Мэдээ мэдээлэл

Солонгосын Сөүл ариун сүм дахин нээгдэх тухай сүүлийн үеийн мэдээ 

Сүмийн удирдагчид ариун сүмийг үе шаттайгаар дахин нээж байгаад талархахын зэрэгцээ үүнд анхаарал болгоомжтой, сэрэмжтэй, мэргэн ухаанаар хандахыг онцлов.

seoul_korea_temple_lds.jpeg

2020 оны 5-р сараас эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ариун сүмүүдээ КОВИД-19 цар тахалтай холбоотой орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын хориг хязгаарлалтуудад үндэслэн, 5 шатлалаар анхаарал болгоомжтой, аюулгүй арга замаар дахин нээж байгаа билээ. Орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын хориг хязгаарлалтуудын дагуу ариун сүмийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх гол арга хэмжээнүүдийг, тухайлбал амны хаалт зүүх; нэг цаг хугацаанд цөөн тооны үйлчлүүлэгч, цөөн ажилтан ариун сүмд байх; ариун сүмийн ёслолын дараа ариутгал хийх; зай барих; суудлын тоо, зайг тохируулах; үүдэн дээр биеийн халуун шалгах зэрэг арга хэмжээнүүдийг бэлтгэсэн. 

2021 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн Солонгосын Сөүл ариун сүмд гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд хязгаарлагдмал үйл ажиллагаа бүхий 2-р шатлалаас 2Б шатлал руу шилжиж байна.  

1-р шатлал – цаг товлосны үндсэн дээр эхнэр, нөхрийн лацдан холбох ёслолууд нээлттэй явагдана. 

2-р шатлал – амьд хүмүүст зориулсан бүх ёслол хязгаарлагдмал байдлаар нээлттэй явагдана. 

2Б шатлал – амьд хүмүүст зориулсан бүх ёслол, нас барсан хувь хүмүүсийн төлөө гүйцэтгэх баптисм хязгаарлагдмал байдлаар нээлттэй явагдана.  

 
Солонгосын Сөүл ариун сүмд 10 хүртэлх тооны гишүүд төлөөлөн гүйцэтгэх баптисмд оролцохоор онлайнаар захиалга өгөх боломжтой боллоо. Захиалга өгөөгүй эсвэл ариун сүмийн хүчинтэй эрхийн бичиггүй ирсэн хүмүүсийг ариун сүмд оруулахгүй. Төлөөлөн гүйцэтгэх баптисмыг одоогийн байдлаар бямба гараг бүрийн 13 цагаас гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Ариун сүмээс ёслолуудад зориулсан картуудыг хэвлэхгүй ба ёслол гүйцэтгэж дууссаны дараа картыг эргүүлэн өгөхгүй.  

Амьд хүмүүст зориулсан хишиг хүртэх, лацдан холбох ёслолуудыг 10 хүртэлх хүн оролцуулан гүйцэтгэхээр болсон. Ариун сүм дэх лацдан холболтын дараа ариун сүмийн талбайд 50 хүртэлх тооны хүмүүс зураг авхуулах зорилгоор орж болно. Ариун сүмийн цэцэрлэг нээлттэй боловч өргөтгөлийн барилгууд, тухайлбал цайны газар, зочид байрлах байрууд хаалттай байна.  
 
Ариун сүмээс хувцас түрээслэх бол төлбөрийг зөвхөн картаар төлнө. Бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүй. Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг онлайнаар ChurchofJesusChrist.org хаягийг ашиглан захиална. Хэрэв та амьд хүмүүст зориулсан ёслол гүйцэтгэхээр захиалах бол эсвэл танд тусгайлан тусламж хэрэгтэй бол ариун сүмийн SEOUL-OFF@Churchofjesuschrist.org     э-мэйл хаягаар холбогдох юм уу 010-8727-7544 дугаар руу залгана уу.  

Нэмэлт эх сурвалж:  

Захиалга хэрхэн өгөхийг харуулсан видео бичлэг (солонгос хэлээр) 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.