Мэдээ мэдээлэл

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 2022 оны “Ирээд, Намайг дага” гарын авлагаар дамжуулан Хуучин Гэрээг судлах 3 арга замыг санал болгов

Энэ мэдээг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр энд нийтэлсэн бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно.

Сиднэй Вокэр,Church News


 

Бяцхан охин гэр бүлийнхэнтэйгээ судар уншиж байгаа нь. 2022 онд хожмын үеийн гэгээнтнүүд “Ирээд, Намайг дага” гарын авлагаар дамжуулан Хуучин Гэрээг судлах болно.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Нэгдүгээр сараас эхлэн дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд Адам, Енох, Ноа, Абрахам, Мосе нарын эрин үеийн талаар суралцангаа Хуучин Гэрээний олон мянган жилийн түүхийг судлах болно.

Тэд Бурханы гэрээт хүмүүсийн талаар болон Еховагийн ирэхийг хүсэн хүлээж байх үед нь Бурхан бошиглогчдодоо юу заасан тухай уншина.

Олон хүний хувьд Хуучин Гэрээг уншихад нарийн төвөгтэй, хэцүү үг хэллэгтэй санагдаж болох юм. Харин Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Марк Л.ПэйсИрээд, Намайг дага” гарын авлагын тусламжтайгаар хожмын үеийн гэгээнтнүүд ирэх жил Хуучин Гэрээнээс өмнөхөөсөө илүү их зүйлийг сурч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч Пэйс Church News-д өгсөн ярилцлагадаа “Миний хувьд болон хожмын үеийн олон гэгээнтний хувьд энэ нь Хуучин Гэрээнээс суралцах хамгийн сайхан жил байх болно.

Аврагч судруудын талаар хэрхэн зааж байсныг бодож үзвэл, Тэр Хуучин Гэрээний талаар зааж байсан. Нифай гуулин ялтаснуудыг авахдаа Хуучин Гэрээний түүхийг авсан. Энэ жил үүнийг уншина гэдэг нь бидний хувьд ямар гайхалтай адислал вэ!” гэж хэллээ.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл хожмын үеийн гэгээнтнүүдэд энэ жил Хуучин Гэрээнээс суралцахад нь туслахын тулд Христийг эрж хайх, түүхэн нөхцөл байдлыг ойлгох, хувь хувьдаа өөрт хамааралтай утга учрыг олж авах гэсэн гурван арга замаар үүнд хандахыг санал болгов.

1. Христийг эрж хайх

Эртний бошиглогчдын болон бусад хүний бичээсээр дамжуулан Хуучин Гэрээ нь Есүс Христийн тэнгэрлэг мөн чанарыг төдийгүй Түүний сайн мэдээг гэрчилдэг.

Ерөнхийлөгч Пэйс: 2022 онд Хуучин Гэрээг уншихыг тэсэн ядан хүлээж буй хожмын үеийн гэгээнтнүүдэд би унших явцдаа Есүс Христийн бэлгэдэл, сургаал, уриаг хайж ол гэсэн урилгыг өгмөөр байна. Бошиглогчид Христийн талаар зааж, гэрээт хүмүүс бошиглогчдыг дагаснаар адислагдаж байсан” гэж хэлэв.

“2022 онд Хуучин Гэрээг уншихыг тэсэн ядан хүлээж буй хожмын үеийн гэгээнтнүүдэд би унших явцдаа Есүс Христийн бэлгэдэл, сургаал, уриаг хайж ол гэсэн урилгыг өгмөөр байна.” —Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Марк Л.Пэйс

Тэрээр цааш нь “Хуучин Гэрээнд хадгалагдан үлдсэн бошиглогчдын сургаал нь тэдгээрийг уншиж, тунгаан боддог бүх хүнийг хүчирхэгжүүлж чадна. Ариун Сүнс бидэнд гэрчилж, зүрх сэтгэлийг маань өөрчилж, биднийг хөрвүүлэх бөгөөд ирэх жил бидэнд гайхалтай адислал авчрах болно” гэж хэлсэн юм.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх Милтон Камарго ахын хувьд Хуучин Гэрээ бол Бурхан эхлэлээс хойш хүүхдүүдтэйгээ харилцаж байсны гэрч юм.

