Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг дэлхий даяар Олон улсын Энхтайвны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд улс орнууд энх тайвны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Энхийн хонх цохиж, эв нэгдэл, харилцан ойлголцлыг эрхэмлэн тэмдэглэдэг билээ. Энэ жилийн арга хэмжээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Энх тайванд бүхнээ зориулъя. Хүн бүрийн төлөө, газар бүр, өдөр бүр” уриан дор зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын төлөөлөл, гадаад улсын элчин сайдын яамдын төлөөлөгчид, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, Сүхбаатарын талбай дахь Энх тайвны хонхыг цохин, дэлхий дахины энх амгалан, эв нэгдлийн төлөө залбирч, зул өргөв.
Download PhotoЁслолын ажиллагааг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Олон улсын Энхтайвны өдөрт зориулсан илгээлтийг уншиж сонордууллаа. Тэрээр илгээлтдээ: “Энх тайван бол зүгээр суугаад хүрдэг үр дүн биш. Энх тайван бол шаргуу хичээл зүтгэл шаарддаг. Энх тайван бол бодит үйлдэл юм” хэмээн онцолж, хүн төрөлхтнийг энх тайвны төлөө хамтдаа хүчин зүтгэхийг уриалсан юм.
Арга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Г.Золбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын төлөөлөл оролцов. Үүнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Бүсийн дал Ахлагч О.Одгэрэл, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Монгол дахь Католик сүмийн тэргүүн Кардинал Жиоржио Маренго, Шинто шашны Оомото Монгол байгууллагын захирал Д.Банзрагч, Бахай шашны Үндэсний Оюун санааны чуулганы төлөөлөгчид болон бусад шашны удирдагчид оролцлоо.
- IDOP8.jpg
- IDOP3.jpg
- IDOP4.jpg
- IDOP5.jpg
- IDOP6.jpg
- IDOP7.jpg
- IDOP8.jpg
- IDOP9.jpg
- IDOP10.jpg
- IDOP11.jpg
- IDOP12.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлөн Ахлагч О.Одгэрэл үг хэлэхдээ Сүмийн Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй байна” хэмээх уриалгыг эш татан, Христийн шавь нарын хувьд эв нэгдэл, хайр энэрэл, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахын төлөө хамтран ажиллахыг онцолсон юм. Тэрээр энх тайвны төлөө залбирал өргөж, хүн бүр энх тайвныг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалав.
Download PhotoЭнх тайвны хонх цохих энэхүү ёслол нь шашин хоорондын харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Өөр өөрийн итгэл үнэмшил, шашны уламжлалтай хэдий ч оролцогч байгууллагууд ард иргэдийн сайн сайхан, улс орны хөгжил дэвшил, нийгмийн эв нэгдлийн төлөө олон арга хэмжээг хамтран зохион байгуулсаар ирсэн билээ.