Хувийн мэдээлэл хадгалах журам

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ ЖУРАМ

MORMONNEWSROOM.ORG (2012 оны 2-р сарын 1-нд шинэчлэгдсэн)

MORMONNEWSROOM.ORG бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн (“Сүм”) хэвлэл мэдээллийн вэбсайт юм.

Таны хувийн мэдээллийг задруулахгүй байх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон бидний харьяа хууль ёсны байгууллагуудад (энэ журамд ерөнхийд нь цаашид “сүм,” “бид ,” “манай” гэх мэт ижил төстэйгээр нэрлэнэ) чухал юм. Энэхүү хувийн мэдээлэл хадгалах журам нь манай вэбсайт болон интернэт программуудад (цаашид “сайт” гэх) өгсөн таны хувийн мэдээллийг бид хэрхэн цуглуулж, ашиглаж, боловсруулдаг талаарх тайлбар бүхий ерөнхий мэдэгдэл байх зорилготой. Бид хувийн мэдээллүүдийг тухайн улс орны хуулийн дагуу цуглуулж, ашиглаж, задруулахгүй байхад анхаардаг. Энэхүү хувийн мэдээлэл хадгалах журам нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүлэх бишоп эсвэл FamilySearch олон улсын байгууллагын (сайтын эхний хуудсанд онцгойлон дурдсаны дагуу) эзэмшин ажиллуулдаг энэхүү сайтад хамааралтай.

Тодорхой харьяаллын сүмийн байгууллагууд орон нутгийн хуулийн шаардлагын дагуу өөрсдийн хувийн мэдээлэл хадгалах журмыг хэрэгжүүлэх болно. Тусгай нөхцөл байдал шаардлагатай үед бид нэмэлт мэдэгдлээр хангах болно.

Та ямар нэг хувийн мэдээллээ оруулалгүйгээр манай ихэнх сайтуудад орж болно. Хувийн мэдээлэл шаардлагатай бол бид мэдээлэл цуглуулах, ашиглах, задруулах, дамжуулах мөн хадгалах талаар дараах хувийн мэдээлэл хадгалах зарчмуудыг дагадаг билээ.

Хувийн мэдээлэл хадгалах аргууд

1. Мэдээлэл цуглуулах. Та ХҮГ-ий бүртгэлийг шууд эсвэл FamilySearch сайтаар дамжуулан оруулах, бүртгэлийг манай аль нэг сайтад бүртгүүлэх, хувийн хэрэгт мэдээлэл нэмэх юм уу бусад төстэй үйлдлүүд хийх үед бид танаас гишүүнчлэлийн бүртгэл (хэрэв хамааралтай бол) зэргээр үл хязгаарлагдах таны нэр, хаяг, имэйл хаяг, утасны дугаар, гэрэл зураг, холбоо барих утас эсвэл хувийн хэрэг, сүмийн нэгжийн мэдээлэл зэрэг мэдээллүүдийг цуглуулах болон хүлээн авдаг.

Түүнчлэн бид таныг манай сайтууд руу орох болгонд таны интернэт төхөөрөмжийн эсвэл вэб хөтчийн илгээдэг Internet Protocol хаягийг цуглуулж болох юм.

2. Хувийн мэдээлэл ашиглах нь. Бид таны өгсөн хувийн мэдээллийг (a) тантай холбоо барих, (б) таны хүсэлтийг гүйцэлдүүлэх, (в) вэбсайтын агуулга юм уу ажиллагаан дээр чөлөөт санал хүсэлтийг тань авах, (г) бидний зорилгыг биелүүлэхэд туслах зэрэгт ашиглах юм.

Мөн бид таны хувийн мэдээллийг аудит хийх, мэдээллийг нэгтгэн дүгнэх, системийн асуудлыг шийдвэрлэх, судалгаа хийх зэрэг дотоод зорилгоор ашиглах болно.

