| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Трэнт Түүн, Church News
Стивэн Т.Коллис Мичиганы их сургуулийн Хуулийн сургуульд элсэн орохдоо тэнд шашин шүтэх эрх чөлөөний чиглэлээр дэлхийд нэртэй эрдэмтэн Дуглас Лайкок багшилж байсныг мэдээгүй. Коллист “сонирхолтой” санагдсан тул тэр Лайкокийн хичээлийг авчээ.
Уг хичээл тухайн салбарыг судлах хүслийг нь санамсаргүйгээр өдөөв. Шашин шүтэх эрх чөлөөний тухай хуулийн онцлогт татагдсан Коллис ихэвчлэн хурдхан шиг гэртээ харьж сурч мэдсэн зүйлээ эхнэртэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээдэг байж.
Тэрээр “Би шашин шүтэх эрх чөлөөний тухай хууль гэгч салбар байдгийг ч мэддэггүй байсан бөгөөд уг салбарт дурлаж билээ. Би улам бүр татагдах болж ... тэр цагаас хойш гар бие оролцож явна” гэв.
Коллис бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн, зохиолч, Техасын Их сургуулийн Хуулийн сургуулийн клиник сургалтын профессор, Бэк-Лоулиний нэрэмжит Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн төв болон уг төвийн Хууль, шашны клиникийн тэнхимийг үүсгэн байгуулагч захирал юм. Шашин шүтэх эрх чөлөөний хуульч, эрдэмтний хувьд тэрээр бараг бүх шашин шүтлэгтэй болон шүтлэггүй, агностик гэх мэт хүмүүстэй ярилцдаг.
Коллис саяхан https://www.thechurchnews.com/podcast/2025/07/22/podcast-episode-250-law-professor-steven-t-collis-peacemaking-religious-freedom/ -д зочноор оролцон шашин шүтэх эрх чөлөөний тухай болон энэ нь яагаад чухал болох талаар ярилцсан.
Тэр “Шашин шүтэх эрх чөлөө нь бидний хүн нэг бүрийн амьдралын аян замд чухал ач холбогдолтой. Бид бүгд үүний үнэ цэнийг ойлгоосой хэмээн хүсдэг. ‘Бурхан гэж байдаг уу?’, ‘Бид яагаад энд байгаа юм бэ?’ гэсэн хүнд асуултуудыг ухаж судлан, асуух тэр үед энэ эрх чөлөөг эдэлж байсандаа би үнэхээр талархдаг” гэсэн юм.
Шашин шүтэх эрх чөлөө гэж юу вэ?
АНУ-ын хувьд шашин шүтэх эрх чөлөө бол хувь хүн засгийн газрын оролцоогүйгээр өөрийн шашныг шүтэх эрх юм. Энэ нь мөн аль нэгэн шашныг эсвэл шашны итгэл үнэмшлийг нөгөөгөөс нь дээгүүр тавихаас хамгаална гэсэн үг болохыг Коллис хэлэв.
Коллис: “Энэ нь засгийн газар бидний шашинтай холбоотой хийх сонголт, гаргах шийдвэртэй орооцолдохгүй аль болох хол байх юм бол бидэнд бие биеэ ятган итгүүлэх, хөрвүүлэх эрх маань үлддэг гэсэн санаа юм. Энэ нь итгэл үнэмшил байгаа эсэхээс нь үл хамааран энэ улсад амьдардаг хүн бүрийг хамгаалдаг” гэв.

