Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Дархан дүүрэг 2026 оны 2 дугаар сарын 7-нд уламжлалт Цагаан сар ба угийн бичиг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Download Photo
Download PhotoЦагаан сарын баярын утга учрыг угийн бичгийн ажилтай уялдуулан, гишүүд болон сонирхогчдыг ураг удмынхаа түүхийг судлах, өвөг дээдсээ танин мэдэхэд урамшуулах зорилготой энэхүү арга хэмжээнд олон гишүүд гэр бүл, найз нөхдийн хамт идэвхтэй оролцож, халуун дулаан уур амьсгалд хамтдаа баярласан юм.
Арга хэмжээний хүрээнд оролцогчид удам угсааныхаа түүхийг нээж мэдэхийн ач холбогдол, өвөг дээдсийнхээ төлөө авралын ажлыг хийхийн үнэ цэнийг илүү гүнзгий ойлгон суралцсан нь энэхүү үйл ажиллагааны зорилго бодитоор биелснийг илтгэж байв.
Гэр бүл бол Бурханы авралын төлөвлөгөөний төв бөгөөд угийн бичгийн ажил нь амьд болон нас нөгчсөн гэр бүлийн гишүүдийг хайр, итгэл, найдвараар холбодог ариун
үйлс билээ. Тиймээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэг өдрийн цугларалт байгаад зогсохгүй, гишүүдийг удам угсаагаа дээдэлж, үеэс үед үргэлжлэх мөнхийн гэр бүлийн үнэ цэнийг эргэн санахад тусалсан онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Download Photo
Download Photo