Download PhotoДэлхийн шашны бүтцэд сонирхолтой өөрчлөлт гарч байна. Нэгдсэн Улсад гэхэд өөрсдийгөө Христийн шашинтан гэж нэрлэх хүмүүсийн бууралт тогтворжиж байна. New York Times-аас авахуулаад Vanity Fair гээд сонины олон олон зохиолч, сэтгүүлч итгэл үнэмшил эргээд газар авч байгааг анзаарчээ.
Энэ сэдвээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хурдацтай өсөлтийн тухай сэтгэл сэргээм мэдээнүүд ирж байна.
Сүмийн өсөлтийн тэмдэглүүштэй цаг үе
Энэ зун Прово номлогчийг бэлтгэх төв дэх номлолын удирдагчдад хандан үг хэлэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк Сүмд тохиолдож буй ойрын хугацааны өсөлтийн талаар чухал мэдээлэл хуваалцлаа. Төлөөлөгч 2024 онд 308,000 хүн Сүмд нэгдсэн бөгөөд энэ нь 2023 оноос ойролцоогоор 50,000-аар илүү тоо бөгөөд сүүлийн хориод жилд бүртгэгдсэн хамгийн олон шинэ гишүүнтэй жил байлаа.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ахлагч Күк 2024 оны 6-р сарын 1-нээс 2025 оны 5-р сарын 31 хүртэлх хугацаанд хөрвөгчдийн баптисм нь Сүмийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж номлолын удирдагчдад хэлсэн. Дэлхийн бүх бүс нутагт 2025 оны эхний улиралд хөрвөгчдийн баптисмын тоо 2024 оны мөн үетэй харьцуулахад дор хаяж 20 хувиар өссөн байна.
Нэг сарын дараа ч мөн адил үргэлжилсэн байна. 2025 оны 6-р сарын 30 хүртэлх сүүлийн 12 сарын хугацаанд Сүмийн 195 жилийн түүхэн дэх ямар ч өөр 12 сарын үеэс илүү хөрвөгчдийн баптисм бүртгэгдсэн байна.
Ахлагч Күк “Энэ бол гайхамшиг. Дэлхийн бүс бүр өөрсдийн өвөрмөц нөхцөл байдал, хэрэгцээнд тохируулсан арга замаар шинэ хөрвөгчдийг олж байна. Энэ ахиц дэвшлийг харах нь надад үнэхээр баяр жаргалын мэдрэмж төрүүлж байна мөн та ч гэсэн үүнийг сэтгэл хөдөлгөм гэж бодож байгаа байх! Энэ бол номлолын удирдагчаар үйлчлэхэд урьд өмнө байгаагүй, адислагдсан цаг үе юм. Танд түүхэн, чухал үйл явдлын нэг хэсэг болох ховор боломж тохиогоод байна. Ямар гайхамшигтай адислал вэ!”
Ахлагч Күк мөн Сүмийн шинэ гишүүдийн долоо хоног бүрийн сүсэг бишрэлийн үйлчлэлд оролцож буй хувь хэмжээ нэмэгдсэн талаар онцолсон. Түүнчлэн өмнө нь хичээл авч байсан хүмүүст дахин анхаарал хандуулж, тэдэнд дахин заах хүчин чармайлтын үр дүнд өнгөрсөн жил бүртгэгдсэн баптисмуудын бараг 40,000 нь бий болсон бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн ачаар өсөх хандлагатай байна гэж хэллээ.
Жил тутмын семинарын үеэр шинэ номлолын удирдагчид залуу номлогчдыг “бусдыг Христ рүү ирэхэд” урих урилгыг өгөхөд бэлдэхэд чиглэсэн гүн гүнзгий сургалт авдаг. Төлөөлөгчид Христийн сургаалыг бусдад ойлгуулж, хүчтэй сүнслэг туршлагыг олж авахад туслахыг онцолдог бөгөөд ингэснээр хүмүүс идэвхтэй хэвээр байж, итгэл үнэмшлээ хадгалсаар байх болно. Дэлхий даяар баптисмын тогтвортой өсөлт эдгээр хүчин чармайлтын үр дүнг нотолж байна.
Ахлагч Күк “Эдгээр гайхамшигт үр дүн дэх Өөрийнх нь оролцоог үзэх боломж олгосонд Бурханд талархаж байна. Энэхүү томоохон өсөлтийн үндэс нь Тэрээр өөрөө юм.”
