Мэдээ мэдээлэл

Азийн Хойд бүсэд дуудагдсан, бүсийн байгууллага хариуцсан шинэ зөвлөхүүд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм эмэгтэйчүүдэд зориулсан удирдах албан тушаалыг дэлхий даяар нэмэгдүүлнэ.

AOA-photo-mon.pngDownload Photo

Саяхан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Бүсийн байгууллага хариуцсан зөвлөхийн дуудлагыг баталлаа. Энэхүү шинэ албан тушаал нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд ажлаа шууд тайлагнах ба удирдах албан тушаалтнуудад зөвлөгөө өгөх, удирдагчдын зөвлөлийн хуралд оролцох зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхээр эмэгтэйчүүдийг дууддаг. "Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий дахинд өргөжин тэлж байгаатай холбогдуулан Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн байгууллагууд заавар чиглүүлгээр хангах, зөвлөгөө өгөхөд туслах олон улсын эмэгтэй удирдагчидтай болж байгаадаа туйлын баяртай байна" гэж Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам хэллээ. Мөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон энэ зөвлөхүүдийг “асуултуудад хариулж, ойлголт өгөхөд чиглүүлэх зөвлөгч мөн хөтөч байх болно”  гэж хэлэв. 

Гадас, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч зэрэг нь өөрсдийн харьяа гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөлийн санваарын удирдлаган доор үргэлжлүүлэн чиглүүлэгдэх болно. 

Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор дараах дөрвөн эмэгтэйг дуудав.  

Япон, Окинава болон Микронез-Гуам 

Naoko-Nakatsuka.pngDownload Photo

Накацүка Наоко (Японы Окаяма гадасны Ёнаго тойрог). Накацүка эгч Японы 4 зохицуулах зөвлөлийг хариуцна. 

Накацүка эгч Японы Фүкүока номлолд номлогчоор үйлчилсэн. Тэрээр Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэг зэрэгт ерөнхийлөгчөөр, 2014-2017 онд нөхрийн хамт Японы Саппоро номлолд номлолын удирдагчаар тус тус үйлчилсэн. Тэд гурван хүүхэдтэй. 

<“Би дуудлагаа хүлээж авахдаа нэлээд гайхсан. Өөрийгөө хангалтгүй гэж мэдэрч байсан ч Их Эзэн намайг мэддэг гэсэн бодол маань надад хүч өгсөн юм. Би сул дорой хэдий ч хамаг чадлаараа үйлчлэхийн тулд хангалттай даруусахыг эрмэлзэж байна. Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хувь хүн нэг бүрийг хайрлах хайрыг би дамжуулмаар байна. Их Эзэний ажлыг урагшлуулахын төлөө эмэгтэйчүүдийн үзэл бодлыг зөвлөлүүдэд хуваалцана хэмээн найдаж байна.” Наоко Накацүка, Япон, Окаяма 

Yamaguchi-Megumi.jpgDownload Photo

Ямагүчи Мэгүми (Японы Нагоя Зүүн гадасны Мэйто тойрог). Ямагүчи эгч Микронез-Гуам болон Окинавагийн цэргийн дүүргийн хамт Японы 2 зохицуулах зөвлөлийг хариуцна. 

Ямагүчи эгч бол мэргэжлийн хэлмэрч/орчуулагч. 2014-2018 онд Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий удирдах зөвлөлийн гишүүн байсан, одоо тойргийнхоо Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилж байна. Тэрээр гадас, тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч болон Японы Сэндай номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.  

<“Би энэ дуудлагад дуудагдаж байгаадаа маш их баярлаж, өөрийгөө даруусгасан. Мөн Их Эзэний ажил хэрхэн урагшилж байгааг гэрчлэхдээ баяртай байна. Эгч нар Түүний хаант улсад ямархуу хүч болж болохыг би мэддэг бөгөөд амьдралын маань туршид тодорхой олон эмэгтэй намайг адисалж, халамжилсаар ирсэн. Ийм итгэлтэй эгч нартай хамт үйлчилж, тэдэнтэй хамтран ажиллах нь ямар их аз завшаан бэ! Би ашиггүй үйлчлэгч гэдгээ мэддэг ч энэ бол Түүний ажил, бүх зүйл Түүний гарт байгаа гэдгийг мэднэ.” Мэгүми Ямагүчи, Япон, Нагоя > 

Солонгос 

Kim-Park-Eunmi.jpgDownload Photo

Ким-Парк Юнми (박은미) (Солонгосын Гёнги гадасны Бундан тойрог). Ким-Парк эгч Солонгос дахь 3 зохицуулах зөвлөлийг мөн Сөүл цэргийн дүүргийг хариуцна.  

