Мэдээ мэдээлэл

Ариун нандин газрууд болон түүхэн баримт бичгийг хариуцах, өмчлөх эрхийг Есүс Христийн Сүмд шилжүүлэв 

Худалдсан эд зүйлсэд Көртландын ариун сүм, Наувугийн түүхэн барилгууд болон Библийн Иосеф Смитийн орчуулгын гар бичмэлүүд ордог.

Христийн нийгэмлэг болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан хамтарсан мэдэгдэл.

Түгээмэл асуудаг асуултууд болон Хавсралт-ыг гаргав.  how Caption

cropped-CJC_CC-Lockup-(002).jpgDownload Photo

Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 5-ны мягмар гарагт Көртландын ариун сүм, Наувугийн хэд хэдэн түүхэн барилга, олон төрлийн гар бичмэл болон олдворыг хариуцах, өмчлөх эрхийг Христийн нийгэмлэгийн зүгээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд зөвшилцсөн хэмжээний дагуу албан ёсоор шилжүүллээ.  Бид энэ түүхэн газрууд болон эд зүйлсэд нэгдмэл байдлаар, хүндэтгэлтэй хандаж, хойч үеийнхнийхээ төлөө хадгалан хамгаалахыг зорьдог.  

Энэ түүхэн гэрээнд хүргэсэн яриа хэлцлүүд 2021 оны 6-р сард эхэлсэн. “Ийн хөрөнгөө солилцох нь манай сүмийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм” гэж Христийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Стэфэн М.Вийзи хэлсэн. “Өсөж буй хандивын санхүүжилтээр дамжуулан Христийн нийгэмлэг нь Миссуригийн Индепенденс дэх манай ариун сүмийн бурханлаг алсын хараа бүхий зорилгуудыг үргэлжлүүлэн гүйцэлдүүлж, манай дэлхий дахины эрхэм зорилгуудыг гүйцэлдүүлэх илүү их боломжтой болох юм.  

“Бид эдгээр ариун нандин газар, баримт бичиг, олдворыг харж хандах үүрэгтээ гүнээ талархаж байна” хэмээн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэллээ. “Бид Христийн нийгэмлэгийн нөхдөдөө эдгээр түүхэн хөрөнгийг хадгалж хамгаалахын тулд өдий хүртэл ихээхэн анхаарал тавьж мөн хамтран ажиллаж буй явдалд талархаж байна.  Бид ч мөн адил зүйлсийг хийхээр зорьдог.” 

Көртландын ариун сүм түүхэн барилга хэвээр үлдэнэ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2024 оны 3-р сарын 25-нд олон нийтийн аялалд зориулж үнэ төлбөргүйгээр дахин нээлт хийхээр төлөвлөж байна.  Үүнтэй адил Науву дахь Смитийн гэр бүлийн эдлэн газар, Харш өргөө, Улаан тоосгон дэлгүүр зэрэг нь 2024 оны 3-р сарын 25-нд дахин нээлт хийх ба жилийн турш олон нийтэд үнэ төлбөргүй болох юм. Гүйлгээ, хөрөнгө болон бусад зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл agreement will be forthcoming хэсэгт багтсан болно.  

Энэ түүхэн шилжүүлэг нь шашин, соёлын өвийг хадгалж хамгаалах мөн дэлхий дахинд өсөж хөгжих, үйлчлэх гэсэн тус тусынхаа боломжуудыг дэмжих гэсэн бидний олон жилийн хүчин чармайлтыг онцолж байна. 

Христийн нийгэмлэг нь бие биетэйгээ болон Бурхантай жинхэнэ харилцааг дэмжих зорилго бүхий олон улсын шашны нийгэмлэг юм.  Энэ нь газар дэлхийд Христийн амар амгаланг дахин сэргээх, хүн төрөлхтний үнэ цэнийг бууруулж буй шударга бус тогтолцоог эсэргүүцэхийг хичээдэг.  Христийн нийгэмлэг нь хүн бүрийн бодит үнэ цэнийг батлан харуулж, нэгэн хэсэг байх, хайрлагдах, үнэ цэнээ мэдрэх, сүнслэгээр өсөж хөгжих мөн бусдын амьдрал болон нийгмийг өөрчилж чадах зорилгыг олж болохуйц газраар хангадаг. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх дэлхий дахиныг хамарсан итгэл нь Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёр өнөө үед амьд бошиглогчийг дахин дуудсан бөгөөд гэр бүл болон хувь хүмүүсийг баяр баяслаар адислахын тулд санваарын эрх мэдэл хийгээд гэрээнүүдийг сэргээсэн хэмээн заадаг. Гишүүд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцахыг эрэлхийлж, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилж мөн гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхийг эрэлхийлдэг. Тэд Мормоны Ном болон Библийг ариун судар гэж үздэг. 

Көртландын ариун сүм бол хожмын үед гэгээнтнүүдийн барьсан хамгийн анхны ариун сүм юм.2024 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. 

Нэмэлт эх сурвалж 

Түгээмэл асуудаг асуултууд нь ариун нандин газар, түүхэн баримт бичгүүдийг шилжүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгдөг 

Ариун нандин газрууд болон түүхэн баримт бичгийг хариуцах, өмчлөх эрхийг Есүс Христийн сүмд шилжүүлсэн тухай хамтарсан мэдэгдэл 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.