Камарго ах “Хэрэв Тэр Мосе, Абрахам, Адам болон бусад бүх хүнтэй ярьж байсан юм бол өнөөдөр бидэнтэй бас ярьж чадна. Тэр надтай, бидний өнөөгийн бошиглогчтой ярьж чадна. Тиймээс миний хувьд Хуучин Гэрээ нь Бурхан хувиршгүй гэдгийг, Тэрээр Өөрийн тааллыг хүүхдүүддээ илчилж байсан төдийгүй өнөөдөр ч илчилсээр байгаа гэдгийг гэрчилдэг” гэж хэлэв.

A picture containing text    Description automatically generated

Мосе ба хавтангууд. 2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Эртний израилчууд гэрээт хүмүүс байсан бөгөөд “өнөөгийн гэрээт хүмүүс бол бид юм. Бид Их Эзэнийг болон дэлхий дээрх Бурханы бошиглогчийг дагах сонголтыг хийх үү үгүй юу гэдэг нь юу юунаас илүү чухал” гэж тэр тайлбарлав.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Ян Э.Ньюман ах Хуучин Гэрээ нь нарийн ээдрээтэй тул үүнийг судлахаас бага зэрэг эмээдэг байснаа хүлээн зөвшөөрөөд,Гэхдээ бид үгсийг уншаад, айж эмээхийн оронд Их Эзэний үнэнийг мэдэхийг хүсэн хүлээх юм бол Тэрээр биднийг удирдан чиглүүлдэг гэдгийг би олж мэдсэн. Мөн бид Хуучин Гэрээний бичээсээс Аврагчийг ойлгож, олж харахыг эрэлхийлэх юм бол энэ нь агуу адислал байх болно” гэж хэллээ.

Хуучин Гэрээ болон бусад судраас Их Эзэний мутар хүүхдүүдийнх нь амьдралд хэрхэн оролцож байгаа загварыг бид олж хардаг. Би эртний Израилын тухай бодохдоо, Тэр тэдэнтэй хэрхэн ажиллаж байсныг ойлгохыг хичээдэг. Харин дараа нь Түүнийг өнөөдөр бидэнтэй хэрхэн ажилладаг талаар бодоход яг ижилхэн байдаг ба Тэр өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээгэж Ньюман ах хэлсэн юм.

2. Түүхэн нөхцөл байдлыг ойлгох

Хуучин Гэрээний “Ирээд, Намайг дага: Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад “Санах зүйлс” гэсэн шинэ хэсгийг нэмсэн. Энэ хэсэгт сургалтын явцад туслах түүхэн нөхцөл байдлын тухай мэдээлэл болон тухайн сэдэвтэй холбоотой тусламжийг өгнө. Энэхүү сэдвүүдэд Абрахамын гэрээ, Израилын угсаа, Асар, Хуучин Гэрээний шүлэг, яруу найргууд багтана.

Ерөнхийлөгч Пэйс “Энэхүү нэг юм уу хоёр хуудас мэдээлэл нь бусад судрын номыг мэдэхгүй бидний нэг адил, Хуучин Гэрээг төдийлөн сайн мэддэггүй уншигчдад Хуучин Гэрээний талаар ойлголт, мэдлэг өгөх зорилготой. Энэ бол 2022 оны Ирээд, Намайг дага гарын авлагад орсон цоо шинэ зүйл бөгөөд бидний хувьд жинхэнэ адислал болно гэдэгт би итгэж байна.

Өмнөх 3 жилээс ялгаатай нь, Хуучин Гэрээний Ирээд, Намайг дага гарын авлага нь бүлэг бүрийг уншихын оронд Хуучин Гэрээний хамгийн чухал бүлэг, түүхүүдийг уншиж, судлах зөвлөмжийг өгдөг. Номыг бүхэлд нь уншихыг хүссэн хүмүүс уншиж болно” хэмээсэн юм.

A picture containing text    Description automatically generated

Хүүхдэд зориулсан “Хуучин Гэрээний түүхүүд” номын хавтас. Энэ номыг 2022 оны “Ирээд, Намайг дага” зориулан шинэчилсэн. 2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

“Хуучин Гэрээний энэхүү гарын авлагыг унших, судлах, давтан унших, тунгаан бодох мөн долоо хоногийн унших даалгавартаа дарагдахгүй байх боломжийг олгох үүднээс арай багасгасан, гүйцэтгэж болохуйц хэсгүүдэд хуваасангэж ерөнхийлөгч Пэйс онцоллоо.

