Тэргүүн зөвлөл Далын чуулгын гишүүн ахлагч Жэймс Р.Расбандыг 2026 оны 4-р сарын 1-нээс эхлэн Сүмийн боловсролын системийн шинэ удирдагчаар үйлчлүүлэхээр дуудлаа. Энэ үүргийн хүрээнд тэрээр Сүмийн дараах боловсролын байгууллагуудыг хариуцан удирдана. Үүнд: Бригам Янгийн Их Сургууль (БЯИС), Айдахо дахь БЯИС, Хавай дахь БЯИС, Энсайн Коллеж, БЯИС–Патвэй Дэлхий Даяарх Хөтөлбөр, мөн шашны институт ба семинар.
Ахлагч Расбанд нь 2026 оны 2-р сард Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан ахлагч Кларк Г.Гилбэртийн оронд энэ албан тушаалыг хаших юм.
Сүмийн болорвсролын систем-ийн талаар илүү ихийг мэдэх
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэргүүн зөвлөл энэ тухай мэдэгдлийг лхагва гарагт Ерөнхий эрх мэдэлтнүүд болон бусад Сүмийн удирдагчид илгээсэн захидлаар зарласан байна.
Тэргүүн зөвлөл “Ахлагч Расбанд энэ үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай өргөн хүрээний академик туршлагатай. Тэрээр БЯИС-аас бакалаврын зэрэг, Харвардын Их Сургуулиас хуулийн зэрэг авсан. Мөн Ж.Рюбэн Кларк Хуулийн Сургуулийн декан, Бригам Янгийн Их Сургуулийн академик дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан” хэмээн хэлсэн.
Тэрээр ажлын гараагаа Вашингтон мужийн Сиэтл хот дахь Perkins Coie хуулийн фирмд өмгөөлөгчөөр эхэлсэн. 1995 онд Ж.Рюбэн Кларк Хуулийн Сургуулийн багшийн бүрэлдэхүүнд элссэн. 2009-2016 онд деканаар ажиллаж, дараа нь 2019 оны 4-р сард Далын ерөнхий эрх мэдэлтэнээр дуудагдах хүртэл БЯИС-ийн академик дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
Далын ерөнхий эрх мэдэлтний хувьд ахлагч Расбанд Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд гурван жил үйлчилсэн бөгөөд Ариун сүмийн хэлтсийн туслах гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байсан.
Ахлагч Расбанд 1963 оны 3-р сарын 20-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн. Тэрээр эхнэр Мэригийн хамт дөрвөн хүүхдийн эцэг эх юм.