Мэдээ мэдээлэл

Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн ахмад үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж улам өргөжиж байна 

Энэ сарын эхээр дэлхийн өнцөг булан бүрд буй, зохистой хожмын үеийн гэгээнтнүүд ахмад үйлчлэлийн номлолд хамрагдах боломжтой боллоо

seniormissionaries.jpegDownload Photo

Тэргүүн Зөвлөлийн захидалд дэлхийн өнцөг булан бүрд буй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд ахмад үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж нээлттэй байгаа талаар дурдсан байна.  

Ахмад үйлчлэлийн номлолын томилгоо нь өмнө нь зөвхөн Америкийн Нэгдсэн Улс, Канадад болон бусад хэдэн бүсэд хамаатай байсан. Эдгээр номлогч гэртээ амьдрангаа хамгийн багадаа зургаан сарын турш, долоо хоногт наймаас 40 хүртэлх цаг үйлчилдэг. Тэд гүн гүнзгий сүнслэг ажил руу хөтөлдөг үйлчлэлд оролцдог. Тэд орон нутгийнхаа гадасны ерөнхийлөгчийн удирдлаган доор үйлчилдэг. 

Хэрвээ нөхцөл байдал нь бүрдсэн бол хожмын үеийн гэгээнтнүүдийг ахмад номлолд гэрээсээ хол үйлчлэхийг Тэргүүн Зөвлөл үргэлжлүүлэн урамшуулж байгаа билээ. Ахмад номлогчоор эсвэл ахмад үйлчлэлийн номлогчоор үйлчлэхийг сонирхож буй гишүүд SeniorMissionary.ChurchofJesusChrist.org. вэбсайтаар дамжуулан өргөдөл гаргах боломжтой. Сүмийн энэхүү вэбсайт нь англи хэл дээр байгаа бөгөөд тун удахгүй франц, испани, португал хэл дээр бэлэн болно. Энэ хуудас нь Сүмийн хэрэгцээг таны авьяас чадвар, сонирхол, боломжид нийцүүлэх болно. Үйлчлэлийн шинэ боломжууд вэбсайтад байнга нэмэгдэж байдаг. 

Тэргүүн Зөвлөл захидалдаа “Бид дэлхий даяар үйлчилж буй ахмад номлогчдын итгэлтэй үйлчлэлд болон Бурханы хаант улсыг барьж байгуулахад оруулдаг асар их хувь нэмэрт нь гүнээ талархаж байна” хэмээн онцолжээ. 

Сүмийн 20,000 гаруй ахмад үйлчлэлийн номлогч хүмүүсийг Бурханд ойртож, Түүний хайрыг олон арга замаар мэдрэхэд тусалдаг. Тэд номлолын оффис, бишопын агуулах, хангамжийн төв, гэр бүлийн түүхийн төв ба номын сан, бие даах чадварын хөтөлбөрүүд, BYU–Pathway, ажил олгох төвүүдэд болон бусад олон газарт дэмжин үйлчилдэг. Гэртээ болон гэрээсээ хол ахмад номлогчийн үйлчлэлд үйлчлэх боломжийн талаар Ерөнхий гарын авлагын 24-р бүлгийн сүүлийн шинэчлэл хэсэгт хуваалцсан байгаа.  

Одоогийн байдлаар мянга мянган ахмад үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломж нээлттэй байна. Жишээлбэл, 2021 оны 2-р сард ахмад үйлчлэлийн номлогчид Америкийн Нэгдсэн Улс, Канадад ёслолын бус ажил гүйцэтгэхээр Сүмийн ариун сүмүүдэд үйлчлэхээр томилогдон, дуудагдаж эхэлсэн. Тэд өмнө нь ариун сүмийн сайн дурын гишүүдийн гүйцэтгэж байсан үүргүүдийг орлох болно. 

Ахмад үйлчлэлийн номлолд үйлчлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Тэргүүн Зөвлөлөөс гаргасан энэхүү захидал ба хавсралтаас үзэх боломжтой.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.