Хүн бүр өөрчлөгдөх, шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой. Энэ үнэт ойлголтыг бодит үйлдлээр бататгасан нэгэн сайхан үйл явдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407 дугаар ангид болж өнгөрлөө.
Download PhotoДэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны хүсэлтийн дагуу Монгол Улсдаа цор ганц эмэгтэйчүүдийн хорих анги болох тус байгууллагад нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, эд материалын тусламжийг хандивлалаа. Энэхүү хандив нь зөвхөн эд зүйлс өгөх бус, харин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, ирээдүйн амьдралд итгэх итгэлийг нь бэхжүүлсэн чухал дэмжлэг болсноороо онцлог юм.
Хандивын хүрээнд:
Ширээ, сандал (тус бүр 30 ширхэг)
УВЧ шарлагын аппарат
Даралт хэмжигч аппарат
Өндөр жин хэмжигч
Эмнэлгийн хаалт
Эмийн хөргөгч
Хүлэмж
Зурагт зэрэг эрүүл мэнд, сурч хөгжих орчинд чухал ач холбогдолтой тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өгсөн юм.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар 407 дугаар ангийн эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар сайжирч, өмнө нь зайлшгүй төв эмнэлэгт хийлгэдэг байсан зарим төрлийн эмчилгээг дотооддоо хийх боломж бүрдэж байгаа билээ. Ингэснээр хүмүүжигчид эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй, тасралтгүй авах нөхцөл бүрдсэнг тус байгууллагын удирдлага, эмч нар сэтгэл хангалуунаар хуваалцсан юм.
Мөн тус байгууллагад том өөрчлөлтийг авчирсан нэгэн хандив нь хүлэмж байсан юм. Хүлэмжийг ашиглалтад оруулснаар хүмүүжигч эмэгтэйчүүд өөрсдийн гараар тарьж ургуулсан эрүүл, чанартай хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Энэ нь тэдний өдөр тутмын хоол тэжээлийн чанарыг сайжруулаад зогсохгүй, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх, тэвчээр хариуцлагыг суралцах, ирээдүйн амьдралд хэрэг болох бодит ур чадварыг эзэмших боломжийг олгож байна.
Download PhotoХүмүүжигчид хүнсний нарийн ногоо тарих, арчлах, ургуулах ур чадвар эзэмшиж, суллагдан нийгэмд гарах үедээ амьжиргаагаа залгуулах, бие даан хөдөлмөр эрхлэх итгэлтэй алхмыг эндээс эхлүүлж байгааг онцолж байлаа. Энэ бол зүгээр нэг аж ахуйн төсөл бус, харин ирээдүйн амьдралд итгэх итгэл, өөрийгөө өөрчилж чадна гэсэн урам зоригийн эхлэл юм.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын энэхүү хандив нь эрх чөлөөгөө хязгаарлуулсан олон хүнд итгэл найдвар бэлэглэсэн, хорих байгууллагын орчинд хүний эрхийг хүндэтгэх, хүний хөгжлийг дэмжих, нийгэмшихэд чиглэсэн эерэг өөрчлөлтийг бодитойгоор авчирч буйг харууллаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.