- Screenshot-2025-07-18-094436.png
- Screenshot-2025-07-18-094424.png
- Screenshot-2025-07-18-094413.png
- Screenshot-2025-07-18-094354.png
- Screenshot-2025-07-18-094325.png
- Screenshot-2025-07-18-094311.png
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Хүмүүсийн түүхүүд
Энэхүү өсөлт нь тоогоор бус харин Есүс Христийн сургаалаар дамжуулан хувь хүний амьдралд эерэг өөрчлөлт орж байгаагаараа онцлогтой. Үүнийг Сүмийн албан ёсны Инстаграм сувгаар саяхан хуваалцсан олон хүний түүхээс харж болно.
2017 онд АНУ-д шилжин суурьшсан Либерийн иргэн Aлфансо Калифорни мужийн Сан Диего дахь нэгэн олон нийтийн коллежид хоёр номлогчтой танилцжээ. Тэд түүнд Сүмийг танилцуулсан юм.
Download PhotoАлфансо “Би урьд өмнө хэзээ ч Бурхантай хувийн харилцаа тогтоож үзээгүй. Гэхдээ тэдний хэлсэн зарим зүйл надад үнэхээр үнэмшилтэй санагдсан. Яг л төлөвлөгөөний дагуу явж байгаа юм шиг.”
Сүмд явснаар тэр шинэ итгэлийг олж авчээ.
“Би сүмд яваад эхэлсэн цагаас л бүх зүйл өөр болсон. Хүмүүс үнэхээр санаа тавьж, намайг яаж байгаа талаар асуудаг байлаа. Өмнө нь мэдэрч байгаагүйгээр намайг анзаараад байгаа мэт санагдсан,” гэж Алфансо хэлэв. “Би хэрхэн залбирахыг сурсан. Хэзээ ч ганцаардахгүй гэсэн дотоод хүчийг мэдрэх болсон. Тэр цагаас хойш миний итгэл миний нэг хэсэг болсон. Итгэл намайг тэнцвэртэй байлгадаг бөгөөд гэр бүл, бусдад туслах, илүү сайн хүн болох гэх мэт миний хувьд юу чухал болохыг сануулдаг.”
Вашингтон, Д.С.-д хуульч мэргэжилтэй Идринн ээжтэйгээ шашны аль нэг урсгалаас хамааралгүй нэгдсэн сүмд явдаг байсан. Нас биед хүрэхийн зэрэгцээ тэрээр шинэ сүм хайх “хүндхэн” аялалдаа гарсан бөгөөд өөртэй нь ойролцоо насны хүмүүс явдаг, үйлчилж болох мөн Христийн сургаал өдөр тутмын амьдралд шингэсэн Сүмийг хайж байв.
Download PhotoНэгэн ням гарагт тэр Хожмын үеийн гэгээнтэн цуглаанд очив.
“Цуглааны халуун дулаан уур амьсгал, эелдэг байдал надад хүчтэй туссан” гэж Идринн хэлэв. “Анх
удаа би хайж байсан зүйлээ олсон гэдгээ мэдэрсэн. Хэрэв дахин ийм нэгдмэл байдлын мэдрэмж төрвөл үргэлжлүүлж оролцоно гэж өөртөө амласан. Мөн амласнаараа оролцсон юм.”
Тэр номлогчидтой уулзаж, эцэс нь баптисм хүртсэн юм.
“Би эхэлж байсан газраа — төөрсөн, хайсан үеэ эргэн хараад, одоо хайраар хүрээлэгдсэн байгаа нь жинхэнэ бэлэг мэт санагддаг” гэж Идринн хэлэв. “Миний амьдрал, олсон Христийн гэр бүл, байгуулсан харилцаа бүгд үргэлжилж буй аяллын нэг хэсэг юм. Би үүнийг юугаар ч солихгүй.”
Юта руу нүүснийхаа дараа Али Есүс Христэд итгэх итгэл түүний шинэ найзуудын амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар мөн энэ итгэл өөрийнх нь итгэлээс хэр өөр байгааг сонирхож эхэлжээ.
Download Photo“Би анх удаа сүмд очихдоо урьд өмнө мэдэрч байгаагүйгээр Ариун Сүнсийг мэдэрсэн үеэ санаж байна” гэж Али хэлэв. “Энэ миний зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн бөгөөд бүгдийг нь ойлгоогүй ч шинэ үүд хаалга нээсэн.”
Али аялал нь амар хялбар байгаагүй ч аялалдаа харамсдаггүй гэдгээ хэлсэн юм.
