Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “CTR CUP” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн “Чойбалсангаас Ирээдүйн Аваргууд төрнө” уриан дор тус хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, цар хүрээ нь өргөжин тэлж буй энэхүү тэмцээнд энэ жил нийт 28 баг (20 эрэгтэй, 8 эмэгтэй) оролцож, ширүүхэн өрсөлдөөний эцэст шилдэг баг, тамирчид тодорлоо.
Ийм тэмцээнүүдээс ирээдүйн агуу тамирчид төрөн гардаг.
Ийм мөчүүдээс аваргуудын түүх эхэлдэг билээ.
Залуу насны эрч хүч, нөхөрлөлийн халуун дулаан уур амьсгал, баяр хөөр, урам зоригийг шингээсэн уг арга хэмжээ нь оролцогч хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээсэн юм. Түүнчлэн шигшээ тоглолтууд өндөр түвшинд болж, авьяаслаг залуусын ур чадвар тодрон харагдсан онцгой тэмцээн боллоо.
Оролцогчид, шүүгчдийн сэтгэгдлээс
Шүүгч Б.Эгшиглэн:
“2026 оны CTR CUP тэмцээнд шүүгчээр ажиллахад таатай байлаа. Техникийн зөвлөгөөнд оролцох үед тамирчид бүрэн бэлтгэлтэй, мэдүүлгээ урьдчилан бэлдсэн байсан нь энэ тэмцээн тэдний хувьд ямар үнэ цэнтэй болохыг харуулж байсан.”
Оролцогч Г.Отгонтөгс:
“Хүүхдийн баярыг тохиолдуулан бидэнд зориулсан 3х3 тэмцээн зохион байгуулж байгаад баяртай байна. Зохион байгуулалт маш сайн, энэ өдөр найзуудтайгаа дуртай спортоороо өрсөлдөнө гэдэг хамгийн сайхан мэдрэмж байдаг. Арын албанд ажилласан бүх хүмүүст баярлалаа.”
12 дугаар сургуулийн сурагч Одбаяр:
“Би энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Зохион байгуулалт, дэг журам, шүүлт надад маш их таалагддаг. Манай баг хоёр тоглож, хоёр хожоод байна. Бусад багууддаа амжилт хүсье. Бид хүчтэй өрсөлдөнө.”
12 дугаар сургуулийн тоглогч Есүй:
“Энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Эхний жил хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон, хоёр дахь жил хүрэл медаль авсан. Харин энэ жил аваргын төлөө тоглох боломжтой болсондоо баяртай байна. Алтан медалийн төлөө хичээнэ.”
Мөн тэрээр үргэлжлүүлэн тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа: “Өмнө нь хүүхдийн баярыг нэг их онцгой өнгөрөөдөггүй байсан юм. Одоо энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг болсон. Найзуудтайгаа нөхөрсөг өрсөлдөж, үр дүнтэй цагийг өнгөрөөдөг учраас маш их талархдаг.”
Өглөөний 08:00 цагаас эхэлсэн тэмцээний эрэгтэй ангилалд Шинэ Хөгжил сургуулийн “Буганууд” баг тэргүүлж, 8 дугаар сургуулийн “Ирээдүй” баг дэд аварга, “Старс” баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин охидын төрөлд 12 дугаар сургуулийн 1-р баг аваргын алтан медаль, 8 дугаар сургуулийн “Ирээдүй” баг дэд аварга, 12 дугаар сургуулийн 2-р баг гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.
Тэмцээнийг санаачлан, амжилттай зохион байгуулсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Чойбалсан салбарын удирдлагууд, Сүмийн Олон Нийттэй Харилцах Алба, шүүгчид болон медиа багийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Тэмцээн нь өсвөр үеийг спортод дуртай, хамт олонч, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
- 3x3Choib1.JPG
- 3x3Choib2.JPG
- 3x3Choib6.JPG
- 3x3Choib3.JPG
- 3x3Choib5.JPG
- 3x3Choib4.JPG
- 3x3Choib10.JPG
- 3x3Choib12.JPG
- 3x3Choib7.JPG
- 3x3Choib8.JPG
- 3x3Choib11.JPG
- 3x3Choib9.JPG
- 3x3Choib13.JPG
- 3x3Choib14.JPG
- 3x3Choib15.JPG
- 3x3Choib16.JPG
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |