Download PhotoЕсүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Бурханыг болон хөршөө хайрла хэмээх Аврагчийн хоёр агуу зарлигийг дагахыг эрмэлздэг. Сүм Бурханы бүх хүүхдийг адислахын тулд дэлхий даяарх үйлчлэлд оролцдог.
"Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь: 2025 оны тайлан”-д Сүмийн халамж, бие даах чадвар, хүмүүнлэгийн болон онцгой байдлын тусламж, сайн дурын үйлчлэл зэрэгт үзүүлсэн дэмжлэг тусламжийг нарийн тайлагнасан бөгөөд нийт зардал нь 1,58 тэрбум ам.доллар хүрчээ. Сүмийн тусламж дэлхий даяарх 196 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан юм. Үүнд дэлхий даяарх 3514 хүмүүнлэгийн төсөл багтсан. Сүмийн гишүүд Сүмийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх төв, үйлчлэлийн номлол, олон нийтийн үйлчлэлийн төслүүд зэрэгт 7,4 сая цагийн сайн дурын ажил хийж, Бурханы хүүхдүүдийг халамжлах үйл хэрэгт үнэнч байгаагаа харуулав.
Тэргүүн зөвлөл тайландаа: “[Есүс Христийн] үлгэр жишээ биднийг удирддаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд бид өвчтэй хүмүүст үйлчлэх, өлссөн хүмүүсийг хооллох, зовж шаналсан хүмүүсийг тайтгаруулах замаар тохинуулан Түүнийг дагахыг эрмэлздэг. Бурханы бүх хүүхдэд баяр баясгаланг авчран тохинуулах нь бидний үйл хэрэг билээ” хэмээн хэлсэн.
2025 онд хожмын үеийн гэгээнтнүүд болон Сүмийн найзууд олон нийтэд чиглэсэн томоохон үйлчлэлд оролцов. JustServe нь 114 639 шинэ хэрэглэгч, 38 597 шинэ төслөөр өсжээ. Уг платформ 1 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон.

JustServe-One-Million-Volunteer-16
ustServe сайн дурынхан 2025 оны 8-р сарын 21-ний пүрэв гарагт Онтарио мужийн Ошава хотын Онтарио нуурын эргийн хогийг цэвэрлэх ажилд оролцож байна.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Халамжийн ажил нь дэлхий даяарх халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх 13 789 номлогч, Халамжийн нийгэмлэгийн 8,2 сая гаруй эгчийн тохинууллын хүчин чармайлтаар дамжин хэрэгжив. Тэд хамтдаа хувь хүн, гэр бүлүүд болон орон нутгийн иргэдийг чимээгүй атлаа утга учиртай арга замаар хүчирхэгжүүлжээ.
Сүмийн тэргүүлэх бишоп В.Кристофэр Ваддэлл: “Хэдийгээр Сүм дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч энэхүү утга учиртай үйлчлэлийн ихэнхийг манай гишүүд үзүүлдэг. Сүмийн гишүүд, найз нөхөд бусдад Христтэй адил үйлчлэхийг хичээхийн зэрэгцээ тэдний өдөр тутам энгийн үйлчлэлд оролцож байгааг харах нь урам зориг өгдөг” хэмээн хэлэв.
- CaringReport-
- CaringReport
- CaringReport
- CaringReport
- CaringReport
- CaringReport-
- CaringReport
- CaringReport
- CaringReport
- CaringReport
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Түүнчлэн тус тайланд 638 боловсролын төсөл, Дэзэрэт Индастрийсийн 10 653 ажилтны ажлын байрны сургалт, донтолтоос ангижрах долоо хоног тутмын 2412 уулзалт, бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд хамрагдсан 142 000 гаруй хүн зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь болох хөтөлбөрүүдийг онцлов.
Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд зургаан улсад үйл ажиллагаагаа явуулдаг, Сүмийн 121 бишопын агуулах нь тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилдэг хүмүүнлэгийн байгууллага, хүнсний банкуудад 168 сая гаруй кг буюу ойролцоогоор 31 сая порц хоол хүнс хандивлажээ.

