Мэдээ мэдээлэл

Өвөлжилт хүндэрч гамшгийн түвшинд хүрсэнтэй холбоотой хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүллээ

Энэ жил ихэнх нутгаар зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) хүмүүнлэгийн ажлын хүрээнд 14 аймаг, 2 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар болон онцгой комисстой хамтарч зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Тодруулбал цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа Сүхбаатар, Дорноговь, Завхан, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Орхон, Хэнтий, Дархан-Уул, Ховд аймгууд мөн нийслэлийн Багануур болон Сонгинохайрхан дүүргүүдийн малчин өрхүүдэд нийт 1500 ш ширхэг хүнс, ахуй, эрүүл мэнд болон дархлаа дэмжих багц, мөн зарим орон нутгуудын онцгой комисст бензиний тусламж үзүүллээ.

Одоогийн байдлаар 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байгаагаас малаа 100 хувь алдсан 342 малчин өрх, 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хувийг алдсан бол улсын хэмжээнд нийт 4.7 сая мал хорогдоод байгаа талаар харамсалтай тоо баримт гарсан байна.

Бусдад хэрэгцээ шаардлагатай үед нь тусалж, нинжин сэтгэл, ач буянтай байхад гишүүдээ уриалдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад 31 жил болж байгаа бөгөөд нийгэмд хандсан сайн үйлс болон хүмүүнлэгийн төслүүдээрээ дамжуулан хүмүүст илүү их баяр баясгалан, энэрэл хайр бэлэглэхийг чухалчилдаг билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.