Ким-Парк эгч АНУ (тэнд 21 жил амьдарсан) болон Солонгост гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон заах өөр хэд хэдэн дуудлагад мөн Солонгосын эмэгтэйчүүдийн чуулганы зохион байгуулагч зэрэг дуудлагад тус тус үйлчилж байсан. Ким-Парк эгч нөхөр, хоёр хүүхэдтэй. Түүний охин саяхан БЯИС-ийг төгссөн бол хүү нь Нэгдсэн Улсад   солонгос хэлээр ярьдаг номлолд үйлчилж байна.  

<”Гишүүн нэг бүрд хайраа үзүүлж, тасралтгүй урамшуулдаг Сүмийн удирдагчидтай хамт үйлчлэх замаар энэ хожмын өдрүүдэд Их Эзэний мутар дахь зэмсэг болж байгаадаа би туйлын баяртай байна." Юнми Ким-Парк, Өмнөд Солонгос, Гёнги> 

Монгол 

Purevsuren-Sukhbaatar-2021.03.31.jpgDownload Photo

Сүхбаатарын Пүрэвсүрэн (Монголын Улаанбаатар Баруун гадасны Туул тойрог). Пүрэвсүрэн эгч Монголын зохицуулах зөвлөлийн нэгжүүдийг хариуцна

Пүрэвсүрэн эгч Бригам Янгийн Их Сургуулийг 2013 онд төгссөн. Тэрбээр Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-нд Санхүү, гадаад хэлцэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Пүрэвсүрэн эгч Болгар/Төв Евразийн номлолд үйлчилсэн бөгөөд Турк улсад үйлчлэхээр дуудагдсан анхны дөрвөн эмэгтэй номлогчдын нэгээр үйлчилж байх хугацаандаа Турк хэл сурсан. Тэрбээр Англи хэлээр чөлөөтэй ярьдаг мөн Орос, Япон хэл мэддэг. Бүсийн Байгууллага Хариуцсан Зөвлөхөөр дуудагдахын өмнө тэрбээр тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Улаанбаатар Баруун Гадас болон Улаанбаатар Зүүн Гадасны хамтарсан Номлогчийг бэлтгэх институтын багшийн дуудлагад үйлчилж байсан. Түүнчлэн Азийн бүсээс Монгол улсыг хариуцсан Гэр бүлийн түүхийн зөвлөхөөр дөрвөн жил орчим үйлчилсэн.

"Тэнгэрлэг Эцэг намайг бага байхаас маань адисалж, удирдан чиглүүлж ирсэн. Миний хувийн амьдралд болон ажил мэргэжилд маань надад сайнаар нөлөөлсөн хайрт ээждээ болон гайхалтай эмэгтэйчүүдэд би үргэлж талархаж явдаг. Эмэгтэйчүүд болон охид нийгэмд олон бэрхшээлтэй тулгардаг бөгөөд гэр бүл, найз нөхөд болон бусдын төлөө тэдний хийдэг зүйлсийг нь хүлээн зөвшөөрөх, үнэлэх, ойлгох шаардлагатай байдаг. Монголыг хариуцсан Бүсийн Байгууллага Хариуцсан Олон Улсын Зөвлөхийн хувьд би эгч нар, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдэд өөрийн биеэр үлгэр дууриалал үзүүлж, сүнслэгээр урам зориг өгч,  тэднийг хүчирхэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа бөгөөд орон нутгийн удирдагчидтай нэгэн зорилготойгоор үйлчлэх болно. Би эх орондоо Их Эзэний ажлыг урагшлуулж, гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэхийн төлөө Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл болон Хойд Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй мөр зэрэгцэн үйлчлэх болсондоо баяртай байна. Их Эзэн Монгол оронд болон дэлхийн бусад улс орнуудад амьдардаг хүмүүсийг хайрладаг нь ямар агуу адислал вэ!" (Сүхбаатарын Пүрэвсүрэн, Монгол, Улаанбаатар)

Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч ахлагч Такаши Вада “Сүүлийн хэдэн жилийн турш бид эмэгтэй удирдагчдадаа нэмэлт сургалт явуулах арга замыг идэвхтэй эрэлхийлсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа үйлчилж, зөвлөлдөх үед аврал, өргөмжлөлийн ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэдэг гэдгийг бид мэддэг. Бүсийн байгууллага хариуцсан зөвлөх гэсэн энэхүү шинэ дуудлага манай бүсийн удирдагч, гэгээнтнүүдийг адислах болно. Бид энэ гайхамшигтай эгч нартай хамтран ажиллаж, тэднээс суралцахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн хэллээ.  

Шинээр дуудагдсан эгч нар саяхан болсон, бүсийн байгууллага хариуцсан шинэ зөвлөхүүдэд зориулсан дэлхийн хэмжээний анхны уулзалтад нэгдэж, дэлхий дахинд Сүмийг хүчирхэгжүүлэх талаар ярилцав. Эдгээр 50 эмэгтэй удирдагч бүгд Ерөнхий чуулганы өмнө буюу 2021 оны 3-р сарын 31-ний лхагва гарагт эмэгтэй ерөнхий албан тушаалтнуудтай онлайнаар уулзсан юм. 

AOA-First-Meeting-March-2021.jpgDownload Photo

Бүсүүдийг газар нутгаар нь харуулав. 

  • Африкийн Төвийн бүс - Камерун, БНАКонго (Киншаса), БНАКонго (Лубумбаши), Этиоп, Кени/Танзани, Бүгд Найрамдах Конго, Уганда. 
  • Африкийн Өмнөд бүс - Мозамбик, Зимбабве, Өмнөд Африк 
  • Азийн Хойд бүс - Япон (2), Солонгос, Монгол 
  • Бразил - Сан-Паоло, Рио-де-Жанейро, Жоинвилл, Олинда 
  • Кариб - Пуэрто Рико, Энэтхэгийн баруун хэсэг/Ямайка, Хаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс 
  • Европ - Нордикийн орнууд (Дани), Герман, Португал/Испани, Франц/Итали, Зүүн/Зүүн өмнөд бүс нутгийн улсууд (Австри) болон Их Британи/Ирланд 
  • Мексик - Охака, Селая, Сьюдад Хуарэс 
  • Филиппин - Кагаян де Оро, Себу, Булакан 
  • Өмнөд Америкийн Баруун хойд бүс - Перу (3), Эквадор, Венесуэл, Колумби, Боливи 
  • Өмнөд Америкийн Өмнөд бүс - Аргентин (3), Чили (3), Парагвай, Уругвай 

“Эдгээр эгч нэрийг нь дуудах үед гараа даллаж, “Аргентинаас мэндчилж байна.” “Ганаас өглөөний мэнд хүргэе,” “Испаниас мэндчилж байна. Та нартаа хайртай шүү,” “Монголоос мэндчилж байна,” “Японоос мэндчилж байна,” “Филиппинд байгаа эгчээс нь мэнд хүргэж байна,” “Сайн уу? Барбадосоос мэндчилж байна” гэх зэргээр дэлхийн өнцөг булан бүрээс мэндчилсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан” хэмээн Бингам эгч хэлсэн юм.  

Сүмийн Халамжийн нийгэмлэг бол дэлхийн хамгийн эртний, хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллагуудын нэг. 

Кордон эгч хурлын талаар “Дэлхий даяарх энэхүү цугларалтад эгч нартай хамт оролцохоор АНУ-д байдаг гэрийнхээ ширээний ард сууж байхдаа би дэлгэцэн дээр харагдах  Японоос Йоханнесбург, Испаниас Сан-Паоло хүртэлх олон орны эгч нарын хайр гэрэлтсэн царайг хараад; Эмма Смит, Элиза Р.Снөү болон цөөн тооны үнэнч эгч нарын зохион байгуулсан Халамжийн нийгэмлэгийн анхны хурлын талаар эргэн дурссан. Бид ямар урт замыг туулаа вэ?” гэж хэлсэн юм.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.