Мэдээ мэдээлэл

Ням гаргийн ангийн хуваарьт өөрчлөлт орох тухай

Сүмийн хоёр цагийн цуглаанд долоо хоног бүрийн Ням гаргийн анги, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд болон санваарын чуулгууд багтда

Удахгүй болох Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдаанаас (2026 оны 4-р сарын 2)

урьтаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл

гишүүдийн Есүс Христийн насан туршийн шавь байх хүчин чармайлтад нь дэмжлэг

үзүүлэх зорилгоор Ням гаргийн ангийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай зарлалаа.

Эдгээр өөрчлөлт нь дэлхий даяарх гэр орон болон цуглаануудын сайн мэдээнээс

суралцах явцыг хүчирхэгжүүлэх болно. Тэргүүн зөвлөлийн албан ёсны захидлыг үзнэ

үү .

Сүм 2019 оны 1-р сард хувь хүн болон гэр бүлүүдэд гэр оронд төвлөрсөн сайн мэдээг

суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ням гаргийн хоёр цагийн хуваарийг

хэрэгжүүлж, дэлхий даяарх гишүүд эдгээр өөрчлөлтийг итгэл, урам зоригоор хүлээн

авсан билээ. Суралцах, нөхөрлөх, шүтэн бишрэх үйл явцыг улам сайжруулах

зорилгоор нэмэлт өөрчлөлтүүд оруулж байгаа болно.

Долоо хоног тутмын Ням гаргийн анги, чуулга болон ангиуд

2026 оны 9-р сарын 6-наас эхлэн ням гаргийн анги, чуулгын эсвэл ангиудын долоо

долоо хоногоор ээлжилдэг хуваарь хүчингүй болно. Шинэчилсэн хуваарийн дагуу:

Ням гаргийн анги, Халамжийн нийгэмлэг, Ахлагчийн чуулга, Залуу эмэгтэйчүүд

болон Аароны санваарын чуулгууд долоо хоног бүр орно.

Ариун ёслолын цуглаан 60 минут үргэлжилдэг хэвээр байх бөгөөд ариун ёслол

дуусмагц дараагийн анги руу удалгүй шилжинэ.

Ням гаргийн анги, чуулга болон ангиуд тус бүр 25 минут хичээллэнэ.

Хүүхдийн хэсэг ням гараг бүр насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний

ангиудыг хичээллэх үеэр 55 минут үргэлжилнэ.

Орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгжүүд Хүүхдийн хэсэг, чуулга,

ангийн цуглаанаар эхэлж, ариун ёслолын цуглаанаар төгсгөж болно.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Паул В.Жонсон “Ангидаа долоо хоног бүр

цугларах нь сайн мэдээний суралцахуйг илүү гүнзгийрүүлж, хувиараа болон гэрбүлээрээ судлахад улам дөхөм болгож өгдөг. Энэ нь мөн гишүүдэд хэрэгтэй сүнслэг

дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Хэдийгээр хуваарь нь өөр харагдаж байгаа ч хамтдаа

суралцахад зарцуулах цаг хугацаа хэвээрээ байна” хэмээн хэлсэн юм.

"Ирээд, Намайг дага" гарын авлагатай нийцүүлэх нь

Бүх насныхан гэрээр судлахыг шууд дэмждэг “Ирээд, Намайг дага” хичээлүүддээ

үргэлжлүүлэн хамрагдана. Долоо хоногийн хичээлүүд нь хамтдаа суралцах, туршлага

хуваалцах, сайн мэдээний зарчмуудаар амьдрахад бие биенээ урамшуулах тогтмол

боломжуудыг олгох болно.

Ням гаргийн ангиуд “Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав” гарын

авлагыг үргэлжлүүлэн ашиглана.

Өсвөр үеийнхний сургалтын материал: “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Шинэ “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх хөтөч”— одоо Gospel

Library-д орсон бөгөөд сар бүрийн судлах зүйлстэй уялдсан 12 бүлэгтэй. Хувиудыг

нэгжүүдэд хүргүүлэх бөгөөд харьяа нэгжийн удирдагчид захиалах шаардлагагүй.

2026 оны 9-р сарын 6-наас эхлэн энэхүү хөтөч нь Залуу эмэгтэйчүүдийн анги болон

Аароны санваарын чуулгуудын сургалтын материал болох юм. 2026 оны 9-р сарын

дугаараас эхлэн “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлээр дамжуулан

хичээлд нэмэлт дэмжлэг үзүүлэх агуулгуудыг хүргэнэ.

