Мэдээ мэдээлэл

Сүмийн удирдагчид хамгийн сүүлийн үеийн 'Найзаас найзад' видеогоор дамжуулан гэр бүлийг Бурханаас заяасан гэдгийг хүүхдүүдэд заав

"Гэр бүл бол энэ амьдралд төдийгүй Бурханы төлөвлөгөөнд бидний хийдэг бүх зүйлийн гол цөм юм" гэж Ахлагч Коссэй хэлэв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхдүүдэд зориулсан "Найзаас Найзад" видео цувралын 2026 оны 9-р сарын 13-ны ням гарагт гаргасан "Гэр бүлийг Бурханаас заяасан" хамгийн сүүлийн цуврал дээр ахлагч Жэралд Коссэй "гэр бүл бол энэ амьдралд төдийгүй Бурханы төлөвлөгөөнд бидний хийдэг бүх зүйлийн гол цөм юм" гэж хэлсэн.

“Би Есүс бол Христ гэдгийг гэрчилж байна. Тэнгэрлэг Эцэг маань биднийг мөнхөд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Бид мөнхийн гэр бүл болж амьдран, бие биенээ дэмжиж, эцэг эх, ах дүүсээрээ хайрлуулах үедээ хамгийн аз жаргалтай байдаг” гэж ахлагч Коссэй гэрчлэв.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Коссэй болон түүний эхнэр Валэри Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт гэр бүлийн ач холбогдлын талаар заав.

Видеог ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library-аас эсвэл YouTube дээрх Gospel for Kids-ийн англи, испани, португал, франц хэл дээрх сувгуудаар үзэх боломжтой.

Энэ видеонд Коссэй ах, эгч хоёр хөтлөгч хүүхдүүд Милли, Лэки нартай хамт гэр бүлийнхээ дуртай уламжлалын нэг болох франц бин хайрсан юм.

Тэднийг бингийн гурил зуурч, хайрч, идэх зуур ахлагч Коссэй "Бид хамтдаа цугларч, хөгжилдсөнөөр гэр бүлийнхээ харилцааг бэхжүүлдэг бөгөөд энэ их чухал ажил" гэж заав.

Жор өөр өөр орц найрлагатай шиг гэр бүл доторх ялгаатай хүмүүс, зан чанар, авьяас чадвар нийлж сайхан зүйлийг бий болгодог гэж Коссэй эгч тайбарлав.

Friend-to-Friend-September-2026
Friend-to-Friend-September-2026
Ахлагч Жэралд Коссэй, эхнэр Валэрийн хамт 2026 оны 9-р сарын 13-нд гарсан "Найзаас найзад" цуврал нэвтрүүлгийн үеэр хүүхдүүдтэй хамт бин хайрж байна.2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ах дүүс бол бидний амьдралын хамгийн чухал хүмүүс учраас тэдэнтэй сайн харилцаатай байх нь чухал гэж ахлагч Коссэй хэлсэн.

"Хэн ч төгс биш. Заримдаа гэр бүлд төгс бус цаг үе байдаг ч бид хичээсээр байдаг, тийм үү? Бид хамтдаа хоол хийж байхдаа сайхан ярилцаж чадна. Бид гэр бүлээрээ сайн мэдээ, Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар ярилцаж болно” гэж тэр хэлэв.

Ахлагч Коссэй төгөлдөр хуур тоглож, Косcэйгийн гэр бүлийнхэн Милли, Лэки, бусад хүүхдийн хамт “Гэр бүл үүрд хамт байх болно” дууг дуулснаар гэр бүлийнхээ өөр нэгэн уламжлалыг хуваалцав.

Дараа нь ахлагч Коссэй ач охидоо танилцуулсан ба тэд видео дуудлагаар холбогдон, тэдэнтэй хамт франц хэлээр дуулсан юм.

Friend-to-Friend-September-2026
Friend-to-Friend-September-2026
2026 оны 9-р сарын 13-ны ням гарагт гарсан "Найзаас найзад" цуврал нэвтрүүлгийн үеэр ахлагч Жэралд Коссэй, түүний эхнэр Валэри нар Францад хэсэг хүүхдүүд, хоёр ач охинтойгоо хамт дуулж байна.2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“Гэр бүлийн нөхцөл байдал ямар ч байсан бид хайраар дүүрэн тэнгэрлэг эцэг, эхийн охин, хөвгүүн гэдгийг би мэднэ. Бид дэлхий дээр төгс бус гэр бүлүүдэд ирсэн ч бие биенээ хайрладаг бол Аврагч Есүс Христийн үлгэр жишээгээр дамжуулан хамтдаа хөгжиж, эв нэгдлийг бий болгож чадна гэдгийг би мэднэ" гэж Коссэй эгч хэллээ.

Friend-to-Friend-September-2026
Friend-to-Friend-September-2026
• Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Розмари К.Чибота (төвд), түүний зөвлөхүүд болох Нина М.Гарфийлд эгч (зүүн талд), Тэрэза А.Коллинс (баруун талд) нар "Найзаас Найзад" цувралын 2026 оны 9-р сарын 13-ны ням гарагт гаргасан цувралын нэг хэсгийг бичжээ.2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулганаар дэмжин батлуулж, 8 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн ерөнхийлөгч Розмари К.Чибота болон түүний зөвлөх Нина М.Гарфийлд, Тэрэза А.Коллинз эгч нар энэхүү дуудлагынхаа анхны үүрэг даалгавраар гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд ямар үүрэгтэйг ярьсан юм.

"Та гэр бүлдээ чухал, гэр бүл тань ч бас танд чухал" гэж Гарфийлд эгч хэлэв.

“Гэр бүл бүр өөр ч энэ нь сайхан хэрэг юм. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхагт гэр бүлүүд хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөж, Есүс Христтэй илүү адилхан болж чадна гэж заадаг” гэж Коллинс эгч хэлсэн.