Түүнээс гадна бид сайтад маань гэмтэл учруулсан хэрэглэгчийг олох, сайтын туршлагыг хэрэглэгчидтэй ойртуулах зэрэг шалтгаанаар таны хувийн мэдээллийг болон таны вэб хөтчийн илгээсэн (10-р хэсгийг үзнэ үү) мэдээллүүдийг ашиглах болно.    

Хэрэв таны мэдээлэл дээр дурдсанаас өөр зорилгоор ашиглагдах бол бид танд тухайлан мэдээлж, хууль ёсны дагуу шаардагдах зөвшөөрлийг тань авах болно.

Бид тодорхой онцлог зүйлсийг хэрэглэх юм уу хэрэглээнээс гаргах болсон талаар та нарт цаг тухай бүрд мэдээлж байх болно.

3. Сүмийн гишүүнчлэлийн мэдээллийг ашиглах нь. Хэрэв та сүмийн гишүүн бол таны гишүүнчлэлийн ерөнхий мэдээллийг (жишээ нь, нэр, хаяг, утасны дугаар) мөн таны өгсөн бусад мэдээллийг (жишээ нь, э-мэйл хаяг, гэрэл зураг гэх мэт), хэрэв хуулиар шаардагдсан тохиолдолд таны урьдчилан олгосон зөвшөөрлийн дагуу танай тойргийн эсвэл салбарын мөн гадасны эсвэл дүүргийн гишүүдтэй хуваалцаж, сүмийн дотоод зорилгоор хэрэглэж болно. Манай LDS.org болон бусад интернэт сайтуудад таны зарим мэдээллүүдийг үзэхийг хязгаарласан болон хориглосон байж ч болно. Та сайт дээрх мэдээллүүдээ хуваалцахгүй байж болно эсвэл хувийн сайт дээрх хувийн хэргийн мэдээллүүдээ өөрчилснөөр сонгож өгөх мэдээллүүдээ мөн хязгаарлаж болно.

Үүнээс гадна тантай холбоо барих хувийн мэдээлэлтэй чинь хамт таны гишүүнчлэлийн мэдээлэл сүмийн удирдлагуудад сүмийн дотоод зорилгоор тараагдаж болно.

4. Агуулга илгээх. Зарим сайтуудын тодорхой хэсгүүдэд та агуулга болон санал зөвлөмжөө үлдээх боломжтой. Та илгээсэн зүйлсээ бусдаас нууцлах эсвэл бусдад үзүүлэхгүй байх зорилготой байж болох юм (жишээ нь, хувийн интернэт тэмдэглэл ба хувийн тэмдэглэл эсвэл бусад төстэй зүйлүүд гэх мэт). Гэсэн ч зарим илгээсэн зүйлс тань олон нийтэд зориулсан бөгөөд бусад хүмүүс харах боломжтой (жишээ нь, бичмэл гэрчлэл эсвэл манай сайтуудын сонгогдсон хэсгүүдэд үлдээсэн санал зөвлөмж) байдаг.

Та илгээсэн санал зөвлөмж, агуулгаа олон нийттэй болон гуравдагч этгээдүүдтэй хуваалцахаар бол бид таныг тусдаа хувийн хэрэг үүсгэх үед чинь (жишээ нь,  mormon.org эсвэл familysearch.org) эсвэл агуулгаа оруулах үед (жишээ нь, видео бичлэг эсвэл ургийн мэдээлэл) чинь таны зөвшөөрлийг асуух болно. Олон нийттэй хуваалцах зориулалттай агуулгыг сайтад тавихдаа өөртөө болон бусдад хохирол учруулах эсвэл учруулж болзошгүй мэдээллийг тавихгүй байхыг бид танд сануулж байна.

