахад” туслахын тулд бошиглогч бөгөөд БЯИС-ийн ерөнхийлөгч асан (1971–1980) ерөнхийлөгч Өүкс Аврагчид илүү ойртоход туслах дөрвөн энгийн үйлдлийг заав.

Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх.

Даруу зангаа нэмэгдүүлэх.

Бусдаас тусламж эрэлхийлэх.

Тэвчээртэй байх.

“Ямар ч эргэлзээ байсан, тэдгээрийг даван туулах арга зам бол бидний Аврагч Есүс Христэд ойртох явдал юм. Тэрээр Өөрийгөө зам мөн гэдгийг бидэнд ахин дахин заасан” гэж ерөнхийлөгч Өүкс хэлэв.

Даруу байдлаа нэмэгдүүлэх

Даруу байдал бол гол түлхүүр. Учир ньБид даруу байх үедээ Их Эзэний дуу хоолойг илүү тодорхой сонсож чадна. Бусдын хэрэгцээнд анхаарал хандуулбал даруу зан аяндаа дагаж ирдэг” хэмээн ерөнхийлөгч Өүкс заав.

Тэрээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, Спэнсэр В. Кимбалл нарын өмнөх сургаалуудыг дурдаад, үг авч, суралцаж чадахуйц байх болон Бурханы хүсэлд захирагдахын чухлыг мөн онцолсон.

_36A2843.jpg
_36A2843.jpg
2026 оны 2-р сарын 10-ны Мягмар гарагт Юта мужийн Прово дахь Мариотт төвд болсон онцгой цугларалт дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн илтгэлийг оюутнууд сонсож байна.
Download Photo

Ерөнхийлөгч Өүкс цаашлаад “Даруу байдал бол бидний мөнх бус амьдралын аянд биднийг чиглүүлэхээр өгсөн хүчирхэг зарлигуудын нэг бөгөөд энэ нь биднийг Аврагч, Гэтэлгэгч Есүс Христтэй товлосон уулзалтад маань бэлтгэдэг бөгөөд анхаарлаа сарниулахгүй байхад анхааргэдгийг дурдлаа.

Сурч мэдсэн зүйлээсээ болоод итгэл нь ганхаж буй эсвэл, Сүмээс хөндийрсөн хүмүүст ерөнхийлөгч Өүкс “даруу байдал, итгэл болон Их Эзэнд найдахыг” уриалав.

“Сэргээгдсэн Сүм дэх итгэл болон идэвх нь буурч буй хүмүүсийн төлөө бошиглогч удирдагчид ихэд санаа зовдог. Бид та нарыг, залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгдийг тань хайрладаг. Их Эзэн ч мөн адил! Бурханы та нарыг гэх хайр няцашгүй юм. Зарлигуудыг сахиж, гэрээний замын дагуу та нарыг чиглүүлэхээр байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай. Та нарын олонх нь тэрхүү гэрээнүүдийг байгуулсан билээ. Ертөнцийн мэдлэг тань та нарын алсын харааг хязгаарлахыг хэзээ ч бүү зөвшөөр” гэж тэрээр хэлэв.

_E2_5850_1.jpg
_E2_5850_1.jpg
2026 оны 2-р сарын 10-ны Мягмар гарагт Юта мужийн Прово дахь Мариотт төвийн үүдний танхимд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн онцгой цугларалтын үеэр нэгэн ээж хүүхдүүдийнхээ хамт сууж байна.
Download Photo

Мэдээлэл сайтай бусад итгэгчдээс тусламж эрэлхийлэх

Подкаст болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээрх элбэг дэлбэг таамаглал, худал мэдээллийг” ялгаж салгахад туслахын тулд ерөнхийлөгч Өүкс гэгээнтнүүдийг “санаа зовж буй асуудлаа итгэлтэй, мэдээлэл сайтай найз нөхөдтэйгөө ярилцаж, тэдгээр асуудлуудаа үргэлж Их Эзэнд авч оч” хэмээн уриалав.

Дараа нь тэрээр БЯИС дахь оюутны нэгэн гадасны ерөнхийлөгчийн туршлагаас хуваалцлаа. Нэгэн залуу Сүмийг орхиж байгаагаа энэхүү удирдагчид хэлжээ.

Цочирдсон гадасны ерөнхийлөгч тэр даруй өөрт нь маш их баяр баясгалан, амар амгалан, сүнслэг өдөөлт авчирсан сайн мэдээний гүн гүнзгий гэрчлэлээ хуваалцаж эхлэв. Залуу гайхширан суугаад, нулимс цийлгэнэсэн нүдээрээ түүний өөдөөс харж, ‘Би хэн нэгнийг ийм байдлаар ярихыг сонсолгүй олон сар болжээ. Би итгэдэггүй найзуудтайгаа л хамт байгаад байж’ гэж хэлсэн” хэмээн ерөнхийлөгч Өүкс ярив.

_NE26899.jpg
_NE26899.jpg
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2026 оны 2-р сарын 10-ны Мягмар гарагт Юта мужийн Прово дахь Мариотт төвд Бригам Янгийн их сургуулийн оюутан, багш нарт хандан үг хэлж байна.
Download Photo

“Эцэст нь хэлэхэд, итгэгч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл” гэж бошиглогч хэллээ. Тэрээр мөн хожмын үеийн гэгээнтнүүдийг долоо хоног бүрийн шүтлэг бишрэлийн цуглаанд сууж, Их Эзэний өргөөнд тогтмол очихыг нэн тэргүүний зорилтоо болгохыг уриалав.

Тэвчээртэй бай

Төгсгөлд нь ерөнхийлөгч Өүкс хүмүүсийг өөрсдийн сүнслэг хөгжилдөө тэвчээртэй хандахыг уриалав.

“Эргэлзээг даван туулах буюу шинжлэх ухааны хувьсан өөрчлөгдөж буй ойлголт болон шашны заримдаа бүрэн бус сургаалуудын дундах зөрчилдөөнийг шийдвэрлэх нь итгэлээ бэхжүүлэх эсвэл даруу занг олж авахтай адил урт удаан үйл явц байж болно” гэж тэр хэлэв.

Энэ хугацаанд бид бусдад анхаарал хандуулах хэрэгтэй гэж бошиглогч заасан юм.

W2__9049.jpg
W2__9049.jpg
2026 оны 2-р сарын 10-ны Мягмар гарагт Юта мужийн Прово дахь Мариотт төв рүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч С.Шэйн Рийсээр (баруун талд) хөтлүүлэн орж ирж байна.
Download Photo