Ньюман ах “Бид ‘Ирээд, Намайг дага’ гарын авлагад байгаа зүйлсийг зүгээр нэг уншаад өнгөрөх биш, судруудад өөрсдийгөө бүрэн автуулахад анхаарах хэрэгтэй. Ийн үйлдвэл Сүнс тэдэнд зааж, аян замынх нь туршид удирдан чиглүүлнэ гэдгийг би амлаж байна” гэж нэмж хэлэв.

Хүүхдүүдэд зориулсан “Хуучин Гэрээний түүхүүдшинэчлэгдсэн бөгөөд үүнийг Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс авч үзэж болно. Түүнчлэн эдгээр түүхийн видеог онлайнаар үзэх боломжтой.

3. Өөрийн гэсэн ‘эрдэнэсийг’ олж авах

Саяхан Рут, Наоми хоёрын түүхийг уншиж байхад, энэ нь Хуучин Гэрээний түүхүүд бидний амьдралд өнөөдөр ч хамаатай болохыг Камаро ахад сануулжээ.

“Нөгөө бэр нь яваагүй атал яагаад Рут хамт явахаар шийдсэн бэ?” гэж Камарго ах асуугаад, “Бид түүний хариултыг мэднэ. Тэр: Таны суух газарт би ч сууна. Таны Бурхан миний Бурхан гэж хэлсэн билээ. Энэ хариулт үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэр Израилын жинхэнэ Бурханд хөрвөгдсөн байв. … Израилын жинхэнэ Бурханыг дагасан түүний үлгэр жишээ сорилт бэрхшээлээ даван гарахад нь түүнд тусалсан гэдгийг хожим нь уг түүх харуулсан” гэж хэллээ.

Камарго ах Хуучин Гэрээний олон түүхийг уншиж, илүү гүн гүнзгий утга агуулгыг олж нээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа дурдаад, “Гишүүд ч үүнийг хийнэ гэж би найдаж байна. Тэд Хуучин Гэрээ номыг уншаад, ‘Хөөх, энэ нь өнөөгийн миний нөхцөл байдалд яг тохирч байнагэж олж харна. Мөн тэдний итгэл бэхжиж, өсөж хөгжих болно” гэв.

Ерөнхийлөгч Пэйсийн амьдралд Эхлэл 18:14 дэх “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн эшлэл гүн гүнзгий утга агуулгатай. Энэ нь Абрахам, Сара хоёрт өндөр насандаа хүүхэдтэй болно гэж амлахдаа хэлсэн Их Эзэний үг юм.

“Залуу эрэгтэй байхдаа болон номлогч байхдаа мөн гэрлэж, гэр бүл болж, амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлагаасаа харахад [би] сорилт бэрхшээл бидний салшгүй нэгэн хэсэг гэдгийг мэдсэн. Бэрхшээл бидэнтэй зэрэгцэн оршдог бөгөөд... Их Эзэнд юу ч хүнд хэцүү байдаггүйг би ойлгосон. Иймэрхүү судрын жижиг эрдэнэс Хуучин Гэрээнд олон байдаг бөгөөд бид ирэх жил үүнийг хянуур, анхааралтай унших юм бол бидэнд агуу адислал ирэх болно” гэж ерөнхийлөгч Пэйс хэлэв.

A group of men in suits    Description automatically generated with medium confidence

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл. Зүүн гар талаас: 1-р зөвлөх Милтон Камарго, ерөнхийлөгч Марк Л.Пэйс, 2-р зөвлөх Ян И.Ньюман нар. 2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Ирэх жил Хуучин Гэрээг судлахаар бэлдэхдээ, “хуучин найзуудтайгаа цагийг өнгөрөөх болсондоо” баяртай байгаагаа ерөнхийлөгч Пэйс илэрхийлээд, Ирэх жилийн Хуучин Гэрээнээс суралцах хөтөлбөр маань амьдралынхаа туршид үзэж байсан хамгийн сайхан хөтөлбөр байх болно. Хуучин найзуудтайгаа өнгөрүүлэх цаг хугацаа маань амттай, баясгалантай байх болно. Би үүнийг үнэхээр тэсэн ядан хүлээж байна” гэв.

Copyright 2021 Deseret News Publishing Company

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.