20251119_1133_KBrooks_010.jpg
2025 оны 11-р сарын 19-ний лхагва гарагт Гранд Бланк дахь FISH-ийн дарга Барб Смит Мичиган мужийн Гранд Бланк дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хандивласан хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авч байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Тайланд Сүмийн илүү гүн гүнзгий, тогтвортой хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан чиглэлүүдийг, ялангуяа дэлхийн хэмжээний Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харж хамгаалах санаачилгыг мөн онцолсон. Үүнд Сүмийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Тэд дэлхийн хүмүүнлэгийн 8 байгууллагыг цуглуулан, 4 консорциумд нэгтгэсэн бөгөөд тус бүр нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тустай төслүүдэд чиглэн ажиллах болсон юм.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд олон сая хүүхэд, эмэгтэй өсөж хөгжихөд нь туслах нэн чухал нөөц бололцоог хүлээн авлаа. 2025 оны 4-р сарын байдлаар тус консорциум 219 000 жирэмсэн эхийг жирэмсний хяналтад оруулж; 21,2 сая эх, хүүхдийг амин дэмээр (12 сая гэсэн зорилтоос нь давсан) хангаж; 1,87 сая хүүхдийг хоол тэжээлийн дутагдлын шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд эмчлүүлсэн бөгөөд 141 000 өрхийг гэртээ шим тэжээлтэй ногоо тариалахад туслах үрээр хангаж, сургалтад хамруулав.

wcxm0mpl62005q2l9ibbsyhjcysnqv8iktc8s4dt.jpeg
Перу улсад болсон хоол тэжээлийн арга хэмжээнд оролцож буй эх, хүүхэд хоёр© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилла Н.Жонсон: “Дэлхийн хэмжээний хөгжил дэвшил дэлхий даяар болон бидний нөлөөллийн хүрээнд байгаа эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхээс эхэлдэг. Бид хоол тэжээл, эх болон нярайн асаргаа, дархлаажуулалт, боловсрол зэргээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал тавьснаар нэг эмэгтэй, нэг хүүхэд, нэг нийгэмд хүрч ажиллан; илүү эрүүл, илүү итгэл найдвараар дүүрэн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна” гэсэн юм.
Хүмүүнлэгийн тусламж болон олон нийтэд үзүүлэх үйлчлэлээс гадна тус тайланд Сүм 2025 онд хувь хүн, гэр бүлүүдийг хэрхэн дэмжсэн талаар онцолсон юм. Гэр бүлийн үйлчлэлийн төвүүд өөрөө өөртөө туслах нөөц бүрдүүлэх, боловсрол олгох сургалт болон бүлгийн эмчилгээ явуулах, биеэр уулзаж зөвлөгөө өгөх, хүнд хэцүү үед нь сүнслэг байдлын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэргээр 16 099 хүнд хүрч үйлчилжээ.
Түүнчлэн Сүм Тасралтгүй үргэлжлэх боловсролын сан, BYU–Pathway Worldwide, Бэнсоны тэтгэлэг, EnglishConnect, Succeed in School зэргээр дамжуулан боловсрол, урт хугацааны өсөлтөд хөрөнгө оруулсаар байна. Эдгээр боломж нь Сүмийн өргөн хүрээний бие даах ур чадварыг хөгжүүлэх ажилтай уялдаж байгаа бөгөөд 2025 онд хувийн санхүүгээ зохицуулах, сэтгэлийн тэнхээтэй байх, бизнес эхлүүлэх болон бусад нэн чухал ур чадвар олгох үнэгүй онлайн болон биечлэн оролцох сургалтуудаар дамжуулан 142 494 оролцогчид хүрчээ.