Таны илгээсэн бүх төрлийн агуулгыг бид (7А хэсэгт тодорхойлсны дагуу) өөрсдийн эсвэл харьяа болон гуравдагч этгээдийн систем дээр хадгалах болно. Бид таны илгээсэн зүйлсийг зөвшөөрөлгүй алив халдлага, задруулалт, өөрчлөлтөөс жишгийн дагуу хамгаалах боловч бүрэн нууцалж чадна гэж баталгаажуулах боломжгүй бөгөөд зарим тохиолдолд энэхүү журмын 7-д заасны дагуу хууль ёсны шаардлага юм уу сонголтын үндсэн дээр гуравдагч этгээдэд мэдээллийг ил болгож болно.

Хэдийгээр бид таны оруулсан агуулгыг хянах хариуцлага хүлээхгүй ч хэрэв бид тэгж шийдвэл хянах эрхтэй. Бид зохисгүй, ёс журамгүй, завхай, садар самуун, булай, заналхийлсэн, өдөөсөн, гутаан доромжилсон, худал хуурмаг, сүрдүүлсэн, хууль бус, хүчирхийлсэн зүйлүүдийг хувьдаа болон олон нийтэд зориулсан эсэхээс үл хамааран агуулгыг хаах, арилгах эрхтэй. Бүх функцээр дамжуулан бүх сайтад тавигдаж байгаа агуулга бүрийг хянадаггүй тул хэн нэг нь таны хор хөнөөлтэй юм уу хүчирхийлэл бүхий агуулгын хохирогч болох эсвэл хор хөнөөлтэй юм уу хүчирхийлэл бүхий агуулгын хохирогч болох гэж буй талаарх мэдээллийг үндэслэн хамгаалах арга хэмжээ авна гэх баталгаа өгөхгүй.

Таныг гутаан доромжилсон, өөрийн тань болон өөр хүний хувийн юм уу нууц мэдээллийг задруулсан гэдгийг мэдвэл бид тэрхүү мэдээллийг хаах, арилгах зэрэг өөрсдийн зүгээс хамааралтай бүх зүйлийг хийх болно.  

5. Хадгалалт. Бид цуглуулсан хувийн болон оруулсан мэдээллүүдээ зорилго нь биелэгдэж дуусах хүртэл тодорхой хугацаагаар хадгалаад өөрчлөгдөшгүй угийн бичиг юм уу сүмийн түүхэн бүртгэл болох түүхэн мэдээлэл, ургийн ерөнхий бүртгэл, гишүүнчлэлийн бүртгэл зэргээс бусдыг устгах болно.

6. Нэвтрэх .Бид хувийн мэдээллийг үнэн зөв байлгахыг хичээдэг бөгөөд хувийн мэдээлэл тань үнэн зөв байхад танд найддаг. Та өөрт хамааралтай вэбсайтын тодорхой бүртгэл, хувийн хэргээр эсвэл ХҮГ-ий бүртгэлээрээ дамжуулан хувийн мэдээллээ хянах, засах эсвэл арилгах боломжтой.

Хэрэв та сүмийн гишүүн бол зарим хувийн мэдээллүүд тань зөвхөн таны сүмийн гишүүнчлэлийн бүртгэлийг өөрчилснөөр л шинэчлэгдэх боломжтой. Эдгээр өөрчлөлтүүд нь та өөрийн сүмийн нэгжийн бичиг хэргийн ажилтантай холбогдож, өөрчлөлт хийх хүсэлт гаргаснаар хийгдэх ёстой юм. Хэрэв хувийн мэдээллээ өөрчлөх, шинэчлэхэд тань асуудал гарсан бол та дараах хаягаар бидэнд э-мэйл бичнэ үү. DataPrivacyOfficer@ldschurch.org. Таны э-мэйлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөхийн тулд бид чадах бүхнээ хийх болно. Хэрэв бид таны хүсэлтэд 30 хоногийн дотор хариулж чадахгүй бол эсвээс хүссэн мэдээлэл рүү тань нэвтрэх эрх өгч чадахгүй тохиолдолд шалтгааныг нь танд тайлбарлах болно.

