Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд Бригам Янгийн Их Сургуулийн Англи хэлний төвтэй хамтран 5 дугаар сарын 4-ний Даваа гарагт Англи хэлний багш нарын заах арга зүйг сайжруулах сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 50 гаруй багш хамрагдсан бөгөөд сургалтыг Бригам Янгийн Их Сургуулийн TESOL, хэл шинжлэлийн профессор, доктор Грант Экстайн удирдан явуулав. Багш нар сурагчдынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд шинэ санаа, үр дүнтэй арга зүйд суралцсан, үр дүнтэй сургалт болсон талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
- Imports---7-of-47-Large.jpeg
- Imports---9-of-47-Large.jpeg
- Imports---11-of-47-Large.jpeg
- Imports---15-of-47-Large.jpeg
- CCD04025.JPG
- Imports---19-of-47-Large.jpeg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
12-р ангид эхний жилдээ англи хэлний хичээл зааж буй багш Оюунчимэг хэлэхдээ: “Миний хувьд их сорилттой жил байсан. Эндээс шинэ санаа, сонирхолтой заах арга барилд суралцах зорилготой ирсэн бөгөөд сэтгэгдэл үнэхээр өндөр байна” хэмээн хуваалцав.
Доктор Экстайны сургалт нь унших, бичих чадварыг үр дүнтэй заах арга зүйд төвлөрсөн бөгөөд тэрээр хичээл нь зөвхөн сурагчдаар текст уншуулахаас илүү өргөн хүрээнд төлөвлөгдөх ёстойг онцолж, “Схемын онол”-д тулгуурлан сурагчдын өмнөх мэдлэг, туршлагыг идэвхжүүлэх нь ойлголтыг мэдэгдэхүйц сайжруулдгийг тайлбарлав. Мөн уншихын өмнөх, унших явцын болон уншсаны дараах үе шат бүрд сурагчдыг чиглүүлэх аргууд, бичих чадварыг олон төрлөөр хөгжүүлэх практик санаануудыг танилцууллаа.
Доктор Экстайн хэлэхдээ: “Бидний хамгийн чухал үүрэг бол сурагчдад суралцах баяр баяслыг мэдрүүлэх явдал юм. Тэд баяр баяслыг мэдрэх үедээ уншихыг хүснэ, бичихийг хүснэ, улмаар хэл суралцах чадвартай болно” хэмээн онцлов.
- Imports---23-of-47-Large.jpeg
- Imports---35-of-47-Large.jpeg
- Imports---36-of-47-Large.jpeg
- Imports---37-of-47-Large.jpeg
- Imports---40-of-47-Large.jpeg
- CCD04043.JPG
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
3–9 дүгээр ангид хичээл заадаг багш Месиах Мэй Лопез сургалтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа: “Би маш олон санаа тэмдэглэж авсан. Эдгээрийг ангидаа хэрэгжүүлж, сургалтынхаа чанарыг сайжруулахыг тэсэн ядан хүлээж байна” гэв.
Хоёр цагийн сургалтын дараа оролцогчид хамтдаа зоог барьж, харилцан туршлага солилцон, сурсан мэдлэгээ бататгах боломж бүрдсэн нь хичээлийн жилийн төгсгөлд өөрсдийн ажлыг илүү үр дүнтэй үргэлжлүүлэхэд нь дэмжлэг болсон юм.
- CCD04086.JPG
- CCD04076.JPG
- CCD04064.JPG
- CCD04058.JPG
- CCD04097.JPG
- Imports---47-of-47-Large.jpeg
- Imports---45-of-47-Large.jpeg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |