Мэдээ мэдээлэл

Тэргүүн зөвлөлийн Христийн амилсны баярын захиас 

2026-First-Presidency-Easter-MessageDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл болох ерөнхийлөгч Даллин Х.Өүкс; нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг; хоёрдугаар зөвлөх , ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон нар Христийн амилсны баярын захиасыг хуваалцав:

Магдалын Мариа нөхдийнхөө хамт гашуудсаар Бунхант цэцэрлэгт очих үед тэдний өмнө хоёр тэнгэр элч үзэгдэж, бүх Христийн шашинтныг сэрээх дараах үгсийг айлджээ:

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

“Тэр энд байхгүй, Тэр амилсан” (Лук 24:5–6).

Энэхүү Христийн Амилсны баярыг тохиолдуулан бид ч мөн адил Есүс Христ амилсан гэсэн мөнхийн үнэнийг баяр хөөртэйгөөр гэрчилж байна. Тэр амьд билээ! Дэлхийн Аврагч цовдлогдон, гурван өдрийн дараанойрсогсдоос анхны үр жимс” (1 Коринт 15:20) болж амилсан юм. Түүний амилалт бүх хүн төрөлхтөнд амилах боломжийг олгосон бөгөөд ач ивээлээр нь бидбүх оюун ухааныг давах Бурханы” (Филиппой 4:7) амар амгаланг олж мөн “түүгээр төгөлдөржи[ж]…” (Моронай 10:32) чадна.

Бид хүн нэг бүрийг Христийн Амилсны баярын энэ цаг үедбошиглогчид болон төлөөлөгчдийн тухайлан бичсэн энэ Есүсийг эрэлхийл[эхийг]” урьж байна (Ифер 12:41). Ийн үйлдсэнээр Христийн амилсны баяр нь “[ү]хлийг ялж, хүнийг чөлөөлж, Христ тийн ялалт байгуул[сан]” (“Христ амилсан!” Дуулал, д. 105) хэмээх таны итгэл гэрчлэлийг батжуулна гэдгийг бид гэрчилж байна. 

Тэргүүн зөвлөл