Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ховд салбарын Нээлттэй хаалганы өдөрлөгөө өнгөрсөн Бямба гарагт амжилттай зохион байгууллаа.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд сүмд хэрэгжүүлдэг хувь хүний хөгжлийн хөтөлбөр, донтолтоос ангижрахад чиглэсэн хөтөлбөр, гэр бүлийн түүхийн хөтөлбөрийн танилцуулга, мөн хүмүүнлэгийн тусламжийн багц бэлтгэх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, сонирхсон иргэдэд мэдээллийг нээлттэйгээр хүргэлээ.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Сүмийн сургаал нь хувь хүнийг үнэнч шударга, төлөвшсөн, энэрэнгүй зан чанартай байхыг уриалахын зэрэгцээ бусдад тусалж, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулдаг, хууль журмыг дээдэлдэг иргэн болж төлөвшихэд чиглүүлдэг.
Энэ утгаараа уг сүм нь гэр бүлийн харилцааг эрхэмлэн дээдэлж, аливаа төрлийн донтолтоос ангид, эрүүл саруул амьдрахыг итгэгчдэдээ заадаг нь нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, бодит жишээ юм.