Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэзэрэт олон улсын байгууллага жил бүрийн хавар, намар Монгол улсын олон аймаг, хотод ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарьдаг бөгөөд энэ удаа Эрдэнэт хотын өмнө байрлах Тарлан толгойд 250 ширхэг мод тарих ажлыг амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү мод тарих арга хэмжээний хүрээнд монос, голт бор, агч зэрэг гоёлын болон хөрс хамгаалах ач холбогдолтой модыг сонгон тарьсан нь тухайн бүсийн уур амьсгалд зохицсон, ургалт сайтай, хотын өнгө үзэмжийг сайжруулах онцлогтой юм.
Арга хэмжээнд Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын сайн дурынхан мөн Есүс Христийн хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, итгэгчид оролцож байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тарлан толгой орчимд тарьсан модод нь цаашид агаарын бохирдлыг бууруулах, хөрсний элэгдлээс хамгаалах, иргэд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна хотын ногоон бүсийг тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.