Мэдээ мэдээлэл

Есүс Христийн төлөөлөгчийн Дэлхийн шашин хоорондын эв найрамдлын долоо хоногийн урилга

“Бид эв найрамдлын долоо хоногийг дэлхийд бий болгож чадна” хэмээн ахлагч Дэвид А.Бэднар хэлэв.

Иосеф Смитийн бүх төрлийн шашинтнуудын эрхийг хамгаалах хүслээс эхлэн Ерөнхийлөгч Нэлсоны бусад шашны удирдагчидтай ойр ойр хамтран ажиллах хүртэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий дээрх бүх шашны итгэгчдийг хүндэтгэн хайрласаар ирсэн уламжлалтай билээ.

Дэлхий даяар Дэлхийн шашин хоорондын эв найрамдлын долоо хоногийг тэмдэглэж буй энэ үед Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “бид бүгд Бурханыг хайрлаж бусдыг өөрсдөдөө яаж хандаасай гэж хүсдэг шигээ бусдад хандах ‘Алтан дүрмийг’ дагавал хамтдаа эв найртай амьдарч чадна гэдэгт би итгэдэг. Буруу ташаа мэдээлэл, үндэслэлгүй буруушаалт, нийгмийн хагарал” байгаа ч гэсэн итгэгчид “үзэн ядалт ба үл ойшоолыг хайр ба тэвчээрээр” даван гарч чадна хэмээн хэлсэн.

Хожмын үеийн гэгээнтнүүд бусад шашинтнуудтай сүүлийн үед хамтран ажилласан нь үлгэр дуурайл болж байна. Жишээ нь, Дубай дэх Сихчүүд ба Хожмын үеийн гэгээнтнүүд жил бүр үйлчлэл хийдэг. Сүм Еврей, Муслим болон Христийн бусад шашинтнууд зэрэг итгэл дээр суурилсан олон байгууллагуудтай хамтран Нью Иоркийн хүүхдүүдэд тусалдаг. Мөн Тэргүүн Зөвлөл бусад шашинтнуудыг Ариун сүмийн талбайд хүлээн авдгийн нэг жишээ нь Индонезийн 100 сая муслимчуудын удирдагчийг 2023 оны арван хоёрдугаар сард урьсан явдал юм.

Заримдаа урилга нь нөгөө талаас ирдэг. Жишээ нь, өнгөрсөн жил Ромын Пап Франсис бусад шашны төлөөлөгчдийг, тэр дундаа хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйг Монголд болсон дэлхийн хэмжээний шашны уулзалтад урьсан.

Цугларалт дээр Пап олонд хандан: “Хүндэт ах эгч нар минь, бид хүлээн зөвшөөрсөн сургаалаа өөрсдөд ирсэн арга замаар гэрчлэхээр дуудагдсан учир түүхийн энэ оноогдсон цаг үедээ томоохон үүрэг хариуцлагаас хамтдаа үүрэлцдэг. Бид үүрэг хариуцлагаа зөрчиж, итгэл үнэмшлээ ичгүүрт байдалд оруулах ёсгүй. … Тиймээс Католик сүм нь Христийн мөн бусад шашин хоорондын болон соёлын уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлдэг бөгөөд энэ зарчмаар замнахыг эрмэлздэг болохыг та бүхэнд ахин бататган хэлэхийг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.

2019 онд Ромын Поп лам ерөнхийлөгч Нэлсон ба Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард агсныг Ватиканд хүлээн авсан.

“Тэр маш сайхан ааш зантай, гайхалтай хүн. Католик сүмийнхэн ийм энэрэнгүй, санаа тавьдаг, хайраар дүүрэн, чадварлаг удирдагчтай азтай хүмүүс юм” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон тухайн үед хэлжээ. “Бид дэлхий даяарх зовлон зүдүүртэй байгаа хүмүүсийн шаналлыг хөнгөлөх гэсэн зорилгынхоо талаар ярьсан. Бид шүтэн бишрэх эрх чөлөө болон гэр бүлийн ач холбогдол, өсвөр үеийнхний төлөөх зовнил, [мөн] тэд дэлхий даяар шашнаас холдож байгааг, мөн хүмүүс Бурханд ирж, Түүнийг шүтэн биширч, Түүнд залбирч, мөн Есүс Христэд итгэх итгэлээр тэдний амьдралд ирэх тогтвортой байдлын талаар ярилцсан.” 

Үүнтэй адилаар Дэлхийн шашин хоорондын эв найрамдлын долоо хоногийн үеэр Ахлагч Бэднар бүх хүнийг өөр шашинтай хүмүүсийн тухай илүү ихийг ойлгож авч, тэдэнтэй хамт үйлчлэхийг урьсан.

“Бид бусдыг Бурханы нүдээр харахыг хичээвэл эргэн тойрондоо байгаа хүмүүсийн талаар ихийг мэдэж авч, тэд биднээс ялгарахаас илүүтэй адил зүйл их байгааг олж мэдэх болно” хэмээн хэлэхдээ Ахлагч Бэднар 2021 онд Муслимчууд ба Хожмын үеийн гэгээнтнүүдийг нэг нэгнээ ойлгоход тусалдаг гарын авлага танилцуулах арга хэмжээнд оролцож байсан юм. “Исламын айдас, Семитийн эсрэг, Христийн шашинтны эсрэг, болон шашны бусад хэлбэрийн гадуурхлыг даван гарах арга нь энэ юм”

Ингэснээр “бид дэлхийг Долоо хоног бүр эв найрамдлын долоо хоногтой байдаг болгож чадна” хэмээн Ахлагч Бэднар хэлсэн.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.