Удирдагчийн намтар

Жэралд Коссэй 

Ахлагч Жэралд Коссэй 2025 оны 11-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан.

MNG-Causse1.jpegDownload Photo

Ахлагч Жэралд Коссэй 2025 оны 11-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан. Тэрээр төлөөлөгчөөр дуудагдах үедээ Тэргүүлэх бишопоор үйлчилж байв. Тэр өмнө нь Тэргүүлэх бишопын зөвлөл болон Европын Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд тус тус үйлчилж байсан. 

Мөн ахлагч Коссэй гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, бүсийн далаар үйлчилж байв. Тэр 1987 онд ESSEC бизнесийн сургуульд бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр хүнсний салбарт тэр дундаа супермаркетийн сүлжээ болон хүнсний түгээлтийн компаниудад ажиллаж байв.  Тэрээр 2008 онд Далын Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ Францын хүнсний түгээлтийн компани болох Помонад ерөнхий менежерээр ажиллаж байжээ.  

Ахлагч Жэралд Коссэй 1963 оны 5-р сарын 20-нд Францын Бордод төрсөн. Тэрээр 1986 оны 8-р сард Валэри Люсиенн Бабинтай гэрлэсэн бөгөөд одоо тэд 5 хүүхдийн эцэг эх юм.