Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Чойбалсан саSлбар 4 дүгээр сарын 5-ны ням гарагт нээлттэй хаалганы өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа

ChoiOH1.jpgDownload Photo

Тус сүм нь Чойбалсан хотод 20 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд, олон нийтэд сүмийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн төслүүдийн талаарх мэдээллийг түгээх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Сүмийн сургаал нь хувь хүнийг үнэнч шударга, төлөвшсөн, энэрэнгүй зан чанартай байхыг уриалахын зэрэгцээ бусдад тусалж, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулдаг, хууль журмыг дээдэлдэг иргэн болж төлөвшихэд чиглүүлдэг.

Энэ утгаараа уг сүм нь гэр бүлийн харилцааг эрхэмлэн дээдэлж, аливаа төрлийн донтолтоос ангид, эрүүл саруул амьдрахыг итгэгчдэдээ заадаг нь нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, бодит жишээ юм.