Мэдээ мэдээлэл

Бүс нутгийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ жил Мормоны Номонд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг ашиглаж байна

Хүндэт ах эгч нар аа,

Шинэ оны мэнд хүргэе! Та бүхэнд хайр, халуун дулаан мэнд дэвшүүлье. Азийн хойд бүсээр айлчлах үедээ бид та бүгдтэй хамт бишрэн шүтэх нь завшаантай хэрэг байлаа. Энэ шинэ жил та бүхэн Аврагчийг дагахыг эрмэлзэн, Ариун Сүнсний арвин их нөлөөг таньж, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй илүү ойртох үедээ илүү их аз жаргалыг мэдрэх болтугай хэмээн бид залбирч байна.

Өнгөрсөн жилийг дурсахад, бид цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахдаа гайхалтай адислалуудыг харсан болсон билээ. Японы Окинава ариун сүмийг онцгойлон адисалснаар тэнд буй гэгээнтнүүд Окинавагаас өөр тийш явалгүйгээр ариун сүмийн ёслолд оролцох боломжтой болсон нь агуу адислал юм. Манай бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 ариун сүм дээр нэмэгдэн Солонгосын Бусан, Японы Осака, Монголын Улаанбаатар гэх 3 шинэ ариун сүм зарлагдсанд бид үнэхээр баяртай байна. Түүнчлэн бид энэ жил олон газар ӨҮБББТ болон ГБЗ-ын чуулгануудыг зохион байгуулж, ирэх

Area-Presidency-3b.jpg

саруудад илүү олон бүрэн цагийн номлогчдыг угтан авахаар зэхэж байна.

2024 оны Ирээд, Намайг дага хичээлийн хөтөлбөрөөр бид гэртээ болон сүм дээр Мормоны Номыг судлахад анхаарлаа төвлөрүүлэх болсонд бид ихэд баяртай байна. Сайн мэдээнээс суралцах бүхий л зорилго нь хөрвөлтөө гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болох явдал юм.i Мормоны Номон дээрх Аврагчийн сургаалыг уншиж, энэ талаар залбирч мөн тэдгээрийн дагуу амьдарснаар та өөрийн амьдралд Аврагчийн өөрчлөх хүчийг гарцаагүй мэдрэх болно.ii Та энэхүү хүчийг мөн үүний үр нөлөөг хайртай хүмүүстэйгээ хуваалцах урам зоригийг авна гэж бид найдаж байна.

Энэ жил Мормоны Номонд төвлөрөх сайхан завшааныг ашиглан Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зүгээс бид та бүхнийг өөрсдийн сэтгэгдэл болон туршлагуудаа хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг хүсэж байна. Таныг тайвшруулсан шүлгүүдийг эсвээс хувийн асуултууд буюу бодгалийн асуултуудад хариулт олж авч, ойлгосон зүйлээ хуваалцах зэргээр эдгээр шүлгийг уншиж, тэдэнтэй ярилцах цаг гаргана уу.iii Аврагч болон Түүний хайрын талаар гэрчлэлээ хуваалцаж, Түүнийг хэрхэн олж мэдсэнээ ярьж, Мормоны Номын сургаалууд таны амьдралтай хэрхэн холбогдож буйг тайлбарлаарай.iv Ингэснээр та Ариун Сүнсээр хөтлөгдөн, Мормоны Ном бол “хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж” гэдгийг ойлгох болно хэмээн бид амлаж байна.v

Иосеф Смит ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой хэмээн мэдэгдэж Мормоны номыг энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь хэмээн тунхагласан.vi Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг тодотгон Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй. . . . Би Мормоны Номын тухай бодох үедээ хүч гэдэг үгийн талаар боддог. Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий хэмээн онцолсон юм.vii

Мормоны Ном нь Аврагч, Есүс Христийн сургаалыг агуулдаг. Та бүхэн баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авахдаа хийсэн гэрээнүүдээ сахихаар чин сэтгэлээсээ хичээвэл Христийн үгс та нарт “та нарын хийвэл зохих бүх зүйлийг” хэлэх болно хэмээх хүчирхэг амлалтыг Их Эзэн өгсөн.viii Мормоны Номтой амьдралыг туулах үед Ариун Сүнс таныг хөтөлж ерөнхийлөгч Нэлсон саяхан биднийг урамшуулж хэлсэн үгийн адилаар “Селестиел ухаанаар бодоход” мөн тэнгэрлэг гэртээ эргэн очих аян замдаа өнөөдөр аз жаргалыг олоход туслах болно.ix

2023 онд “Миний сайн мэдээг номло” номын хоёр дахь хэвлэл Япон, Солонгос, Монгол хэлээр орчуулагдан дижитал хэлбэрээр дэлхий даяар тараагдсан ба удахгүй хэвлэмэл хэлбэрээр гарна. Энэхүү шинэ хэвлэл гишүүн бүр номлогч гэдэгт илүү төвлөрсөн байсан нь илт байв. Ерөнхийлөгч Өүкс таныг “сэргээгдсэн сайн мэдээг заахдаа эхлээд үүнийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж, дараа нь зааж байгаа хүмүүстэйгээ хуваалцах замаар Мормоны Номын хүчийг өөрсдийн нэгэн хэсэг болгосон байх”-ыг хүссэн.x Тиймээс та бүхэн Нифайн нэгдүгээр номоос эхлэн, Нифай болон түүний гэр бүлийн амлагдсан нутаг руу хийсэн аяллын талаар эргэцүүлэн бодох үедээ тэдний аяллыг өөрийнхтэйгөө адилтган энэ нь танд “эрдэм болон тус” байж болохын тулд тэдний сурсан зүйлсийг өөрийн амьдралд хэрэгжүүлээрэй.xi Лихай зүүдэндээxii Бурханы хайрыг гэр бүлийнхэндээ хуваалцсаны адилаар та ч мөн Бурханы бялхам хайрыг мэдэрч мөн үүнийг хайртай хүмүүстэйгээ хуваалцах болтугай. Тэд таны ярьсан “үгсийг туршин” мөн “нөлөөлөх хүчийг сорих” үед та тэдний өсөн нэмэгдэх итгэлийн гэрч болж, энэ нь “агуу эрхэм чухал” гэдгийг мэдсэндээ тэд үүрд талархалтай байх болно.xiii

Төгсгөлд нь бид Рассэлл М.Нэлсон ерөнхийлөгчийн Мормоны Номын талаар хэлсэн хүчирхэг амлалтыг давтъя:

Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая. Та нар өдөр болгон Мормоны Номонд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.”xiv

Бид та нарт хайртай. 2024 онд та бүгдийн цуглаануудад айлчлах үедээ мөн ариун сүмүүдэд бид та нартай уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэн талархсан,

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.