Мэдээ мэдээлэл

Залуу эмэгтэйчүүдийн насны бүлгийн шинэ нэрс итгэл, найдвар, гэрлийг онцолж байна

Тэргүүн зөвлөлийн захидалд эдгээр шинэ нэр нь тэнгэрлэг мөн чанар, сүнслэг эрхэм чанар болон өсөлт хөгжлийг хэрхэн илэрхийлж байгааг тайлбарласан.

yw72ziq63acfdmhmmxudfml35x2fyzkvm9dcgxvy.jpegDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлөөс залуу эмэгтэйчүүдийн насны бүлгийн нэршилд өөрчлөлт оруулсныг зарлалаа. Шинэ нэрсийн зорилго нь залуу эмэгтэйчүүдэд Бурханы ажил дахь тэнгэрлэг байр суурийг нь ойлгуулах, Түүний хайрт охидын хувьд сүнслэг эрхэм чанарыг нь илэрхийлэх мөн өсөлт хөгжлийг нь онцлон харуулах явдал юм.

Насны бүлгийн шинэ нэрс:

Итгэл бэхжүүлэгч (12 эсвэл 13 хүрч байгаа залуу эмэгтэйчүүд)

Итгэл бэхжүүлэгч нь Христэд итгэх итгэл, бат бөх гэрчлэл, бусдыг өргөн дэмжих үйлдлээрээ дамжуулан Бурханы хаанчлалыг байгуулахад тусалдаг (Ефес 2:20-ийг үзнэ үү).

Найдвар түгээгч (14 эсвэл 15 хүрч байгаа залуу эмэгтэйчүүд)

Найдвар түгээгч нь ядарсан нэгэнд Христийн найдварын захиасыг хүргэж, амар амгаланг ярьж, тайтгарлыг хуваалцан, Сүнсний хүчээр зүрх сэтгэлийг өргөдөг (Мозая 18:8–9-ийг үзнэ үү).

Гэрэл цуглуулагч (16 болон түүнээс дээш насны залуу эмэгтэйчүүд)

Гэрэл цуглуулагч нь тэнгэрлэг удирдамжид итгэж мөн Бурханы гэрлийг эрэлхийлж, цуглуулж, цацруулснаар гэрээнээс хүч авдаг (Сургаал ба Гэрээнүүд 50:24).

Тэргүүн зөвлөлийн албан ёсны захидлыг үзнэ үү.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Эмили Бэллэ Фриймэн 2025 оны сүүлээр Таитид болсонӨсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” (FSY) чуулганд оролцжээ. Тэндхийн залуу эмэгтэйчүүд “Сионы эгч нар” дууг дуулах үед эдгээр нэрийн цаадах сүнслэг хүчийг тэр дахин мэдэрчээ. Залуу эмэгтэйчүүдийн удирдагч дууны бадаг бүр насны бүлгүүд болох итгэл бэхжүүлэгч, найдвар түгээгч, гэрэл цуглуулагчийн зорилгыг хэрхэн тусгаж байгааг анзаарсан байна.

Ерөнхийлөгч ФриймэнОхидыг дуулахыг сонсоод, дэлхий даяар итгэлийг бэхжүүлэх, найдварыг түгээх, гэрлийг цуглуулах зорилготой эдгээр гэрээгээ сахидаг залуу эмэгтэйн талаар бодох сүнслэг өдөөлт надад ирсэн. Сүнс итгэл, найдвар, гэрэл гэх нэрсийг илчлэх замаар энэхүү үйл явцыг анхнаасаа удирдаж байсан гэдгийг ухаарахад нулимс нүдийг минь бүрхсэн. Эдгээр нэр нь Бурханы охидод Христийн шавийн хувиар амьдарч, Халамжийн нийгэмлэг хэмээх насан туршийн эгч дүүсийн энэрлээр дүүрэн холбоонд нэгдэхэд нь бэлтгэх болногэж хэлсэн.

Харъяа нэгжийн удирдагчдыг залуу эмэгтэйчүүдийг зохион байгуулахдаа залбирлаар удирдамж эрэлхийлэхийг Тэргүүн зөвлөлийн захидалд уриалсан. Шаардлагатай тохиолдолд өөр өөр насны бүлгүүд хамтдаа цуглаж болох ч залуу эмэгтэйчүүд насны бүлгийн нэрээрээ тодорхойлогдсоор байх бөгөөд бүлэг бүр өөрийн гэсэн ерөнхийлөгчтэй байна. Боломжтой үед ерөнхийлөгчийг дэмжин туслуулахаар нэг эсвэл хоёр зөвлөх мөн нарийн бичгийг томилно.

Эдгээр нэр болон тэдгээрийн заадаг зарчмууд нь залуу эмэгтэйчүүдийг Есүс Христийн насан туршийн шавь болж, Халамжийн нийгэмлэгийн агуу ажилд оролцоход бэлтгэнэ гэдэгт бид найдаж байнахэмээн Тэргүүн зөвлөл дүгнэжээ.

Гишүүдийг эдгээр нэрийг нэн даруй хэрэглэж эхлэхийг уриалж байна. 2026 оны 6-р сарын 1-нээс эхлэн тойргийн залуу эмэгтэйчүүдийн байгууллага ангийн бүтцээс насны бүлгийн бүтэц рүү шилжинэ. Ингэснээр харьяа нэгжийн удирдагчдад насны бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг зохион байгуулахад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хугацаа олгоно.

