Мэдээ мэдээлэл

Ахмадууддаа дулаан хөнжил хийж өгөх аян эхлэв

 

ЕХХҮГС-ийн УБ Баруун болон УБ Зүүн гадасны ХНБ-ийн санаачлагаар "Ахмадууддаа хайраа үзүүлье" уриан доор дулаан хөнжил хийж тараах төсөл эхэллээ. Уг хөнжлийг оёдол оруулахгүй хийх бөгөөд энэ нь дулаан, зөөлөн материалтай учир ахмадуудад хучих, нөмрөхөд нь нэн тохиромжтой байх юм. 

Уг төслийг эхлүүлэхэд нэн түрүүнд Сүмийн 18-30 насны институтийн ангийн Залуу насанд хүрэгчид оролцсон бөгөөд тэд бүх бэлтгэл ажлыг нь хийж гүйцэтгэлээ. Ингэхийн тулд тэд хөнжлийн материалуудыг хэмжээгээр нь тайрч бэлдсэн ба тараахад зохиулан эвхэж тавьсан юм. Дараа нь Халамжийн бүлгийн эгч нар ирж хэрхэн хөнжлөө сүлжих талаар зааварчилгааны видео хийж Сүмийн фэйсбүк хуудсан дээр тавьсан ба гишүүд үзэж нэгэн загвараар хөнжлүүдээ хийх юм.

Төсөлд Сүмийн бүх насны ангилалынхан оролцож байгаа бөгөөд хүүхдийн бүлгийнхэн хүртэл зураг зуран хөнжил дотор хийн очих эздэд нь зүрх сэтгэлийнхээ бэлэгийг барих юм. Энэхүү төсөл нь Дезерет ОУЭБ-ын дэмжлэгтэйгээр явагдаж байна. Сайн үйлд нэгдэцгээе!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.