Мэдээ мэдээлэл

Христийн мэндэлсний баярын НАЙРАЛ ДУУНЫ тоглолт болов

Энэхүү тоглолт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монгол Улсад байгуулагдсаны 30 жилийн ойн бас нэгэн гайхалтай үйл ажиллагаа болсноороо онцлог боллоо.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Христийн мэндэлсний баярын НАЙРАЛ ДУУНЫ тоглолтыг жил бүр өөр өөр онцлогтойгоор олон нийтийн хүртээл болгодог бөгөөд энэ жилийн тоглолт маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монгол Улсад байгуулагдсаны 30 жилийн ойн бас нэгэн гайхалтай үйл ажиллагаа болсноороо онцлог боллоо.

Найрал дууны тоглолт 30 жилийн ойн үйл ажиллагаануудын нэг байгаад зогсохгүй #Дэлхийггэрэлтүүлцгээе аяны хүрээнд гишүүдийг өөрсдийн гэрлээ бусдад хуваалцах боломжийг олгосон тоглолт болсон бөгөөд 2023 оны 12 сарын 23-ний өдөр Улаанбаатар Баруун Гадасны байранд болж өндөрлөлөө.

Улаанбаатар Баруун болон Улаанбаатар Зүүн гадасны Найрал дуунд олон жил дуулж байгаа туршлагатай гишүүдээс гадна анх удаа дуулж байгаа гишүүд ч олон байсан билээ. Энэ удаагийн найрал дууны тоглолтын найруулагч Төрнблом ах, удирдаач Өнөржаргал эгч, төгөлдөр хуурч Давид Намгүр ах, зохион байгуулагч Цэвэлмаа эгч нар ажилласан бөгөөд тэдний хичээл зүтгэлээр найрал дуучид маань Дээрээс элч нар, Холын нутаг Иудэйн хээр талд, Come Lord Jesus, Итгэлтэй хүмүүсээ ирцгээ, Их ивээл хүртсэн учир би бас ивээнэ, Хүн зон баярла зэрэг дууллуудыг гайхалтай дуулж хүн бүрд баяр баяслыг мэдрүүллээ.

Үүн дээр авьяас бэлгийн хур буулган Басбийн гэр бүл, Намгүр ах дүүс, Хиймэйр ах, хөгжмийн дөрвөл, Вэлс эгч нар Mary’s Lullaby, What Child Is This? Christmas Medley and Montage, Mary, Did You Know? O Holy Night, Guard Him, Joseph, and I know That My Redeemer Liveth дуунуудыг гайхалтайгаар хөгжимдөж, дууллаа.

Мөн дараах өдөр нь найрал дуучид Шангри Ла их дэлгүүр, Сэнтрал Тауэр, болон Монгол телевизийн өглөө хөтөлбөрт урилгаар оролцон өөрсдийн уран бүтээлээр дамжуулан Христийн Хайрыг бүрэн цацруулж Түүний мэндэлсний баярыг чимэв. Эдгээр өдрүүдэд хэдийгээр хүйтэн, гулгаатай байсан ч зорьж ирэн Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг бүрэн мэдрэн тайтгарлаа хэмээн өгүүлэх олон үзэгчдээс гадна, анх удаа хоор дуунд дуулж үзэхээсээ илүү ихээр Ариун сүнсийг мэдэрч өөрийн гэрлийг бусадтай хуваалцсан сэтгэгдлээ хоорын шинэхэн гишүүн маань хуваалцаж Дэлхийг Гэрэлтүүллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.