7. Мэдээлэл хуваалцах ба задруулах. Бид таны хувийн мэдээллийг чанд нууцалдаг бөгөөд хэн нэгэнд худалддаггүй. Дараах нөхцөлүүдээс бусад тохиолдолд бид таны хувийн мэдээллийг бусадтай хуваалцдаггүй (зарим тохиолдолд бид танд мэдэгдэж, таны зөвшөөрлийг урьдчилан авдаг).

A. Гуравдагч талын нийлүүлэгч.Гуравдагч этгээд бидний өмнөөс дотоод ажлыг маань гүйцэтгэхэд зориулан бид хувийн мэдээллүүдээ тэдэнтэй хуваалцаж болно (жишээ нь: төлбөр төлөлт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, мэдээлэл дүн шинжилгээ, нийтэд байршуулах гэх мэтчилэн). Эдгээр тохиолдлуудад хувийн мэдээлэл хадгалах журмын болон байгууллагын жишгийн дагуу хувийн мэдээллийн нэмэлт хэрэглээг (маркетингийн зорилгоор ашиглахыг оролцуулан) эсвэл дамжуулах үүргийг үйлчилгээ нийлүүлэгчид гэрээний дагуу хүлээнэ.

Б. Сүмийн байгууллагуудБид сүмийн зорилгыг биелүүлэхийн тулд хувийн мэдээллийг сүмийн харьяа аль ч байгууллагуудад дамжуулж болно. Европын Холбооноос дамжуулж буй гишүүнчлэлийн мэдээллийн тухайд сүмийн байгууллагуудтай тогтоосон Европын Холбооны шаардлагын дагуух гэрээний жишгийг мөрддөг. Хувийн мэдээллийг интернэтээр илгээж буй тохиолдолд бид хувь хүмүүс нь хариуцлагатай хандаж, мэдээлэл хэрхэн боловсруулагддагийг болон мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс руу шилжүүлдэг бөгөөд илгээсэн зорилгын дагуу ашиглагддаг болохыг мэдсэний үндсэн дээр илгээдэг хэмээн үзнэ.

В. Хууль ёсны шаардлагууд.Хэрэв бид хуулийн дагуу захиргааны буюу бусад шүүхийн эсвэл гэрчийн мэдүүлэг өгөх үед хуваалцах шаардлагатай бол бид таны аль ч вэбсайт дахь хувийн мэдээлэл, оруулсан мэдээлэл, тэмдэглэл, интернэт харилцан яриа, хувийн тэмдэглэл, агуулга, бусад тавьсан зүйл зэрэгт нэвтрэх юм уу түүнийг хаах болно. Мөн бид таны хувийн болон бусад мэдээллийг зохистой эсвэл зайлшгүй шаардлагаар бусад гэрээнүүдийг зөрчихөөс хамгаалах; хариуцлагын эсрэг арга хэмжээ авах; эрх, өмч, сайтын аюулгүй байдлыг хувь хүн эсвэл олон нийтээс хамгаалах; аюулгүй байдал, бидний үйлчилгээ эсвэл бүтцийн шударга байдлыг хамгаалах, хадгалж үлдэх; худал хуурмаг, хүчирхийлэл бүхий болон хууль бус хэрэглээнээс үйлчилгээгээ болон өөрсдийгөө хамгаалах; түүнчлэн гуравдагч этгээдийн нэхэмжлэл, хуурамч мэдүүлгээс хамгаалах мөн эрэн сурвалжлах; төрийн хууль сахиулах байгууллагуудад туслах зэрэг шалтгаануудын улмаас задруулж болно.

