Өнөөдөр Улаанбаатар Зүүн Гадасны хэмжээнд семинарын ангийн төгсөлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр, баяр хөөрөөр дүүрэн болж өндөрлөлөө. Энэ жил нийт 82 өсвөр насны сурагч семинарын хөтөлбөрийг амжилттай гүйцэтгэж сертификат гардан авсан бол 14 сурагч дөрвөн жилийн сургалтаа дүүргэн Семинарын диплом хүлээн авлаа.
- CCD06276.JPG
- CCD06419.JPG
- CCD06429.JPG
- CCD06438.JPG
- CCD06306.JPG
- CCD06432.JPG
- CCD06317.JPG
- CCD06321.JPG
- CCD06397.JPG
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Энэхүү амжилт нь сурагчдын бүтэн жилийн турш гаргасан хичээл зүтгэл, итгэлтэй байдал, золиослолын бодит илэрхийлэл байгаад зогсохгүй санваартан удирдагчид, багш нар, эцэг эхчүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Төгсөлтийн энэ баярт өдөр өсвөр үеийнхэн сүнслэг байдлаараа өсөн бэхжиж, итгэл дүүрэн ирээдүй рүү тэмүүлэх урам зориг авч буй нь онцгой байсан юм.
Арга хэмжээнд Улаанбаатар Зүүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, Бүсийн дал О. Одгэрэл ах, бишопууд, мөн сурагчдын гэр бүл, найз нөхөд оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, дэмжиж оролцов. Ирээдүйд улам ихийг сурч, хөгжих хүсэл тэмүүлэлтэй залуустаа цаашдын суралцах үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.