Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сайншанд бүлэг орон нутгийн иргэдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, сүмийн үйл ажиллагаа, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудаа танилцууллаа. Уг арга хэмжээ нь сүмийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлаар таниулах зорилготой байв.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд сонирхсон иргэдэд сүмийн сургаал, гэр бүлд чиглэсэн хөтөлбөрүүд, мөн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбарт хэрэгжүүлж ирсэн хүмүүнлэгийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуулт хариултын чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Орон нутгийн иргэд энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, сүмийн үйл ажиллагааны талаарх ойлголтоо нэмэгдүүлсэнд талархлаа илэрхийлэв.
- SainOH7.jpg
- SainOH8.jpg
- SainOH9.jpg
- SainOH10.jpg
- SainOH11.jpg
- SainOH13.jpg
- SainOH14.jpg
- SainOH15.jpg
- SainOH12.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Арга хэмжээний дараа Сайншанд бүлгийн гишүүд сайн дурынхантай хамтран хүмүүс олноор цуглардаг Зайсан толгойн орчмын хог хаягдлыг цэвэрлэх үйлчлэл зохион байгууллаа. Энэхүү цэвэрлэгээний ажил нь байгаль орчноо хамгаалах, орчноо цэвэр цэмцгэр байлгах ухамсрыг нэмэгдүүлэх, олон нийтийг эерэг сайн үйлсэд уриалах зорилготой байв.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Сайн дурын цэвэрлэгээнд янз бүрийн насны иргэд оролцож, хамтын хүчээр богино хугацаанд ихээхэн хэмжээний хог хаягдлыг цэвэрлэн, орчныг цэгцэлж чадсан нь оролцогчдод урам зориг өгсөн бөгөөд оролцсон иргэд “Ийм үйл ажиллагаа нь зөвхөн орчныг цэвэрлэхээс гадна хүмүүсийг нэгтгэж, хариуцлагатай иргэн байх сэтгэлгээг төлөвшүүлдэг сайхан жишээ юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Монгол Улсын хэмжээнд хүмүүнлэгийн болон нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд Сайншанд бүлгийн энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг, сайн дурын цэвэрлэгээ нь орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн бодитой алхам болсон юм.