Law2.jpg
Хуулийн профессор Стивэн Т.Коллис 2024 оны 10-р сард Нью Жерси мужийн Принстоны Их Сургуульд үг хэлэв. Гэрэл зургийг Стивэн Т.Коллис, Church News сайтаас авав. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Шашин шүтэх эрх чөлөө яагаад чухал вэ?
Коллис шашин шүтэх эрх чөлөө яагаад чухал болох талаар хоёр шалтгаан дурдав.
Нэгдүгээрт, шашин шүтэх эрх чөлөөг дээдлэх нь хүн төрөлхтнийг зовлон зүдүүр, дайн тулаанаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг тэр хэлэв. Шашин шүтэх эрх чөлөөгүй байх нь шашны дайнд ч хүргэж байсан түүхтэй.
Тэр “Шашин шүтэх эрх чөлөөгүй байх үед бид өөрсдийн шашны итгэл үнэмшилд тулгуурлан засгийн газрын эрхийг гартаа авахын төлөө тэмцэх шаардлага гарах бөгөөд энэ нь дэлхий даяар дайн тулаанд хүргэж байсан түүхтэй ба өнөөдөр ч дайн тулаанд хүргэж байна. Тиймээс шашин шүтэх эрх чөлөө бидний эдэлж буй амар амгаланг авчирдаг тул бид үүнд анхаардаг.
Бид дэлхийн түүхэнд хамгийн олон шашинтай улсад, бие биетэйгээ харьцангуй тайван зэрэгцэн амьдарч байна. Энэ бол хүмүүсийн ой толгойд багтахааргүй гайхамшиг юм” гэв.
Хоёр дахь шалтгаан нь юу вэ? Энэ нь хувь хүний шийдвэр гаргах эрхийг хамгаалах явдал юм.
“Эдгээр нь ‘Бид яагаад энд байгаа юм бэ? Биднийг нас барсны дараа юу болдог вэ? Бурхан гэж байдаг уу?’ зэрэг амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэрүүд юм. Энэ асуултууд нь маш хувийн шинж чанартай байдаг тул бид засгийн газраас хэн нэгэн нь ирж үүнийг бидэнд хүчээр тулгахыг хүсдэггүй. Итгэл үнэмшилтэй байна уу, үгүй юу гэдгээсээ үл хамааран бид үүнд анхаарах ёстой” хэмээн тэр хэлэв.
Сүмийн харах өнцөг
Сүм нь хүн бүр өөрийн хүссэнээр шүтэн бишрэх эрхтэй хэмээх үзлийг дэмждэг судрууд дээрээ тулгуурлан шашин шүтэх эрх чөлөөг эрхэмлэдэг болохыг Коллис хэлэв (Итгэлийн тунхаг 11, Сургаал ба Гэрээнүүд 134:7, 9-ийг үзнэ үү).
Сүмийн удирдагчид ч мөн адил шашин шүтэх эрх чөлөөг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, бүх шашныг шүтэх эрхийн төлөө тэмцсээр ирсэн.

Law3.jpg
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Улиссэс Соарэс 2025 оны 2-р сарын 3-ны даваа гарагт Вашингтон ДС дахь Америк тивүүдийн өргөөнд болсон 2025 оны Шашин шүтэх эрх чөлөөний олон улсын дээд хэмжээний уулзалтын нээлтийн хүлээн авалт дээр үг хэлэв. 2025 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Дэлхийн өнцөг булан бүрд байнга чуулган дээр үг хэлж, шашин шүтэх эрх чөлөөний талаар хүмүүст тогтмол зааж сургадаг хүний хувьд хэлэхэд Сүм бол зөвхөн Сүмийн бус, харин хүн бүрийн ашиг сонирхлын төлөө шашин шүтэх эрх чөлөөний талаар мэдлэг олгоход оролцож, үүний төлөө зогсоход туслахад үргэлж бэлэн байдаг. ... Үүнийг харах нь аз завшаан бөгөөд энэ нь манай шашнаас гадна манай шашны бус хүмүүсийн хувьд агуу адисал юм.”
Хувь хүний гүйцэтгэх үүрэг
Хувь хүн өөрөө сурч мэдэн, бусдын итгэл үнэмшлийн төлөө зогсож, шашны эерэг нөлөөллийг онцлох замаар шашин шүтэх эрх чөлөөг дэмжихэд хувьд нэмэр оруулах боломжтой. Ихэнх аюул орон нутгийн түвшинд гарч ирдэг тул иргэд орон нутгийнхаа засаг захиргааны ажилд оролцож, шашин шүтэх эрхээ хамгаалах замаар өөрчлөлтийг авчирч чадна гэж Коллис хэлэв.

Law4.jpg
Хуулийн профессор Стивэн Т.Коллис 2024 оны 11-р сард Хойд Каролина, Чапэл Хилл дэх Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их Сургуулийн хэлэлцүүлэгт бусадтай хамт оролцов. Гэрэл зургийг Стивэн Т.Коллис, Church News-ээс авав. Бүх эрх хуулиар хамгаалагдсан2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Коллис шашин шүтэх эрх чөлөөг ойлгохыг хичээх талаар ярихын зэрэгцээ Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан энх тайвныг тогтоогч байх тухай ярьсан.
Тэр “Энх тайвныг тогтоогч гэдэг нь санал нийлэхгүй байгаа хүмүүсээ шууд “чөтгөрийн хүн” гэж бодохын оронд тэдний хүсэл эрмэлзэл, үзэл бодлыг цаг гарган ойлгохыг хичээдэг хүнийг хэлнэ. Сайн энх тайвныг тогтоогч ойлгохыг хичээнэ” гэж хэлсэн юм.
Зохиогчийн эрх 2025 Deseret News Publishing Company.