“Есүс Христийг дагахыг сонгосон нь миний хийж байсан хамгийн зөв шийдвэр бөгөөд энэ нь Бурханы хайрыг илүү гүнзгий ойлгоход хүргэсэн” гэж тэр хэлэв. “Миний аялал эхлэл нь гэдгийг би мэднэ. Итгэлээ өсгөж, Есүс Христэд үйлчлэхдээ баяртай байна.”
“Удахгүй хамгийн сайхан зүйл тохионо”
195 гаруй жилийн дараа ч Есүс Христийн Сүм өсөж хөгжсөөр, гэрэл болон найдвар түгээхээр чармайж байна. Одоогоор Сүмд хамгийн их гишүүн (17.5 сая), номлогч (80,000), цуглаан (31,670), номлолын бүс (450), арин сүм (382) байгаа нь өмнө нь байгаагүй их тоо юм. Сүм хүмүүнлэгийн төсөлд өмнө хэзээ ч байгаагүй их анхаарал хандуулж байгаа бөгөөд зөвхөн 2024 онд 1.45 тэрбум ам.долларын зардал гаргажээ. Мөн FamilySearch-ийн үнэ төлбөргүй угийн бичгийн мэдээллийн үйлчилгээний ачаар дэлхийн хүн төрөлхтний гэр бүлийг холбосоор байгаа бөгөөд архивт одоогоор 20 тэрбум гаруй нэр, зургийн мэдээлэл агуулагдаж байна.


Оролцож буй залуучуудын тоо өсөн нэмэгдэж байгаа нь онцлууштай үйл явдал юм. Энэхүү өсөлтийг Сүмийн боловсролын системийн үйл ажиллагаанаас харж болно. Сүм дэлхийн өнцөг булан бүрд семинар (хүүхэд, өсвөр насныханд зориулсан шашны боловсрол) болон институт (насанд хүрэгчдэд зориулсан шашны боловсрол)-тэй. 2023–2024 оны хичээлийн жилд семинарууд болон институтуудын элсэлт хамгийн өндөр түвшинд хүрч — 427,642 семинарын суралцагч, 384,095 институтийн суралцагч бүртгэгдсэн байна.
Сүмийн Боловсролын Системийн захирал ахлагч Кларк Г.Гилбэрт “‘Хүмүүс итгэлээ алдаж байна’ эсвэл ‘Сүмийн үйл ажиллагаанд оролцохоо больж байна’ гэх яриа сонсогдох үед Сүмийн түүхэн дэх хамгийн өндөр хувь нь одоо семинарт хамрагдаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь институтийн хувьд ч мөн адил үнэн” гэж хэлсэн.
Энэ өсөлт зөвхөн Африкт ч биш гэдгийг тэрээр нэмж хэлэв.
“Энд, АНУ-ын институтиудад ч өсөлт бий — Ютагийн Их Сургууль, Аризонагийн Улсын Их Сургууль болон АНУ дахь институтиуд өсөж байна” гэж ахлагч Гилберт хэллээ.
Сүмийн харьяа гурван их сургуульд ч мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байна. 2024 оны намрын байдлаар эдгээр дээд боловсролын байгууллага бүртгэлээрээ дээд амжилт тогтоосон. Айдахо дахь БЯИС-ийн хамгийн олон оюутан элссэн анги нь 22,904 хүнтэй байв.
Энэ өсөлт, идэвхтэй байдал юугаар тайлбарлагдаж байна вэ? Ахлагч Д.Тодд Кристоффэрсон энэ бол Бурханы хүмүүсийн сэтгэл зүрх сэтгэлд хийж буй ажил хэмээн тайлбарласан.
“Их Эзэн ажиллаж байна. Сүнс энэ үеийнхэнд ажиллаж байгаа бөгөөд тэд үүнийг мэдэрч байна” гэж Ахлагч Кристоффэрсон хэллээ. “Рексбург дахь Айдахогийн ариун сүмийн тэн хагас ажилтан нь Айдахо дахь БЯИС-ийн оюутнууд байна. Энэ бол тэдний сүнслэг амьдралд тохиолдож буй зөвхөн ганц үзүүлэлт юм. … Тэд Их Эзэн рүү эргэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэдний итгэл өсөж байгаа. Тэд Сүнсэнд болон сүнслэг өдөөлтүүдэд хариулж байгаа.”
Шашны ирээдүйг харахад итгэгчид хаа сайгүй Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Удахгүй хамгийн сайхан зүйл тохионо” гэх үгсээс агуу тайтгарлыг олж чадна.