Түгээмэл асуулт, хариултыг доороос үзнэ үү.

Түгээмэл асуултууд

Залуу эмэгтэйчүүдийн насны бүлгийн нэрийг хэзээнээс хэрэглэж эхлэх вэ?

Гишүүдийг насны бүлгийн шинэ нэрсийг даруй хэрэглэж эхлэхийг уриалж байна. 2026 оны 6-р сарын 1-нд Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд (LCR) залуу эмэгтэйчүүдийн насны шинэ бүлгүүдийг шинэчилнэ. Бүх залуу эмэгтэйг тухайн жилд хүрэх насаар нь насны бүлэгт автоматаар хуваарилна. Насны бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг LCR дээр дахин оноож болно. Цөөхөн залуу эмэгтэйтэй тойрог эсвэл салбар дээр насны бүлгүүд хамтдаа цуглаж, үйл ажиллагаа явуулж болно.

Одоогийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийг чөлөөлөх эсвэл дахин дуудах шаардлагатай юу?

Хэрэв одоогийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн бүх гишүүн нэг насны бүлэгт үлдвэл тэднийг чөлөөлж, дахин дуудах шаардлагагүй. Гэхдээ тойргийн бичиг хэргийн ажилтан 2026 оны 6-р сарын 1-нд LCR-д тэдний дуудлагыг дахин бүртгэх шаардлагатай. Хэрэв ангийн ерөнхийлөгчийн зөвлөл насны бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл болохгүй бол тэднийг бишопын зөвлөлийн гишүүн албан ёсоор чөлөөлж, шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах ёстой.

Хэрэв шинэ ерөнхийлөгчийн зөвлөл хэрэгтэй бол бишопын зөвлөл одооноос эхлэн залуу эмэгтэйчүүдийг дуудаж болно. Шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийг дэмжин баталж, онцгойлон адисалж болох ч тойргийн бичиг хэргийн ажилтан LCR-д дуудлагыг 2026 оны 6-р сарын 1-ээс хойш л бүртгэх боломжтой.

Насны бүлэг ба ангийн ялгаа юу вэ?

Одоогоор бишопын зөвлөл болон насанд хүрсэн залуу эмэгтэйчүүдийн удирдагчид хамтран залуу эмэгтэйчүүдийг нэг эсвэл хэд хэдэн ангид зохион байгуулдаг. Харин одооноос эхлэн гурван насны бүлгийг тухайн жилд хүрэх насанд нь үндэслэн зохион байгуулна: Итгэл бэхжүүлэгч (12–13), Найдвар түгээгч (14–15), Гэрэл цуглуулагч (16 ба түүнээс дээш).

Сүүлийн зургаан жилд хэрэгжүүлж байснаар залуу эмэгтэйчүүдийг ангиуд руу хуваарилах боломжтой юу?

Үгүй. Насны бүлэг бүр тусдаа байна. Гэвч бишопын зөвлөл болон насанд хүрсэн залуу эмэгтэйчүүдийн удирдагчид сургалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаа залбирлаар шийднэ. Шаардлагатай үед насны бүлгүүд хамтдаа цуглаж болно. Гэсэн хэдий ч насны бүлэг бүр өөрийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байх ёстой. Хэрэв нэгээс олон насны бүлэг хамтдаа цуглавал ерөнхийлөгчийн зөвлөл хамтран Ням гаргийн цуглаан болон үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулна.

Хэрэв манай тойрогт залуу эмэгтэйчүүдийн тоо цөөн байвал яах вэ?

Насны бүлэг бүрд тухайн бүлэгт багтсан дор хаяж нэг залуу эмэгтэй байвал ерөнхийлөгчтэй байх ёстой. Жишээлбэл, хэрэв тойрогт хоёр залуу эмэгтэй өөр өөр насны бүлэгт байвал тус бүр өөрийн насны бүлгийн ерөнхийлөгчөөр үйлчилнэ. Боломжтой бол нэг эсвэл хоёр зөвлөх болон нарийн бичгийг томилно.

Хэрэв манай тойрогт олон залуу эмэгтэй байвал яах вэ?

Хэрэв бишопын зөвлөл болон насанд хүрсэн залуу эмэгтэйчүүдийн удирдагчид насны бүлэгт хэт олон залуу эмэгтэй байна гэж үзвэл тухайн бүлгийг хувааж болно. Бүлэг бүр өөрийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байна.

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд хэн оролцох вэ?

Насны бүлэг бүрийн ерөнхийлөгч тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хуралд оролцоно.

Насанд хүрсэн удирдагчдыг насны бүлгүүдэд хэрхэн хуваарилах вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нь Гэрэл цуглуулагч (16 эсвэл түүнээс дээш насны) бүлгийг хариуцна. Түүний нэгдүгээр зөвлөх Найдвар түгээгч (14–15 насны) бүлгийг, хоёрдугаар зөвлөх Итгэл бэхжүүлэгч (12–13) бүлгийг хариуцна. Шаардлагатай үед зөвлөх багш нарыг дуудаж, тодорхой насны бүлэгт томилж болно.

Дараагийн бүлэг рүү шилжих нас болоход яах вэ?

Залуу эмэгтэйчүүд 12 нас хүрэх жилийн 1-р сараас эхлэн Итгэл бэхжүүлэгч, 14 нас хүрэх жилийн 1-р сараас Найдвар түгээгч, 16 нас хүрэх жилийн 1-р сараас Гэрэл цуглуулагч болно.