Мэдээ мэдээлэл

Сүмийн сэтгүүлүүдийг дэлхий даяар үнэ төлбөргүй захиалдаг боллоо 

Дэлхийн ихэнх газарт байгаа аль ч айл өрх олон улсад хэвлэгддэг ‘Лиахона,’ ‘Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө’ мөн ‘Найз’ сэтгүүлүүдийг захиалах боломжтой.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд зориулан хэвлэгддэг гурван сэтгүүлийг дэлхийн ихэнх газарт 50 хэлээр үнэ төлбөргүй захиалах боломжийг олгож байна.

Сүм 2023 оны наймдугаар сард танилцуулсан энэхүү боломж дэлхий даяар хэрэгжсээр байна. Одоо Сүмийн аккаунттай (Үүнд Сүмийн гишүүнчлэлтэй байх шаардлагагүй) хэн ч гэсэн “Лиахона” (насанд хүрэгчдэд), “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” (12-оос 18 насны өсвөр үеийнхэнд) мөн “Найз” (хүүхдүүдэд) сэтгүүлүүдийг үнэ төлбөргүйгээр захиалах боломжтой болсон.

Сэтгүүлүүдийг хэрхэн захиалах вэ

Magazines-at-no-costDownload Photo

Өрхийн насанд хүрсэн гишүүн MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org руу орж, захиалга өгөх боломжтой. Сүмийн аккаунтаараа нэвтэрч ороход л хангалттай. (Сүмийн аккаунтгүй хүмүүс account.ChurchofJesusChrist.org хаягаар орж шинэ аккаунт үнэ төлбөргүй үүсгэх боломжтой.)

Өрх бүр тус бүрдээ гурван сэтгүүлийг үнэгүй захиалах боломжтой юм. Бусад сэтгүүлийн тухайн үеийн дугааруудыг store.ChurchofJesusChrist.org хаягаар, мөн Сүмийн хангамжийн төв болон Deseret Book дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Сэтгүүлийн зураг ба тайлбарын хажууд байрлах “захиалах” товч дээр дарж хэвлэмэл сэтгүүлийг захиална. Хуудасны доод талын хэсэгт хүлээн авах хаяг болон хэлний сонголтоо оруулна.

Сэтгүүлийн шинэ дугаар онлайнаар нийтлэгдмэгц э-мэйлээр сар бүр мэдэгдэл авахыг хүсвэл “Онлайн сэтгүүлийг э-мэйлээр авах” гэсний доор байрлах цахим сэтгүүлийг авах дээр дараарай.

Урам зориг хайрлах түүх, захиаснууд, мөн гэр оронд төвлөрөн сайн мэдээг суралцахыг дэмждэг эдгээр сэтгүүлүүд 50 хэлээр нийтлэгдэж, дэлхий даяарх сая сая гишүүдэд цахим ба хэвлэмэл хэлбэрээр тараагдаж байна.

“Сүм бошиглогчдын үгсийг авах боломжийг илүү өргөн хүрээтэй болгохыг хүсэж байгаа бөгөөд Сүмийн хэвлэмэл сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй болгож байгаадаа баяртай байна” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф 2023 оны 8 сард хэлсэн. Тэрээр “Бид сайн мэдээг орон гэртээ тогтмол судалснаар Есүс Христэд ойртдог” гэжээ.

Насанд хүрэгчдэд зориулсан “Лиахона” сэтгүүл нь Сүмийн удирдагчдын заасан зүйлс, тохинууллыг онцолж, сайн мэдээний зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг харуулсан урам дэм өгөх нийтлэлүүдийг хуваалцаж, сайн мэдээг гэр орондоо судлахыг дэмжиж, судрын сэдвүүд дээрх ойлголтыг тань тэлдэг.

Magazine-updateDownload Photo

Дэлхий даяарх айл өрхүүд удирдагчдын урам дэм өгдөг захиас, гишүүдийн хувийн түүх болон сайн мэдээг гэр оронд төвлөрөн судлахад туслах Сүмийн бүх сэтгүүлийг үнэ төлбөргүй захиалах боломжтой. 2024 by Intellectual Reserve Бүх эрх хамгаалагдсан. Зургийг татаж авах

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүл дээр төлөөлөгчид, Сүмийн бусад удирдагчийн сүнслэгээр өргөн дэмжсэн захиас, дэлхийн өнцөг булан бүрд буй өсвөр үеийнхний гэрчлэл, туршлага, хөгжилтэй үйл ажиллагаанууд, мөн Есүс Христийн шавийн хувьд аз жаргалтай байхад туслах урам дэм, хүч чадлыг өгөх үгсийг агуулдаг

“Найз” сэтгүүл дэлхий даяарх хүүхдүүдийг Есүс Христийг дагахыг урьдаг. Дугаар бүр нь судрын түүхүүд, бошиглогчид, Сүмийн бусад удирдагчийн хүүхдэд ээлтэй захиас, тоглоом, буддаг хуудаснууд мөн Аврагчид итгэх итгэлээ үйлдэл болгож байгаа дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүдийн түүхүүдийг багтаадаг.

Захиалагч захиалга өгснөөс хойш 6-8 долоо хоногийн дараа сэтгүүлээ хүлээн авч эхэлнэ. Өнгөрсөн дугааруудыг Gospel Library-аас цахим хэлбэрээр унших боломжтой.

Удирдагчид хэрхэн тусалж чадах вэ

Тойргийн зөвлөлөөс эцэг эх нь сүмд хамт явдаггүй хүүхдүүд, өсвөр үеийнхэнд мөн нэмэлт дэмжлэг хэрэгтэй гишүүдэд захиалан өгч болно. Удирдагчид Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-ийн Тайлангууд дээр дарж, Сэтгүүлийн захиалга хэсэг рүү орсноор захиалах боломжтой. Энэ хүмүүсийн өмнөөс захиалга өгөхийн тулд нэмэлт дэмжлэг хэрэгтэй гишүүдийн мөн тухайн хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг авах шаардлагатай болно.

Энэхүү ТТА хуудаснаас захиалгын талаарх бусад асуултын хариултыг үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.