"Амьд бошиглогчид бидэнд ӨҮБББТ хөтчийг өгсөн. Энэ нь энгийн боловч хүчирхэг

билээ. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Тимоти Л.Фарнс "Энэ нь залуу

эрэгтэй, эмэгтэйчүүдэд Христэд төвлөрч, Түүний сургаалыг таньж мэдэн, Сүнсийг

сонсоход нь туслах болно. Энэхүү хөтөч нь өсвөр үеийнхэнд өөртөө итгэлтэй алхах,

Түүний хүчинд найдаж, сорилтоор дүүрэн дэлхийд итгэл найдвараар урагшлахад

туслах болно. Би үүнийг судрынхаа өдөр тутмын судалгааны нэг хэсэг болгон

ашиглахад тустай гэж үздэг" хэмээн хэлсэн.

Энэхүү хөтчийг судалснаар өсвөр үеийнхний дараах үр дүнд хүрэхийг зорьж байгаа:

1. Есүс Христийн сайн мэдээг баттай ойлгож, Түүний насан туршийн шавь болох

2. Санваарын ёслолууд болон гэрээний амлалтуудын талаар илүү гүнзгий

ойлголттой болж, хишиг хүртэхэд бэлтгэх

3. Их Эзэнд үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болж, номлолд үйлчлэхэд бэлтгэх4. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр

бүл нь Эцэгийн төлөвлөгөөний гол цөм гэдгийг ойлгож, ирээдүйн гэр бүлдээ

анхаарлаа төвлөрүүлэх

Есүс Христ бол тэдний хүч чадал гэдгийг мэдэх

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд, тэдний эцэг эх болон удирдагчдыг "Өсвөр үеийнхний бат

бөх байдлын төлөө" сэтгүүлийг гэртээ, төлбөргүй захиалж авахад урамшуулж байна.

Нэмж авахыг хүссэн хүмүүс store.ChurchofJesusChrist.org-оос эсвэл хангамжийн төвөөс

5. сэтгүүлийн одоогийн дугаарыг худалдан авах боломжтой. Одоогийн болон өмнөх

дугааруудыг ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшнаар цахимаар

үзэх боломжтой. Хэрэв гишүүдэд захиалгатай холбоотой тусламж хэрэгтэй бол харьяа

хангамжийн төвийн төлөөлөгч эсвэл тойргийн бичиг хэргийн ажилтантай холбоо

барьж болно.

MNG-Sunday-Changes-Infographic-Working-file.jpgDownload Photo

Халамжийн нийгэмлэг ба Ахлагчийн чуулга

Долоо хоног бүрийн Халамжийн нийгэмлэг болон Ахлагчийн чуулгын ангиуд

хамгийн сүүлийн ерөнхий чуулганы үгнүүд дээр үргэлжлүүлэн төвлөрөх болно. Эдгээр

хэлэлцүүлэг нь бошиглолын сургаалыг ойлгож, эдгээрийг өдөр тутмын амьдралдаа

хэрэгжүүлэхэд онцлон анхаардаг.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон "Бид долоо хоног

бүр уулзаж, зөвлөлдөн, суралцаж, бие биенээ дэмжихэд нэмэлт хүч ирдэг. Бид Түүний

нэрээр цугларах үед Сүнс бидэнд заахаар тэнд оршиж, гэрчлэлүүд хүчирхэгжин, бид

шавь байх замд нь бие биеэ өргөдөг. Энэ долоо хоног тутмын холбогдох цаг нь

бидэнд Аврагч болон бие биетэйгээ ойртоход туслах болно. Бид гэрээний замаар

хамтдаа алхахдаа баяр баясгаланг олдог” хэмээн хэлсэн.

Ариун ёслолын цуглааны шүтлэг бишрэлийн чанарыг сайжруулах нь

Ариун ёслолын цуглааны үргэлжлэх хугацаа хэвээр үлдэх боловч удирдагчдыг шүтлэг

бишрэлийн чанарыг сайжруулах, ариун ёслолын цуглааныг хожмын үеийн

гэгээнтнүүдийн амьдралын илүү чухал хэсэг болгоход туслах арга замуудыг зориуд

авч үзэхийг зөвлөж байна. Бид гишүүдийг өөрсдийн шүтлэг бишрэлийн туршлагаа

баяжуулах утга учиртай арга замуудыг эрэлхийлэхэд уриалж байна. Ариун ёслолын

цуглаан бол Аврагч Есүс Христ дээр төвлөрсөн баяр баясгалан, хүндэтгэл, бие

биетэйгээ нөхөрлөх цаг юм.

2026 оны 8-р сарын тав дахь ням гаргийг өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх болонтэдний удирдагчдын бэлтгэл болон хэлэлцүүлэгт зориулан явуулах болно. Гишүүдэд

зориулсан нэмэлт бэлтгэл болон хэлэлцүүлгийг 2026 оны 9-р сарын 6-ны хоёрдугаар

цаг дээр явуулна. Удахгүй нэмэлт эх сурвалж, сургалтын материалууд гарч, түгээмэл

асуултад хариулах болно.

© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo