Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөлөөс Ерөнхий чуулганд өөрчлөлт оруулахаа мэдэгдэв 

Бямба гаргийн оройн хуралдаан цаашид явагдахгүй; 2021оны 10-р сарын чуулганд биечлэн оролцох боломжгүй.

ConferenceCenterSunset.jpgDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлөөс дөрөв болон аравдугаар сар тутам зохион байгуулагддаг Сүмийн ерөнхий чуулганд өөрчлөлт оруулж, ирэх ерөнхий чуулганаас эхлэн хэрэгжүүлэхээ мэдэгдэв.  

Аравдугаар сарын ерөнхий чуулганаас эхлээд мөн цаашид ч бямба гаргийн оройн хуралдаан явагдахгүй. Өмнө нь бямба гаргийн оройн хуралдаан эмэгтэйчүүдэд (аравдугаар сард) болон санваартнуудад (дөрөвдүгээр сард) зориулан зохион байгуулагддаг байсан. Ерөнхий чуулганы бүх хэсэг одоо үзэж мөн сонсох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй болсон тул энэ өөрчлөлтийг хийж байгаа болно.  

2021 оны аравдугаар сарын ерөнхий чуулганы хувьд (аравдугаар сарын 2-3-нд болох) чуулганы хуралдаанууд Солт Лэйк Сити дэх Чуулганы төвийн хурлын танхимаас хүрнэ. Чуулганы төв олон нийтэд хаалттай хэвээр үргэлжилнэ. 

Ерөнхий чуулган бол Сүмийн гишүүдийн болон дэлхий даяарх найз нөхдийн хувьд улам өргөжиж буй техник технологиор дамжуулан амьд бошиглогчид болон төлөөлөгчдөөс Аврагч Есүс Христийн тухай захиасыг хүлээн авах боломж юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.