8. Мэдээллийн хамгаалалт .Бид хүлээн авсан хувийн мэдээллийг алдагдах, буруу зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр задруулахын эсрэг мөн нууцлалыг нь хамгаалахын тулд техникийн болон байгууллагын бүтцийн түвшинд арга хэмжээ авдаг. Бид аюулгүйн горимоо тогтмол хянаж; тохиромжтой, шинэ аюулгүйн технологийг болон аргуудыг хэрэгжүүлдэг. Мөн бид нэвтрэх хуудаснууддаа орчин үеийн нууцлан шифрлэх технологийг ашиглаж, мэдээллийг шифрлэн дамжуулдаг. Гэсэн хэдий ч шифрлэх технологийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж чадахгүй учир хувийн мэдээллээ интернэтэд тавихдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

9. Гуравдагч этгээдийн мэдээлэл .Орон нутгийн хуулиар зөвшөөрөгдсөн үед бид хүргэлт хийх, таны хүсэлтийг биелүүлэхийн тулд танаас өөр хэн нэгэнтэй холбоо барих (өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн) хувийн мэдээллийг тавьж болно. Цуглуулсан мэдээллийг зөвхөн таны хүсэлтийг биелүүлэхэд ашиглана. Өөрөөсөө гадна хэн нэгний хувийн мэдээллийг тавихаар бол, хэрэв хуулийн дагуу түүний зөвшөөрөл шаардлагатай байгаа бол юуны түрүүнд нөгөө хүнийхээ зөвшөөрсөн мэдэгдлийг хүлээн авсан байх ёстой.

Хэрэв хэн нэгэн таны хувийн мэдээллийг бидэнд өгчихөөд та бидэнтэй дахин холбогдохгүй байхыг хүсвэл захиалгыг цуцлах мөн тухайн сайт, мэдээлэл, э-мэйл мэдэгдэл мэтийг хүлээн авахыг нь зогсоон цуцлах горимыг мөрдөнө үү.

10. Идэвхгүй мэдээлэл цуглуулалт: Мөрдөх технологи, Cookies, Clear GIFs. Та манай аль ч сайт руу орсон бай, вэб сайт руу орох бүрд таны вэб хөтчийн илгээдэг мэдээллийг манай сервер эсвэл шүүх систем бүртгэж авах болно. Энэ мэдээлэл нь таны хөтчийн төрөл, үйлдлийн систем, хэл, манай сайт руу нэвтрэхээс өмнө зочилсон сайтууд, нэвтэрсэн өдөр, цаг, манай сайт дээр таны хайсан мэдээлэл зэргээр хязгаарлагдахгүй мэдээллүүд байх болно.

Мөн бид cookies болон clear GIFs ашиглан мэдээлэл цуглуулдаг. Сookie бол жижиг бит мэдээлэл бөгөөд таны компьютерийн хатуу дискээс эсвэл таны вэб хөтчөөс бүртгэл хадгалах зорилгоор мэдээлэл дамжуулахад ашиглагддаг. Cookie нь хаяг шошгыг таних тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таныг манай сайт руу дахин нэвтрэх үед таны вэб хөтчийг таних боломжтой болгодог.   Сlear GIF(мөн вэб цамхаг хэмээн танигдсан) нь cookies-тэй хамт хэрэглэгдсэнээр зочид манай сайттай хэрхэн харьцаж байгааг мэдэхэд тусалдаг. Clear GIF нь ерөнхийдөө вэбсайтад тавигдсан тунгалаг дүрс юм. Үүнийг хэрэглэснээр та вэб хуудсыг нээх үед танил хөтчийн үйлдлийг бүртгэх, дагахад хялбар болдог. Жишээлбэл, clear GIF-ийг хэрэглэснээр вэбсайтуудаар зорчсон замнал, нийт хэрэглээ мөн манай сайт дээрх вэб урсгалыг мөшгөх боломжтой.

