Мэдээ мэдээлэл

Гал тогооны тоног төхөөрөмж хандивлалаа

Дарь-Эх Нэгдсэн эмнэлэг нь ажилтан албан хаагчид, хэвтэн эмчлүүлж байгаа иргэддээ эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлэхийг зорьдог

"Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн байгууллагын (ОУЭБ) хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн төслүүдийн нэн тэргүүнд эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх төсөл багтдаг бөгөөд энэ удаад Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Дарь-Эх Нэгдсэн Эмнэлэгт гал тогооны тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Дэзэрэт ОУЭБ нь дэлхий даяар 180 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг сайн үйлсийн төлөөх байгууллага бөгөөд Монгол улсад 1992 оноос хойш хүмүүнлэгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байгаа билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.