2025 оны тайланг CaringReport.ChurchofJesusChrist.org -оор орж үзэх боломжтой. Уншигчид тухайн жил хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн бүх төслийн байршлыг интерактив газрын зургаас харах боломжтой. Тус тайлан 17 хэлээр гарсан байгаа. (Монгол хэлийг оруулаад)
Энэхүү хураангуй тайланд үр дүнг тайлагнахаас гадна хувь хүн, гэр бүлүүдийг энгийн, утга учиртай үйлчлэл үзүүлэх үйл ажиллагаанд оролцохыг уриалсан. Вэб туршлагад орон нутгийн байгууллагуудын талаар мэдээлэл авах, хувийн авьяас чадвараа ашиглан бусдыг адислах, тусламж хэрэгтэй хүнд хоол хүнс бэлтгэх, JustServe.org-оос сайн дураар ажиллах боломжийг олох, хувцас хунар, хоол хүнс болон бусад зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг хандивлах зэрэг Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих дэлхийн санаачилгад оролцох 25 арга зам -ыг тоймлон багтаав.
Тус тайланд өнөөгийн дэлхий даяарх үйлчлэлийг түүхэн нөхцөл байдалтай нь харьцуулан авч үзэв. Сүм албан ёсны халамжийн хөтөлбөрөө 1936 онд зарласан бөгөөд тусламж хэрэгтэй гишүүдийг харж халамжилж, бие даах чадварыг нь хөгжүүлэх зорилгоор гаргасан байна. 1984 онд Сүм хүмүүнлэгийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг болгон өргөжүүлжээ. Энэ бүх суурь өнөөдөр ч Сүмийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг төдийгүй халамж, бие даах чадвар, хүмүүнлэгийн тусламж, сайн дурын үйлчлэл зэргээр дамжуулан Сүмийн гишүүд болон итгэлт найз нөхдөө адислахыг эрмэлздэг.
Тайланд онцолсон ажлуудын нэлээд хэсэг нь цаг зав, нөөц боломж, бусдыг гэсэн харамгүй сэтгэлтэй дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг мянга мянган хожмын үеийн гэгээнтний сайн дурын хүчин чармайлтаар хэрэгжсэн. Тэдний хувь нэмэр НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Project HOPE, CARE, WaterAid, ShelterBox болон бусад хамтран ажиллагчийн хичээл зүтгэлтэй хосолсноор тусламж хэрэгтэй хүмүүст хүрч халамжлах хөтөлбөрийнхөө хүрээг тэлэх боломжийг Сүмд олгож байна.
Сүмийн Халамж, бие даах чадварыг хөгжүүлэх үйлчлэлийн гүйцэтгэх захирал Блэйн Максфилд: “Энэ ажил бодит хэрэгцээг хөрсөн дээр нь буулгаж, урт хугацааны турш хэрэгжихэд туслах уялдаа холбоо бүхий хүчин чармайлтуудыг харуулдаг. Нөөц бололцоо, туршлага, орон нутгийн мэдлэгийг хооронд нь уялдуулснаар бид яаралтай хэрэгцээг хангахын зэрэгцээ цаг хугацааны явцад хувь хүний болон орон нутгийн бие даасан байдлыг ханган бэхжүүлдэг. Эдгээр хүчин чармайлт нь сайтар бодож боловсруулсан хамтын ажиллагааны үр дүнд дэлхий даяар илүү тогтвортой байдлыг хангах, бие даах чадварыг хөгжүүлэх, боломж бололцоог тэлэхэд дэмжлэг үзүүлдэг” гэв.
Энэхүү дэлхий дахиныг хамарсан ажлын хэсэг бүр Их Эзэн Есүс Христийн ажлын нэгэн хэсэг юм гэж Тэргүүн зөвлөл хэлэв.
“Бид бусдад үйлчлэхдээ жинхэнээсээ Түүнд үйлчилдэг. Ингэснээр бид бүгд дэлхийд гэрэл болж, Аврагчийн хөршөө хайрлах үлгэр жишээг дагах Түүний дуудлагад нэгдэж байгаа билээ. Бид Есүс Христ энэ агуу ажлын төвд байгааг гэрчилж байна. Бурхан та бүхний сайн сайхны төлөө таныг элбэг дэлбэгээр ивээж, та нар Түүний хүүхдүүдийг хайрлаж, халамжлахдаа Түүний хайрыг мэдрэх болтугай” хэмээн хэлсэн.