“Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллага нь хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн ачааг хөнгөвчилж, бие даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.
2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын боловсролын байгууллагуудад хэрэгцээ шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэлийг гардуулан өгөх үйл ажиллагааг тус байгууллагын зүгээс амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хандиваар:
ЕБС-ийн 1, 8 дугаар сургуульд гал тогооны тоног төхөөрөмж,
1 дүгээр цэцэрлэгт зөөлөн эдлэл,
18 дугаар цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмжийг тус тус гардууллаа.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тус арга хэмжээнд Хэрлэн сумын ЗД-ын орлогч дарга Д. Ганбаяр, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Г. Төмөрчулуун, Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Е.Алтангэрэл, “Дэзэрэт” ОУЭБ-ын Олон нийттэй харилцах албаны захирал С. Насанболд, мөн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцлоо.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
“Дэзэрэт” ОУЭБ нь 2025 онд Хэрлэн сумын 3, 4, 5, 8, 9, 11 дүгээр цэцэрлэг, ЕБС-ийн 11 дүгээр сургууль болон Булган сумын сургуулиудад нийт 34 төрлийн гал тогооны тоног төхөөрөмж хандивласан юм. Мөн аймгийн алслагдсан сумдын ЕБС-иудад 191 ширхэг
Chromebook, Хэрлэн сумын 8 дугаар сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сэтгэл зүйн өрөө тохижуулж өгч байсан билээ.
Тус байгууллаг нь дэлхийн 200 орчим улс, бүс нутагт хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг, ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улсад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон тэдний найз нөхдийн хандив, дэмжлэгээр төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг бөгөөд шашин шүтлэг, гарал угсаа, нас хүйс харгалзахгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг эрхэм зорилгоо болгосон тус байгууллагын энэ удаагийн хандив нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролын хөгжилд чиглэсэн чухал алхам боллоо.
Монгол хүүхэд бүрийн төлөөх сайн үйлс дэлгэрэх болтугай!