Бид энэ мэдээллийг цуглуулснаар та хэрхэн манай сайтыг ашиглаж, харьцаж байгааг тань мэдэж, танд хүргэх үйлчилгээг сайжруулах боломжтой. Мөн бид эдгээр мэдээллээ 7-р хэсэгт тодорхойлсны дагуу өөрсдийн болон гэрээт ажиллагсадтайгаа, үйлчилгээ үзүүлэгчид болон харьяа байгууллагуудтайгаа хуваалцдаг.

Та вэб хөтчөө өөрийн зочилсон сайтуудаас эдгээр cookies-ийг хүлээн авахгүй эсвэл хүлээн авахын өмнө танд мэдэгддэг болгон тохируулж болно. Гэхдээ та cookies хүлээн авахгүй болсон тохиолдолд манай сайтын зарим хэсгийг хүлээн авах эсвэл зарим үйлдлийг хийх боломжгүй болж магадгүй.

11. Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах тухай журмыг мөрдөх бодлого болон энэ талаарх асуултууд. Бид хувийн мэдээлэл хадгалах журмын хэрэгжилтийг хянахад тусалдаг мэдээллийн нууцлал хадгалах ажилтантай бөгөөд тэрээр мэдээллийн нууцлал эсвэл аюулгүйн асуудлуудын талаарх асуултуудад хариулдаг. Мөн тэрээр сүмийн ажилтнуудад журмын талаар мэдэж авахад тусалдаг. Мэдээлэл хадгалах журам эсвэл хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх хүсэлтүүд, э-мэйл, факс, шуудан зэргийг дараах хаягаар илгээж болно.

Имэйл:             DataPrivacyOfficer@ldschurch.org
Факс:                 1-801-240-1187
Хаяг:          Data Privacy Office
                       50 E. North Temple St.
                       Salt Lake City, UT 84150-0018

12. Хүүхдүүдийн мэдээллийн нууцлал .Ихэнх сайт дээрээ бид 13-аас доош насны хүүхдийн талаарх мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Манай аль нэг вэб хуудас хүүхдүүдийн мэдээллийг цуглуулахаар бол эцэг эхээс нь эсвэл асран хамгаалагчаас нь холбогдох хуулийн дагуу урьдчилан зөвшөөрөл авдаг. Бид хувийн мэдээллээ интернэтээр илгээхээсээ өмнө эцэг эхээсээ зөвшөөрөл авахыг 18-аас доош насныханд хатуу чанд сануулдаг бөгөөд эцэг эхчүүдийг хүүхдүүддээ аюулгүй интернэт хэрэглээг дадлагажуулан заахад урамшуулдаг.

13. Гуравдагч этгээдийн холбоосууд .Бид аль ч гуравдагч этгээдийн сайтын хувийн мэдээлэл хадгалах ажиллагааны эсвэл агуулгын талаар хариуцлага хүлээдэггүй. Өөрийнхөө мэдээллийг хамгаалахын тулд та бусад сайтуудын журмыг нягталж, хувийн мэдээллээ хадгалах хүсэлтэй тань нийцэж буй эсэхийг шалгах хэрэгтэй.

14. Хувийн мэдээлэл хадгалах журмын цаашид хийгдэх өөрчлөлтүүд. Бид хувийн мэдээлэл хадгалах журмаа тогтмол эргэн хянадаг бөгөөд шаардлагатай бол өөрчлөх, засварлах, нэмэх юм уу хасаж болно. Хэрэв бид энэ журмыг өөрчилснөөр бидний, хувийн мэдээллийг тань ашигладаг байдалд өөрчлөлт орвол бид мэдэгдэл бичих юм уу нүүр хуудсандаа мэдэгдэл тавьж, анхааруулах болно. Бид танаас хувийн мэдээлэл хадгалах журмыг үе үе шалгаж, өөрчлөлтүүдийн талаар мэдэж байхыг хүсэж байна.

Хүчинтэй огноо

Хувийн мэдээлэл хадгалах журмын энэхүү хувилбар нь 2012 оны 2-р сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжих болсон.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.