Мэдээ мэдээлэл

Багануур салбарын цуглааны шинэ байрыг онцгойлон адисаллаа

2024 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр буюу өнгөрсөн Ням гарагт Улаанбаатар зүүн гадасны Багануур салбарын цуглааны цоо шинэ байрыг онцгойлон адислах ёслол боллоо. Ариун ёслолын дараа үргэлжлэн болсон уг онцгойлон адислах ёслолд нийт 80 орчим гишүүд оролцсон бөгөөд бүсийн дал Ахлагч Свастром ах тэргүүлж, Улаанбаатар зүүн гадасны ерөнхийлөгч Н.Адьяаболд хөтлөн явууллаа.


Нээлтийн үйл ажиллагаа явагдсаны дараа салбарын ерөнхийлөгч Энхзул үг хэлсэн бөгөөд тэрээр анх удаа сүмийн байр онцгойлон адислах ёслолд оролцож байгаа гэдгээ дурдаад сүмийн байртай болж байгаа нь маш олон хүмүүсийг адисална хэмээн найдаж буйгаа мөн хуваалцав. Ерөнхийлөгч Энхзул, “Олон хүмүүст асуудлууд байдгаас тэдгээр хүмүүс хүнд ачаа үүрч явдаг. Тэр их хүнд ачаа дарамтаас салахад энэ сүм тэдэнд туслах болно” хэмээн хэлсэн юм.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo


Гадасны ерөнхийлөгч Н.Адьяаболд сүмд анх ирж байсан үеийн дурсамжаа хуваалцахдаа, сүм өөрийн цуглааны байргүй, маш хүйтэн агуулах түрээсэлж ариун ёслолын цуглаанаа явуулдаг байсан. Харин 30 жилийн дараа ийм сайхан цуглааны байр онцгойлон адислагдаж байгаа нь гайхамшиг юм. Би тэр үед өнөөдрийнх шиг ийм олон сайхан байртай болно гэж төсөөлөө ч үгүй хэмээн нэмж хэлэв. Энэ бол итгэлээ хөгжүүлэх өргөө байх ёстой талаар тэрээр уриаллаа.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo


Далын ахлагч Свастром dedication гэдэг нь онцгойлон адислах гэдгээс гадна энэ цуглааны байрыг онцгойлон ашиглана гэсэн утгыг илэрхийлж байгааг тайлбарлалаа. Энэ онцгойлон адислалын дараа энэхүү барилга Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглааны байр болохыг дурдаад “Энэ барилга шүтэн бишрэлийн, суралцахын, амар тайвны, ариун нандин ёслолуудын өргөө байх болтугай. Багануурын ард иргэд, таны сүмийн гишүүд болон номлогч нарын сайн үйлсийг харах үед гэрэл тань тэдний өмнө гэрэлтэх болтугай.” хэмээн адислалдаа хэлсэн билээ.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo


Ийнхүү Багануур салбарын итгэлтэй гишүүдийн олон жилийн үйлчлэл, залбирлын хариулт болж уг цуглааны байр онцгойлон адислагдаж байна. Ингэснээр Монгол улсад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгуулагдсаны 30 жилийн хугацаанд 16 дахь байр онцгойлон адислагдаж байгаа нь энэ билээ.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.