Мэдээ мэдээлэл

Улаанбаатар Баруун Гадасны Төвд нээлттэй өдөрлөг зохион байгуулагдав

2026 оны 5-р сарын 16-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар Баруун гадасны төвд зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгт ойролцоогоор 200 орчим иргэн оролцож, Сүмийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус арга хэмжээг угтан Улаанбаатар Баруун гадасны гишүүд хоёр сарын турш бэлтгэл хангаж, зочдод Сүмд явагддаг үйл ажиллагаа болон олон нийтэд зориулсан хөтөлбөрүүдийг танилцуулах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн үеэр Гадасны хүүхдийн хэсэг болон Халамжийн нийгэмлэгийн төлөөлөгчид хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн бол зочид гэр бүлийн түүхийн төвөөр зочлон, угийн бичгээ хэрхэн хөтлөх, хадгалан хамгаалдаг талаар мэдээлэл авсан юм.

Ганц бие залуучуудын төлөөлөл “Gathering Place” төвдөө зочдыг хүлээн авч, залуучуудад зориулсан үйл ажиллагаа, сайн дурын ажил болон хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдээ танилцуулсанаас гадна билльярд, cornhole зэрэг тоглоом хамтдаа тоглон цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн билээ.

Imports---11-of-58.jpegDownload Photo

Өдөрлөгийн үеэр зочид сүмийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан ариун цэврийн багц бэлтгэх сайн дурын ажилд хамрагдах боломжтой байхаар зохион байгуулсан нь онцлог байв.

© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Үйл ажиллагаа болон хөтөлбөрүүдтэй танилцсаны дараа зочид Сүмийн заадаг итгэл үнэмшил, сургаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байсан юм. Энэ талаар Улаанбаатар Баруун гадасны ерөнхийлөгч Ц.Ганболд, “Бид энэ арга хэмжээг хэдэн сарын турш төлөвлөж бэлтгэсэн бөгөөд хөршүүддээ Сүмийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахыг хүссэн юм” хэмээн онцоллоо.

Imports---41-of-58.jpegDownload Photo

Сүмийн гишүүн Э.Дөлгөөн, “Христийн сүмд юу болдгийг бусадтай хуваалцах сайхан байлаа. Ихэнх хүмүүс дахин ирж, илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэв. Харин нэгэн оролцогч, “Энд хүмүүс нь маш эелдэг, дулаан уур амьсгалтай санагдсан. Шинэ зүйлс мэдэж авсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь нээлттэй хаалганы өдөрлөгийг тухайн орон нутагтаа тогтмол зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээгээр сүмийн үйл ажиллагаа, итгэл үнэмшил, хүмүүнлэгийн тусламж, боловсрол болон хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар олон нийтэд таниулахад чиглэгддэг. Сүм нь хувь хүний хөгжил, боловсрол, сайн иргэн байхад ихээхэн анхаардаг билээ.

Өдөрлөгт оролцогчид сүмийн гишүүдтэй танилцаж, халуун дулаан, найрсаг уур амьсгалыг мэдрэхийн зэрэгцээ харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдгаараа онцлогтой юм.